Баруун гурван аймаг болох Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн цахилгааныг хязгаарлажээ. Учир нь эдгээр аймаг эрчим хүчээ ОХУ-аас авдаг байна. Харин ОХУ цахилгааны шугам сүлжээндээ засвар хийж байгаа тул эрчим хүчийг түр хугацаагаар хязгаарлах талаар бичгээр мэдэгдсэн байна. Ингэхдээ Ховд аймгийг голчлон, нөгөө хоёр аймгийн зарим хэсгийн эрчим хүчийг тасалжээ. Ховдын цахилгааныг өглөө 06-22.00 хүртэл хязгаарлаж байгаа учраас Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан авч байгаа гэнэ. Гэхдээ оргил ачааллын үед хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаагаас аймгийн төв, эмнэлэг зэрэг газруудыг цахилгаанаар хангаж байна. Хязгаарлалт өнөөдөр дуусах аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.