antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 11, 2013 1 comment

Бий бийлгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх боллоо

нийтлэсэн Admin

IMGS4537_zpsdd41898eМонгол түмэн үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд Монголын 10 гаруй ястан буюу 5204 бий бийлээч “Бий бийлгээ”-г бийлж “Гиннесийн номон”-д бүртгүүлэх батламжаа гардан авлаа. Ингэснээр “Гиннесийн номон”-д бүртгүүлэх болллоо.

Ардын язгуур урлагийн “Их Хөгсүү” чуулгаас санаачлан Бий биелгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх их үйлсийг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлүүлэн нь ийнхүү биеллээ олж өнөөдөр улс Монголынхоо төв цэгт Халх, буриад, Барга, Үзэмчин, Дарьганга, Цаатан, Дархад, Хотгойд, Дөрвөд, Баяд, Урианхай, Хотон, Тува, Захчин, Торгууд, Өөлд, Мянгад, Казак зэрэг 10 гаруй ястаны 5204 бийлээчид нэгэн зэрэг бийлж их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглан зарлалаа.

Түүнчлэн Бий бийлгээг үндэстэн, ястануудын өөрсдийнх нь ардын дуунууд дээр нь бийлүүлсэн бөгөөд тухайн ястаны дууг нь дуулдаг эрхэм дуучид бийлээчидтэй хоршсон нь тун гайхалтай байлаа. Ийнхүү “Гиннесийн номон”-д Бий бийлгээг бүртгүүлсэнээрээ улс монголынхоо язгуур урлаг, өв соёл, ёс заншилыг хамгаалан үлдэх, түүгээрээ дамжуулан гадаад орнуудад сурталчлах, гадны жуулчдыг татах, бий бийлгээг залуу хойч үедээ зөвөөр ойлгуулж, таниулж, хичээллэх урам зориг өгөх өндөр ач холбогдолтой юм.

Мөн Бий биелгээг “Гиннесийн номон”-д хамгийн өндөр настай буюу 82 настай Хорлоогуйн нэр дээр бүртгүүлэж батламжыг гардан авсан гайхалтай үйл явдал тохиосон юм.

 photo IMGS4525_zpsf5d2cb76.jpg

 photo IMGS4498_zpse452daee.jpg

 photo IMGS4444_zpsc638c494.jpg

 photo IMGS4464_zpsec4a9421.jpg

 photo IMGS4365_zpsde076508.jpg

 photo IMGS4351_zps8c82d602.jpg

 photo IMGS4335_zpsd7502546.jpg

 photo IMGS4302_zps2332f2a2.jpg

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car