antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2013 1 comment

Гишүүд төрийн одон медалиар шагнагдлаа

нийтлэсэн Admin

25942Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2013 оны долдугаар сарын 5-ны өдрийн 107 дугаар зарлигаар УИХ-ын зарим гишүүнийг төрийн дээд одон медалиар шагнасныг /2013.07.9/ гардууллаа.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Лувсаннямын Гантөмөр, УИХ-ын гишүүн Намдагийн Батцэрэг, Цэрэндашийн Цолмон нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Догсомын Батцогт, Гантөмөрийн Уянга нарыг Алтангадас одонгоор, Зангадын Баянсэлэнгийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар соёлын өв болох Тинозавр Батаарыг эх орондоо авчирхад баг бүрдүүлэн амжилттай ажилласан УИХ-ын гишүүн, Соёл спорт, аялал жуулчлалын сайд Цэдэвдамбын Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Ёндонгийн Отгонбаяр нарыг “Т.Батаар” хүндэт өргөмжлөлөөр шагнасныг Парламентын тэргүүн гардууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • түүх (July 09, 2013 2:32:58 pm )

    эрүүгийн хэрэгт холбогдсон хүнийг бас шагнана аа

antalya rent a car