ОХУ-ын Казань хотод болж буй оюутны XXVII “Универсиад” Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа боксчин Х.Энхдэлгэр 52 кг-ийн жинд ОХУ-ын Миша Алоянтай аваргын төлөө тоглож, аваргын алтан медалийг хүртлээ. Тэрбээр дөнгөж 18 нас хүрч байгаа өсөх ирээдүйтэй залуу тамирчин юм. Х.Энхдэлгэр өмнө нь өсвөр насны олон улсын тэмцээнд удаа дараалан оролцон амжилтуудыг үзүүлж байсан. Анх удаа насан хүрэгчдийн тэмцээнд анх удаагаа оролцож аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Өрсөлдөгч тамирчин ОХУ-ын Миша Алоян 2012 оны олимпийн тэмцээнд Монгол Улсын гавъяат тамирчин Н.Төгсцогтод ялагдал хүлээж олимпоос хүрэл медаль хүртэж байсан юм. Миша Алоян нь ОХУ-д жиндээ тэргүүлдэг нэгэн. Оросууд манай ширэн бээлийтнийг басаж, хэрхэвч дийлэхгүй гэж үзэж байгаа ч Х.Энхдэлгэр маань тэсрэлттэй, сайхан тоглолт гаргадаг залуу тамирчин билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.