antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2011 32 comments

УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг: Надад сайхан бүсгүйн 21 шинжээс 20 нь бий

нийтлэсэн Admin

Кино драмын урлагт хөл тавьж өөрийн гэсэн өнгө төрх, авьяасаараа олонд танигдсан залуу жүжигчдийн нэг бол яах

аргагүй УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг. “Хувьсал” продакшнаар овоглож урлагийн тайзнаа хөл тавьж байсан нь саяхан ч олон кино жүжгийнхээ дүрээр залуусын сэтгэлийг эзэмдээд буй. Тэрээр сүүлийн үед ардын дуу дуулж олонд хүргэсэн нь түүнийг дууны урлагт хүч үзэхээр шийдсэн гэх таамаг төрүүлсэн. Иймд жүжигчин Ш.Отгонцэцэгтэй уулзаж энэ тухай ярилцлаа
-Сүүлийн үед та ардын дуу дуулах болсон нь олны анхааралд өртөж байгаа. Яагаад заавал ардын дуу дуулахаар болов?
-Монгол хүн болж төрснийх бас уран бүтээлч хүний хувьд дуулж үзэхийг хүссэн. Ардын дуу, уртын дуу, рок поп дууг ч жүжигчин хүн дуулах чадвартай байх ёстой гэж би боддог. Тэгэхээр ганц ардын дуу ч биш үүний дараа поп дуу дуулна гэж бодож байна. Ардын дуугаа би баяр наадмын мэндчилгээ болгож хүмүүст хүргэсэн. Урьд нь “Үзэсгэлэн гоо” ардын дууг дуулаад бичүүлчихсэн, урын санд орчихсон байсан болохоор дууг зүгээр хадгалаад орхих биш түүнийгээ дүрсжүүлээд хүмүүст хүргэе гэж бодсон юм. Жүжигчин Эрдэнэцэцэг эгч бид хоёрын хувьд 2008 оны “Гэгээн муза” наадмаар УДЭТ-ынхаа уран бүтээлчдээ төлөөлөөд драмын урлагийн энэ том наадмыг хүндэтгээд мэндчилгээ болгож “Цэнхэрлэн харагдах уулс” ардын дууг этник хэлбэрээр дуулсан. Тэгээд түүнийгээ бас үзэгчиддээ хүргэх үүднээс клипжүүлсэн.

-“Үзэсгэлэн гоо” дууны клипэнд таны нүцгэлсэн хэсэг их содон туссан. Ардын дууны клипэнд ийм дүрсийг их бодолтой оруулах хэрэг гарсан байх?

-Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг шүү дээ.Тэр утгаараа мөн дууныхаа нэрэнд тохируулж тийм дүрс оруулсан. Яахав илүү гоёор гарах боломжтой байсан ч Монгол ардын дуу дуулж байгаа учраас дуундаа тохируулж энгийн даруухан байдлаар эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илтгэхийг зорьсон. Ер нь эмэгтэй хүн бүр хувцасаа тайлаад нүцгэн байхад өөрийн гэсэн гоо сайхан шинжийг агуулсан байдаг шүү дээ. Түүнийг л харуулахыг хүссэн. Тэрнээс биш бүр ил задгай, бүтэн нүцгэлж гаргаагүй. Хэрвээ тэгж гаргасан бол тэр сайхан Монгол ардын дуунаас гажуудна шүү дээ.

-Таныг ардын дууны CD гаргах гэж байгаа гэсэн мэдээлэл тэгвэл оргүй байх нь ээ?
-Өө тийм зүйл байхгүй ээ. Тийм мэдээлэл гарсаныг би мэдээгүй юм байна. Гэхдээ яагаад ч юм сүүлийн үед би ардын дуунд дуртай болсон. Дуулахад хүртэл цаанаа л өөр байдаг. Сонсоход сонсголонтой шүү дээ. Угаасаа уртын дуу, ардын дуу гэдэг дуулж байгаа хүнээсээ маш их уран чадвар шаарддаг. Уран бүтээлч хүний хувьд өөрөөсөө дандаа илүүг нэхэж чадахгүй юмаа чадахын тулд эрэл хайгуул хийж оролдохыг хүсдэг.  Тэр үүднээс ардын дуу дууллаа.

-Үзэгчид таныг хэр хүлээж авч байна. Тэр тусмаа мэргэжлийн хүрээнийхэн таны дуулах чадварт ямар үнэлгээ өгч байна вэ?

-“Үзэсгэлэн гоо” дууг би бүр оюутан байхдаа бичүүлсэн. СУИС-д сурч байхдаа СТА Мөнхзаяа багш маань “Миний охин энэ дууг дуулаач. Чамд яг тохирно, чи чадна” гэж хэлж байсан. Ардын дуу дуулах үнэндээ их хэцүү юм билээ. Тэгээд 3-р курст байхдаа бичүүлж байсан. Яг мэргэжлийн шүүмжлэгч хүнтэй уулзаагүй. Жүжигчин хүн болохоор намайг энд тэндхийн арга хэмжээнд ирээд мэндчилгээ дэвшүүлээд өгөөч гэдэг. Тийм үед драмын театраа төлөөлөөд очиж дуулдаг. Хүмүүс их өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч байсан. Тэгэхээр нь ер нь дүрсжүүлье гэж бодсон. Хөгжмийн зохиолч, зарим нэг мэргэжлийн хүмүүс сонсоод сайн дуулсан байна. Цаашид яг ийм мэргэжлийн түвшинд хийгээрэй гэж хэлж байсан.

-“Хувьсал” продакшнаас гарсанаа зөв алхам гэж боддог уу? Драмын театрын босго өндөр гэдэг. Танаас маш их чадвар шаардаж байгаа байх?

-Миний хувьд “Хувьсал” продакшнаас гарч УДЭТ-т орсон нь 100 хувь зөв шийдвэр гэж боддог. Яагаад гэвэл “Хувьсал” продакшн бол хувийн байгууллага. Дандаа залуу жүжигчид байдаг учраас бие биенээсээ суралцах зүйл бага. Бүгд адилхан сурч яваа залуус. Мөн тавьж байгаа бүтээл нь үзэгчдийн сэтгэлд нийцэхээр чанартай ч гэсэн яг мэргэжлийн, бүр хүнд хүнд драмуудыг тавьдаггүй. Драмын театрт орсноороо үе үеийн олон жүжигчдээс суралцаж, их зүйлийг өөртөө авч байгаа. Улсын байгууллага болохоор бүх төрлийн жүжгийг мэргэжлийн өндөр түвшинд тавьдаг учир жүжигчин их хөгждөг. Нэгэнт би жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшээд үүгээрээ хоолоо олж идэх болохоор энэ мэргэжлийнхээ үр дүнг үзнэ гэж боддог.

-Нэг хэсэг драмын жүжиг ар араасаа л тавигдаж байгаад завсарлалаа. Таны хувьд энэ хооронд олон бүтээлд дүр бүтээхээр бэлдсэн байх?

-СУИС-г төгссөн хөгжимт театрын ангийнхан маань бөөнөөрөө нийлээд нэг уран сайхны кино хийсэн. Зураг авалт дуусаад монтаж хийж байгаа. Намар нээлтээ хийх байх. Мөн ирэх намар УДЭТ-т Виктор Гюгогын “Парисын дарь эхийн сүм” хэмээх дэлхийн алдартай сонгодог зохиолоор Монголд анх удаа бүрэн хэмжээний мюзикл жүжгийг мэргэжлийн түвшинд тавих гэж байна. Энэ жүжгийн гол дүр Смералдагийн дүр дээр ажиллаж байгаа. Энэ жүжгийг манай драмын театр хоёр группээр бэлдэж байгаа юм. Нэг ёсондоо хоёр өөр групп тоглоно гэсэн үг. Драмын театрт ороод удаагүй залуу жүжигчний хувьд ийм том дүр надад оноож итгэл хүлээлгэсэн найруулагчдаа их баярлаж байгаа. Итгэлийг нь алдахгүй гэж маш их хичээж байгаа.

-Сүүлийн үед манайхан кино урлаг руу хошуурах болж. Мэдээж таныг кинондоо тоглуулах гэсэн санал их ирдэг байх?

-Хүмүүс кино их хийж байна. Кинонд тоглуулах санал маш их ирсэн л дээ. Зэрэг зэрэг ирэхээр би чинь ганц биеэ хэд хуваах вэ дээ. Гэхдээ хоёр гурван газар зэрэг ажилласан. Би залуу хүн гээд л хамаагүй өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж болдоггүй юм байна гэж залуустаа хэлмээр байна. Ажил амралтаа зохицуулж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Хийх ажил үнэхээр их байна. Хоёр гурав хоногийн дараа бас нэг киноны зураг авалтанд явах гэж байна. Өөр кинонуудын санал ирж байгаа ч миний хувьд киноноос илүү жүжгэндээ маш их ач холбогдол өгч байгаа.

-Шинэ үеийн драмын урлагт топ модель Д.Пүрэвсүрэн та хоёр имиж, дүр төрхөөрөө эргэлт хийж чадсан. Мэдээж нэг ангийн найзууд холбоо харьцаатай байдаг байх. Хамт кино жүжигт тоглох төлөвлөгөө бий юу?

-Сая манай ангийнхны хийсэн кинонд бид хоёр найзууд болж тоглосон. Уран бүтээлч хүмүүс янз бүрийн л бүтээл дээр хамт ажиллана байх.

-Урлагт хүч үзэж яваа залуу хүний хувьд спонсор байгууллага    зайлшгүй хэрэгтэй. Спонсор олохын тулд зарим нэг зүйлээ золионд гаргах явдал урлагийнханд байдаг гэдэг. Таны хувьд?
-Уран бүтээл дээр дэмжиж хамтарч ажиллах спонсор байгууллага байх шаардлагатай. Би одоогоор яг бие дааж уран бүтээл хийгээгүй учраас спонсор хайгаад байх шаардлагагүй. Тэр тал дээр нэг их ач холбогдол өгөөгүй байна. Сайн ажиллаж өөрийгөө сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Олны танил сайхан бүсгүйн хувийн амьдралыг уншигчид маань сонирхож байгаа байх?

-Ээж аавтайгаа, эгч ахтайгаа элэг бүтэн сайхан л амьдарч байна. Одоогоор уран бүтээлдээ цаг заваа зарцуулаад гэр бүлийн амьдрал зохиох завгүй хойш нь тавьчихаад л явж байна. Тайз хүнийг голно уу гэхээс хүн тайзыг голохгүй. Тэгэхээр хөгшрөхөөсөө өмнө сайхан дүр бүтээж чадвараа харуулах хэрэгтэй байна. Тийм болохоор одоохондоо найз залуу гэр бүл зохиох тал дээр яарахгүй байгаа. Миний тухай янз бүр хэл ам их гардаг. Болсон болоогүй хүмүүстэй холбоно, ор үндэсгүй яриа гадуур тараад тэр давслагдсаар байгаад сүүлдээ сонин хэвлэлээр бичигдэх нь бараг хэвийн үзэгдэл болж. Эхэндээ би маш их шаналдаг байсан. Зарим нь намайг өөр хүнтэй андуурч ярьдаг юм шиг байгаа юм. Сүүлдээ би ч алийн болгон шаналж гутрах вэ дээ. Тэр болгонд миний эрүүл мэндэд ч нөлөөлнө. Хийж байгаа ажил хөдөлмөрт ч муугаар нөлөөлнө. Тэр бүхнээс эмээх юм бол би чөлөөтэй ажлаа хийж чадахгүй болно гэдгийг ойлгоод тэр тал дээр нэг их ач холбогдол өгөхөө больсон. Тэртээ тэргүй намайг миний ойр дотныхон хамтарч ажилладаг хүмүүс мэднэ. Монголын 2 сая гаруй бүх хүнд таалагдах албагүй. Санаа сайн бол заяа сайн гэдэг дээ.

-Жүжигчин Энхтуул урьд нь ярилцлага өгөхдөө сайхан бүсгүйн 21 шинжээс 19 нь надад бий гэж ам бардам хэлж байсан. Таны хувьд сайхан бүсгүйн 21 шинжээс хэдийг нь өөртөө бүрдүүлсэн гэж боддог вэ?

-Надад ямар ч байсан 20 шинж нь байгаа байх гэж бодож байна.

-Шинээр урлагт хөл тавьж байгаа залуу охид зоригтой, нүцгэлж биеийн гоо сайхнаараа гайхуулдаг болсон. Сексийн талаар ч илэн далангүй мэдэгдэл хийдэг болж. Та ч бас энэ тал дээр дутахгүй байх?
-Мэдээж хэрэг секс гэдэг бол амьдралын зайлшгүй шаардлагатай хэрэгцээ шүү дээ. Секс бол амьдрал биш, амьдралын хэрэгцээ гэж би ойлгодог. Үнэхээр хайртай хүнтэйгээ хаана ч, ямар ч нөхцөлд, хэний ч өмнө хийж чаддаг л байх хэрэгтэй. Хэнтэй ч хамаагүй таарсан болгонтойгоо хаа сайгүй хийх биш. Секс гэдэг чинь өөрөө их ариун нандин байх зүйл. Хүмүүст баяр баясгалан эрч хүч энерги өгдөг зайлшгүй шаардлагатай витамин гэж хэлж болно. Тийм болохоор таарсан хүнтэйгээ хамаагүй хийх юм бол утгагүй. Үнэхээр энэ миний амьдралын хань, найз залуу гэж боддог, хүн болгон тэднийг мэдэж байгаа тохиолдолд яагаад сексийг хаана ч хийж болохгүй гэж. Хаана ч хэний ч өмнө хийж чадаж байж л илүү их таашаал авна гэж боддог.

-Сэтгүүлийн нүүрэн цээр нүцгэн зургаа авахуулах санал ирдэг үү?
-Надад дандаа тийм санал ирдэг. Аягүй хэцүү (инээв.сурв). Нүцгэн зураг авахуулна гэдэг хэзээ хаана ямар тохиолдолд гэдгээ бодох хэрэгтэй. Тэрнээс биш юм л бол нүцгэлээд байвал утгагүй. Клипэнд, кинонд ч нүцгэлээд бүх юман дээр нүцгэн зургаа тавиад байвал утгагүй биз дээ. Яахав нэг бодлын чөлөөтэй, нээлттэй юм шиг санагдах байх. Хувь хүний зүгээс өөрийн үнэ цэнэ гэж байх хэрэгтэй. Намайг аймаар л нүцгэлдэг гээд байдаг юм. Яг үнэндээ учиргүй нүцгэлээд, секс хийж тоглосон кино, клип байхгүй. Хүмүүс тэгж хандаад байхаар гайхдаг. Бодвол миний төрхөөс шалтгаалдаг байх л даа.

-Ер нь таныг их секси гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?
-Санал нэгдэнэ. Хүмүүс ч тэгж хэлдэг. Ямар ч хувцас өмссөн секси харагддаг гэж хэлдэг. Секс төрхийг илтгэхэд эмэгтэй хүний биеийн харьцаа их чухал байдаг. Хоёрдугаарт нүүр царайны төрх, харц гол нөлөөлдөг юм шиг байгаа юм. Хичнээн их нүцгэлээд байгаа хирнээ секси гэж нэрлэгддэггүй хүмүүс зөндөө л байна ш дээ. Миний хувьд зарим хувцасны тал дээр их асуудал үүсдэг. Зүгээр хувцас өмсүүлээд байхад л секси харагдаад байх юм. Яаж өөр харагдуулах вэ гээд л асуудал гардаг.

-Хүүхнүүд жин нэмэхээс их айдаг. Хоолоо хасаад л янз бүрээр үздэг. Та яаж биеийнхээ галбирыг хадгалдаг вэ?
-Мэдээж урлагийн хүн жин нэмэхгүй байхыг боддог. Гэхдээ би хоолны дэглэм барьдаггүй. Дуртай амттан, хүссэн хоолоо иддэг. Тэрийгээ би хэдэн цагт ч хамаагүй иддэг. Шөнө орой ажлаа тараад 2, 3 цагт ч хамаагүй өлсөж л байвал иддэг. Хоолоо сойгоод эм тан уугаад байдаггүй. Фитнессээр хичээллэдэг ч ажлын онцлогоос болоод тогтмол хичээллэж чаддаггүй юм.

-Урлагийн зам гэдэг хатуу, маш их тэвчээр шаарддаг салбар. Зарим юмаа золиослох шаардлага зайлшгүй гардаг гэдэг?
-Хүн амжилтанд хүрэхийн тулд ямар нэг зүйл золиосонд гаргадаг. Ялангуяа урлагийн эмэгтэйчүүдэд заавал тийм зүйл байдаг. Би ч бас золионд гаргасан. Гэр бүл зохиох нас болсон ч хүнтэй суугаагүй, хүүхэд гаргаагүй явна. Гэтэл үеийнхэн маань бараг гурав дахь хүүхдээ гаргаж байх жишээтэй. Ингээд бодохоор би өөрийгөө золиосолж байгаа хэрэг. Үеийн найзууд маань хайртай хүнтэйгээ зугаалаад цагийг сайхан өнгөрөөж байхад би ажил гээд л явж байна. Яахав хааяа цаг зав гаргаж найз нартайгаа аятайхан pub-д сууж амьд хөгжим сонсох дуртай. Боломжтой бол ажлаа зохицуулчихаад night club-т орж бүжиглэж стрессээ тайлах дуртай. Тиймэрхүү маягаар л залуу насыг өнгөрөөж байх шив дээ. Тэрнээс биш хайр дурлалыг нь одоо хүртэл мэдрээгүй л явж байна.

-Мэдээж тохь тухтай амьдралыг цогцлоохыг хүсдэг байх?
-Тэгэлгүй яахав. Хүүхэдтэй болоод хайртай хүнтэйгээ хамт сайхан амьдрахыг хүсдэг. Ялангуяа валентины баяр, хүүхдийн баяраар найзууд маань мэдээж хайртай хүнтэйгээ, гэр бүлээрээ тэмдэглэнэ. Тийм үед би ганцаараа байдаг. Ёстой асар их юм толгойд бодогдоно. Бага зэргийн гуниг төрнө. Гэлээ гээд яахав миний сонгосон зам ийм юм чинь.

-Таньтай танилцаж дотносохыг хүсдэг эрчүүд олон байдаг байх. Хүн хүний хандлага өөр байна биз? Магадгүй зарим нь энэ нүцгэлдэг хүүхэнтэй нэг шөнийг өнгөрөөе ч гэж боддог байх?
-Янз янзын л хүнтэй танилцана. Ажил хэргийн холбоогоор найз нөхдийн холбоогоор гээд л жүжигчин хүний хувьд хүндэлж харьцдаг хүмүүс байна. Би өөрөө романтик зүйлд дуртай. Ямар нэгэн юманд сэтгэлээсээ ханддаг үнэнч, халуун дулаан зан чанарт дуртай. Зүгээр л нэг түр зуурын зүйлд дургүй. Залуучууд болохоор зүгээр л зугаа цэнгэлийн журмаар энэ бүсгүйтэй найзалъя гэж ханддаг. Ер нь жаахан хөнгөн болчихсон санагддаг. Намайг сонин хэвлэлээр янз янзаар бичдэг, секси энэ тэр гэдэг болохоор энэ хүүхэнтэй унтаад үзчихье гэдэг үүднээс надтай харьцдаг эрчүүд ч бий. Би чинь хүн юм чинь энэ надтай ямар хандлагатай харьцаад байна гэдгийг мэдэлгүй яахав. Дотроо дүгнээд л зайгаа барьдаг. Яг миний хүсэж явдаг тийм эр хүнтэй одоохондоо учраагүй л байна.

-Гэрийнхэн ээж аав чинь таныг кино жүжигт нүцгэлэхээр яаж хүлээж авдаг вэ?
-Манай ээж аав нэг их юм хэлдэггүй юм аа. Би чинь айлын одонгийн охин. Дээрээ олон эгчтэй. Тэд маань уран бүтээлч, урлагийн хүн гэдэг утгаар минь хүлээж авч хүлээн зөвшөөрдөг. Харин жаахан энгэр задгай бариу хувцас өмсөхөөр ээж маань настай хүн болохоор хэтэрхий бариу юм өмсөөд байх юм гэдэг.

-Эротик киноны санал ирдэг үү сайт, wap үйлчилгээ…

-Ирэлгүй яахав. Хэд хэдэн эротик кинонд тоглох санал ирсэн ч би тоглоогүй. Сайтуудаас, нүцгэн зургийг чинь тавъя, гэрээ байгуулъя, худалдаж авъя гэсэн санал маш их ирдэг.

-Пластик мэс засал хийлгэсэн олны танил хүүхнүүдийн нэг бол та. Бараг л бүх юм нь хиймэл гэх яриа хэтрүүлэг байх л даа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Миний бодлоор энэ чинь байх л асуудал. Бүх юм нь ч юу юм бэ. Олны танил болсон хүмүүсийг л хэл аманд өртүүлж гоочлох гэсэндээ хиймэл энэ тэр гээд байдаг. Монголын нөхцөлд пластик мэс засал маш их хөгжиж байна. Эмэгтэйчүүд ч биш эрэгтэйчүүд маш их хийлгэдэг болсон. Энэ тал дээр нэг их эмзэглээд байх юм биш гэж би боддог. Хүн болгон өөрийнхөө сэтгэлд нийцсэн гоё байхыг хүсдэг шүү дээ. Дандаа л гоочлоод байдаг нь утгагүй санагддаг. Бүр бүх юм нь хиймэл байна гэж юу байхав. Ганцхан урлагийнхан биш энгийн хүмүүс ч давхраанаас авахуулаад бүгд л хийлгэж байна. Энэ чинь тийм сонин хачин зүйл биш.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • Anonymous (November 12, 2011 4:16:17 am )

    ene harin sensertsen huuhen uu ugui yu

  • Anonymous (November 12, 2011 4:27:39 am )

    hehe Ene hvvhend 20 baitugai 2 ch shinj n baihgvi ichdeggvi damshig ve

  • Anonymous (November 12, 2011 4:36:01 am )

    yanaa huuhend baidagaasaa iluu erchuudiin shinj iluu baidag baihaaa.mes ajilbariin gologdol mangas avgai

  • Anonymous (November 12, 2011 4:48:56 am )

    Энэ Энхтуул Отгонцэцэг хоёулаа сумтай хүүхнүүд Яаж ингэж хэлж чадаж байнаа Сумтай сумтай

  • Anonymous (November 12, 2011 5:16:34 am )

    ooriigoo saihan gj helj bgaa hvn esregeeree saihan bish. yamar ih ym bodson hvvhen be

  • Anonymous (November 12, 2011 5:17:37 am )

    iim hachin hachin ymnuudin teneg ulirsan balarsan yria hooroog dahin dahin gargaad ymar heregtei ym be. Boon hiimel erhten chihcheed ooriigoo saihan huuhen gej boddog ym bh daa. Gomdmoor tsarailchaad

  • Anonymous (November 12, 2011 5:18:05 am )

    yamar mangar hvvhen we. harah tsarainii tolgoi muutai. helj bgaa vgiig n ee. icheech. chi hil yawahgvi e ene bdlaaraa

  • Anonymous (November 12, 2011 5:44:16 am )

    saihan bietei busgui bainaa humuus mini neg negniigee yund ingej goochilj baidag yum be uuruu setgeleeree uudrug saihan yavbal bolno shuu dee

  • Anonymous (November 12, 2011 7:31:47 am )

    nadad lav taalagddag saixan xvvxen ortoo itgeltei amjilt..

  • Anonymous (November 12, 2011 8:59:55 am )

    nadad ch bas huuhnuud lingej muuldag bhdaa goy huuhen

  • Anonymous (November 12, 2011 10:25:40 am )

    bi harin dutuu baisan 20 shinjee Oyun emchiinhee achaar olj avsan shuu. Ene dashramd bayarlalaa gej tereer hellee gesen bailgui de te.

  • Anonymous (November 12, 2011 11:11:23 am )

    shaana biz buh yum ni silikon bas plastmassan hamartai bj omhii yanhan chine chi saihan huuhen bol mongoliin ohiduud matar boloh yum bna ldaa sda mine ee

  • Anonymous (November 12, 2011 11:20:11 am )

    saihan yanhanii shihj bas joohon baina

  • Anonymous (November 12, 2011 1:59:37 pm )

    hun bolgond taalagdah albatai umuu.uuriinhuuruu bai amjalt.

  • Anonymous (November 12, 2011 2:51:53 pm )

    Otgontsetseg buh yum ni hiimel baij 20 shinj bii gej tenegtdeg bn sh de, harin Enhtuuld bol bur 21-ees ch iluu saihan shinjuud bii, uchir ni ter mes zasal hiilgeegui yumaa.

  • Anonymous (November 13, 2011 12:26:52 am )

    teneg abgai bolimoor um soliotoi

  • Anonymous (November 13, 2011 12:32:08 am )

    Энэ авгайд тэнэг авгай нь 100 шинжийн 99 нь байх шиг байна.

  • Anonymous (November 13, 2011 4:22:33 am )

    bultsen hvvhen mantuu shig staraitai aimaar vanhan baij ih vm bodson almas be

  • Anonymous (November 13, 2011 6:21:31 am )

    OMG… just read these comments… unbelievable…

  • Anonymous (November 13, 2011 9:36:49 am )

    muuhai aravgar shar huuhen. saihan haragddagui shd

  • Anonymous (November 13, 2011 11:26:15 am )

    dolir nudtei darvagar uruultai baij oortoo bas itgeltei yuma.

  • Anonymous (November 13, 2011 10:49:18 pm )

    Дутуу 1 шинж н юу гээч,ухаан.

  • Anonymous (November 14, 2011 5:14:30 am )

    yoo saihan huuhnii gantshan shinj ch bgaam uu daa

  • Anonymous (November 14, 2011 6:58:00 am )

    saihan huuhenshdee bitgii negnee ingeechee chadaj bga ymand arga algaaa gj mongolchuudaa

  • Anonymous (November 14, 2011 7:02:29 am )

    cham shug hairt l bl haa hamaagui sex hiine gj yu bhv olnii tanil hun bj zuv yri bs uuriiguu yund huurugnum be ybarch bodolgui ymu chamd ter surguuki chin esvel etseg ehchin zuv yrih uuriguu ilerhiileh soyl gj ym zaaj bgaagui ymu

  • Anonymous (November 14, 2011 7:03:48 am )

    chi tgd humuusiin umnu sex hiigeed yvj bdag ymu tenegeeeeeeeeeeeeeeeeeeee

  • Anonymous (November 14, 2011 9:00:48 am )

    ёо ёо бүр элэг хөшөөчих юм. тэр чигээрээ хиймэл пластик.

  • Anonymous (November 14, 2011 11:30:17 am )

    sereegeech ee. untaj baihad n yariltslaga avchihsan yum bishuu. seree seree

  • Anonymous (November 15, 2011 9:33:05 am )

    муу муухай хүний мууг үзэж байгаа хүмүүс энэ хүүхнээс илүү амьдраад өгөөч бурхан даан ч хүний мууг үзэж нүгэлээр хоолоо олж иддэг хүмүүст юу гэж тусалхав. Бие биендээ урам өгч амьдар

  • Anonymous (November 17, 2011 12:55:31 pm )

    yag gambuush shig shijgiin tsaraitai bas ogch bga yariltslag ni hurtel gambuush shig yumaa yana daa hoorhii mini ih zovj bga yum bna daa ooriin toohgui bolhoor ingej sonin sonin balai yum yarij bhgui yu zailuul

  • Anonymous (March 26, 2012 4:00:22 pm )

    ene eregtei hun shig tsaraitai huuhen chini yu gene ve enend 20 shinj bval mgl saihan busguichuudiin mini zaya gomdoh blgui de

  • Anonymous (March 26, 2012 4:04:33 pm )

    chamd sain yanhanii 40 shinj bga blgui buruu yarichij huurhii

antalya rent a car