antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2013 Comments are off

Галбир нь эрлийз гэж мэдэгдэж байвал уралдуулахгүй байхаар шийдвэрлэжээ

нийтлэсэн Admin

урҮндэсний их баяр наадам, “Их хурд” болон Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулж байгаа бүсийн болон аймгийн наадамд уралдах монгол морьдыг эрлийз морьдоос ялгах зөвлөмжийг Монголын морин спорт уяачдын холбооноос гаргажээ.

Дээрх уралдаануудад уралдах монгол морьдыг эрлийз адуунаас ялгах асуудлыг газар дээр нь судлах ажлын хэсгийн 2013 оны тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар уг зөвлөмжийг гаргасан байна.

Энэ жил монгол адууг эрлийз адуунаас ялгахдаа сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгохоос гадна биеийн ерөнхий галбир, сүүлний өтгөн шингэн, урд хөлний өндөр, биеийн хэсгүүдийн харьцаа зэргийг харгалзан үзэж ялгах ажээ. Мөн сэрвээний өндрийн хувьд азарга, соёолон 140, их нас 141 сантиметр байх бол бага гурван насны сэрвээний өндрийг өмнөх жилүүдээс тус бүр 2 сантиметрээр нэмэгдэж хязаалан 137, шүдлэн 132, даага 127 сантиметр болсон байна. Үүнээс гадна энэхүү тогтоосон хэмжээнд хүрэхгүй боловч бие галбирын хувьд эрлийз гэдэг нь мэдэгдэж байвал улс, бүсийн чанартай уралдаанд уралдуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car