Энэ жил Хэнтий, Төв, Завхан, Архангай гэсэн дөрвөн аймгийн 90 жилийн ой тохииож буй. Тодруулбал өнөөдөр тус аймгууд ойн баяр наадмаа тэмдэглэж эхлээд байна. Энэ өдөр аймаг тус бүр аймагтаа зорулсан бүтээн байгуулалтаа нээн, урлаг соёлын арга хэмжээ давхар зохион байгуулах юм.
Тухайлбал, Төв аймгийн 90 жилийн ойгоор 90 морин хуурч, 90 уртын дуучин, 90 бүжигчин баяр наадмын нээлтэнд оролцох юм.
Харин Завхан аймгийн 90 жилийн ой, Улиастай хот байгуулагдсаны 280 жилийн ой, баруун бүсийн “Отгонтэнгэрийн хурд-2013” уралдаан Завхан аймагт долдугаар сарын 26-28-ний өдрүүдэд болох юм. Уг наадмын нээлтэн дээр 2222 морин хуур чуулахаас гадна сум бүрийн онцлогийг харуулсан үзүүлбэрийг үзүүлэх юм байна. 2222 морин хуурчийн тоглолт мөн гиннесийн номонд бичигдэх учиртай.
Хэнтийн аймгийн тухайд өнөөдөр зүүн бүсийн хурдтай зэрэг зохион байгуулагдахын зэрэгцээ Аваргуудын цогцолборын нээлт 15.00 цагаас болох аж. Тус аймгийн үндэсний бөхийн холбооноос даншигийн болон ардын хувьсгалын жилүүдэд төрөн гарсан есөн аварга байдаг ажээ. Тэднээс М.Мөррэнцэн, Г.Самдан, А.Цэвэгмид, Н.Чойдорги, Р.Рэнцэн болон Д.Цэдэн, Б.Намжилжав, С.Чүлтэм гэсэн найман аваргын хөшөөг бүтээсэн байна. Аваргуудын цогцолборыг Спорт цогцолборын зүүн талд барьсан бөгөөд нээлтийн ажиллагаанд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн удирдлагууд болон түүхт ойд уригдан ирсэн хүндэт зочид оролцох ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Мөнхжаргал (July 27, 2013 10:05:27 pm )
Дөрвөн аймгийн 90 жилийн ойн наадам гэдэг үндсэндээ анхны Засаг ноёдын өргөмж нэрсийг Газар усны нэрсээр сольсон хэрэг болохоос тухайн аймгаас шинээр атсалж, цоо шинэ засаг захиргааны нэгж үүсгэсэн хэрэг биш шүү дээ. Ямар Говь – Алтай, Сэлэнгэ, Баян**********р аймгууд шиг засаг захиргааны нэгжээс залуу аймгууд биш. Ялангуяа Халхын анхны 3 аймаг болох Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан аймгийн анхын засаг ноёдоос хөөвөл Хэнтий, Төв, Завхан аймгууд нь түүхээ 1500 – гаад оноос эхлэх учиртай. Харин 1720 – иод оны үед байгуулагдсан Сайн ноён хан аймгаас хөөвөл Архангай аймаг нь түүхээ энэ цагаас эхлэх учиртай. Гэтэл Хэнтийчүүд Сэцэн хан аймгийн 322 жилийн ой гээд байх юм. Монгол Манжийн ноёрхолд орсон 1691 оноос чинь өмнө анхны 3 аймаг байсан шүү дээ. Бид түүхээ тасалж богиносгох дэндүү дуртай. Хуучин цагт энэ нь зөвлөлтийн бдлоготой холбоотой байсан бол өнөөдөр Хятадтай холбоотой болж таарах нь. Сэцэн хан аймгийн түүхийг Манжид дагаар орсон онтой давхцуулж байгаа нь ингэж үзэхэд хүргэж байна.
-
Мөнхжаргал (July 27, 2013 10:14:32 pm )
Халхын анхны 4 аймгийн 90 жилийн ой гэхээр Халхад харъяалагддаггүй байсан Баруун 3 аймаг тухайн үед Монгол улсын хилийн цаана байсан болж таарах гээд байх юм. Бид ингэж л дутуу боддог. 1912 онд Дөрвөдийн 2 хошууг 2 аймаг болгосон. Энэ 2 аймаг нь 1923 онд бас л халхын 4 аймаг газар усны нэрээр нэрлэгдэх болсон. Тэгэхлээр нэрээ өөрчилснөөр нь бодвол Ховд, Увс ч 90 жилээ энэ жил тэмдэглэх учиртай юм. Социализмын үеийн үүнийг адалдасан худал түүхээс болж энэ 2 аймаг наян хоёр, гуравхан жилийн түүхтэй болчихоод байгаа. Яасан чиг түүхээ богиносгож, тэрнийгээ найр наадам болгон тэмдэглэх дуртай ард түмэн юм монголчууд бид. Бүр Дөрвөд Далай Хан аймаг, Дөрвөдийн үнэн зоригт Ханы аймгаас хөөвөл Ховд, Увс хоёр бүр 101 жилийн түүхтэй. Түүхээ богиносгож, танаад түүнээ найр наадам болгох нь тийм л сайхан хэрэг юм байх даа. Бүр Монголын тулгар төрийн 2222 жилийн ой гэхээр үгүй 807 жилийн ой гэж зөрүүдэлдэг шог хүмүүс манайд их байдаг даа. Тусгаар тогтнолын 102 жилийн ой гэхээр үгүй 89 жилийн ой гэж зөрүүдлэхийг яана. Инэж үзвэл анхны 4 аймаг тусгаар тогтнолоосоо нэг ах болж таарна биз дээ. Ямар ч утга авцалдаа байхгүй .
-
Мөнхжаргал (July 28, 2013 12:12:24 pm )
Яг өнөөдрийн нэрээр нь хэлвэл Хэнтий л байгаа шүү дээ. Хэнтий аймаг нь Хан Хэнтий Уулын аймаг, Архангай аймаг нь Цэцэрлэг Мандал Уулын аймаг, Завхан аймаг нь Хантайшир Уулын аймаг, Төв аймаг нь Богд Хан Уулын аймаг гэсэн нэртэй байсан. Нэрээр нь хөөвөл Хэнтийн л 90 жил болоод байгаа биз. Тэгэхлээр энэ 4 аймаг Засаг захиргааны эх үүсьэрээ тавьсан 1500 – гаад оноос түүхээ эхлэх учиртай.
-
ceasuri fossil (February 19, 2014 1:08:06 am )
Way cool! Some very valid points! I appreciate you writing this post and the rest of the website is also really good.
-
dalaman taxi transfers (February 19, 2014 1:35:15 am )
I truly love your blog.. Pleasant colors & theme. Did you build this site yourself? Please reply back as I’m wanting to create my own personal site and would love to learn where you got this from or exactly what the theme is called. Appreciate it!
-
Reviews (February 19, 2014 2:09:18 am )
It’s nearly impossible to find knowledgeable people on this topic, ***ever, you sound like you know what you’re talking about! Thanks
6 Comments