antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2011 2 comments

“Сэлэнгэ” төмрийн хүрдийн ордыг Австралийн “Харанга Ресурсес” авлаа

нийтлэсэн Admin

Австралийн компаниуд манай уул уурхайн салбарт хүч түрэн орж ирж байна. Тэдний харьцангуй сүүлд манай улсад орж ирсэн төлөөлөл нь «Харанга Ресурсес» юм. 2011 оны 11 дүгээр сарын есний лхагва гарагт «Харанга Ресурсес»-ийнхэн олны анхаарлыг татаж буй Сэлэнгэ аймаг дахь «Сэлэнгэ» төмрийн хүдрийн ордын 80 хувийг гартаа авснаа зарлалаа.

Үүгээр ч зогсохгүй «Харанга Ресурсес»-ийнхэн энэхүү ордын үлдсэн 20 хувийг өөрсдийн болгох зорилготой байгаагаа илэрхийлжээ. Нэгэнт «Харанга Ресурсес» Сэлэнгэ төмрийн хүдрийн ордын 80 хувийг гартаа авсан тул энэ ордын үйл ажиллагааг зохицуулах боломжтой болжээ.

Сонирхуулахад энэ компанийнхан тус ордыг 2011 оны есдүгээр сард илрүүлснээ анх зарласан. Тэд 16 удаагийн өрөмдлөг хийсэн бөгөөд бүгд амжилттай болсон гэнэ. Өөрөөр хэлбэл бүх цооногоос төмрийн хүдрийн дээж гарсан аж. Одоогоор нөөцийг тодорхойлоход арай эрт байна хэмээн «Харанга Ресурсес»-ийн мэргэжилтнүүд онцолжээ.

«Сэлэнгэ» төмрийн хүдрийн орд 600 км.кв талбайг хамарсан таван хайгуулын лицензээс бүрддэг аж. Тэдний лицензийн талбайд Гутайн даваа, Хүйтэн гол, Дунд булаг, Өндөр ухаагийн бүс нутаг хамрагдаж байгаа гэнэ. Үүнээс «Харанга Ресурсес»-ийнхэн маш өргөн уудам талбайгаас олборлолт хийхээр зэхэж буй нь илт байна.

«Сэлэнгэ» төмрийн хүдрийн ордын нөөцийг 2012 оны эхэн үе гэхэд сүүлийн үеийн «JORC» стандартаар тогтоохоо «Харанга Ресурсес»-ийнхэн мэдэгдсэн байна. Сэлэнгэ аймаг нь төмрийн хүдэр болон алтаар баялаг бүс нутаг учир нөөцийн хэмжээ өндөр гарах нь гарцаагүй гэж мэргэжилтнүүд мэдэгдэв.

Тодруулбал Төмөртэй, Баянгол, Төмөртолгой, Хуст гээд маш олон орд энэ аймагт бий. Эдгээрээс хамгийн их нөөцтэй нь Төмөртэй юм. Энэхүү орд нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт оршдог бөгөөд 230 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй
нь тогтоогджээ.

Тэгэхээр төмрийн хүдрийн ийм их нөөцтэй Сэлэнгэ аймаг гадны компаниудын сонирхлыг татахаас ч аргагүй юм. Одоогоор «Хараүа Ресурсес»-ийнхэн Сэлэнгээс гадна Шавдал, Хөндлөн, Төмөртэй худаг гэсэн ордод ажиллаж байна. Шавдалын орд нь Сүхбаатар, Төмөртэй худаг нь Дундговь, Хөндлөн нь Хэнтий аймагт тус тус байрладаг. Эдгээр гурван ордын төмрийн хүдрийн нийт нөөц 300 сая тоноос ч давна гэж мэргэжилтнүүд үздэг байна.

Нэг зүйлийг онцлоход төмрийн хүдрийн нөөц ихтэй Сэлэнгэ аймаг нь «Харанга Ресурсес»-ээс гадна «ВНР Billiton», «Xstrata» зэрэг дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэх компаниудын овоо хараанд хэдийнэ оржээ. Тэд 2012 оноос эхлэн хэд хэдэн  ордод  хайгуул, олборлолтын ажил хийж эхлэхээ зарласан байна.

Сонирхуулахад 2011 оны эхний есөн сарын байдлаар Сэлэнгэ аймаг дахь төмрийн хүдэр олборлолт өмнөх оныхоос 5.6 дахин нэмэгджээ.

125 сая ширхэг хувьцаа арилжиж байжээ
«Харанга Pecypcec »-ийн хувьд харьцангуй сүүлд буюу 2010 оны 12 дугаар сард Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж эхэлсэн.

«Харанга Pecypcec» нь анх хөрөнгийн зах зээлд 125 сая ширхэг хувьцаагаа нэг бүрийг нь 0.20 австрали доллараар үнэлэн гаргажээ. Арилжааны эхний өдөр хувьцааны ханш хамгийн дээд үедээ 0.56 австрали долларт хүрсэн. Хамгийн гол нь «Харанга Pecypcec »-ийн хувьцааны ханш эхний өдөртөө л 180 хувиар өсч хаагдсан нь манай улс дахь тэдний эзэмшдэг төм-рийн хүдрийн ордуудын чансааг дэлхий дахинд харуулсан байна.

Өөрөөр хэлбэл «Харанга Pecypcec» Австралийн биржид гарсан анхны өдрөөс л дэлхий дахины хөрөнгө оруулагчид манай ордуудыг овоо хараандаа авч эхэлжээ. Тэгэхээр уг хөрөнгө оруулагчид Монголын компани, уул уурхайн салбарт өндөр итгэл хүлээлгэж байгааг харуулсан хэрэг гэж шинжээчид үзэж байна.

Хувьцааны ханш өслөө
«Харанга Pecypcec» «Сэлэнгэ» төмрийн хүдрийн ордын 80 хувийг гартаа авсан талаарх мэдээлэл олон нийтэд хүрсний дараа тус компанийн хувьцааны ханш 0.4 хувиар өсч, 0.23 австрали долларт хүрчээ. Хувьцааны ханшийн энэхүү өсөлт компанийн хөрөнгө оруулагчдыг ихэд баярлуулж байгаа.

Нэг зүйлийг онцлоход 2011 он гарснаас хойш Австралийн Хөрөнгийн бирж дээр «Харанга Pecypcec »-ийн хувьцааны ханш 30 гаруй хувиар унасан. Энэхүү уналт нь дэлхийн эдийн засгийн таагүй нөхцөл байдалтай шууд холбоотой байсан гэж шинжээчид үздэг.

Ингэж үзэх нь Монгол дахь тус компанийн үйл ажиллагааа өнгөрсөн хугацаанд хэвийн явагдаж байсантай холбоотой.

Д.Оюунбаатар
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • εκδοση κοινοχρηστων (September 07, 2013 6:31:26 pm )

    837934 631262As soon as I discovered this web website I went on reddit to ***re some of the adore with them. 9**501

  • IT partner (September 11, 2013 2:48:04 pm )

    79939 273438hey was just seeing in the event you minded a comment. i like your website and the theme you picked is super. I will probably be back. 807398

antalya rent a car