antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2011 Comments are off

Болд дээл өмчирхөж шоудав

нийтлэсэн Admin

Монголын хөгжмийн урсгалд Монгол поп хэмээх урсгалыг гаргаж ирснээрээ тэсрэлт хийж чадсан гэгддэг дуучин Д. Болд Төрийн ордонд томоохон тоглолт хийсэн. Энэ тоглолтоороо монголын гэсэн болгоныг өөрийн уран бүтээлдээ шингээж чадсанаараа онцлог болсон хэмээн магтагчид олон. Гэвч тэрбээр Монгол гэх болгондоо Монгол дээлийг өмчирхөх болсон гэнэ. Энэ талаар гоморхож явдагаа Их хөгсүү дуу бүжгийн чуулгынхан хэллээ.

Учир нь Их хөгсүү чуулгынхан анх “Дээлтэй Монгол” гэсэн наадмыг зохион байгуулцаж оролцож байхдаа жинхэнэ хэлтгий захтай монгол дээлийг өмсөж үзүүлсэн. Тэр үед  МУГЖ Д. Сосорбарам жинхэнэ монгол дээл байна хэмээн тодруулж байсан аж. Үүнээс хойш Д. Сосорбарам, Жавхлан зэрэг хүмүүс өмсөх болж, дуучин Д.Болд тоглолтынхоо үеэр мөн өмссөн байна. Тийм байтал дуучин Д. Болд энэ дээлийг өмчирхөж миний дээл мэтээр шоу хийх болжээ. Энэ үйлдэлд нь гоморхосон Их хөгсүүтийнхэн Монгол дээл бол монголын ард түмний өмч тэрнээс дуучин Болдых биш шүү гэдгийг дахин дахин сануулж байлаа.

Г. Туяа 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car