Хурдан морины салбар хороо хурдан морьдын уралдааны зохион байгуулалтын талаар болон унаач хүүхдүүдийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийв.
Энэ жилийн хурдан морины уралдаанд хэд хэдэн өөрчлөлт оржээ. Тодруулбал, унаач хүүхдийн аюулгүй байдлын тухай журмыг баталж, морь барианаас гарах зурхайг 160 метр болгон өргөтгөсөн байна. Хүй долоо худагт очсон наадамчин олон морьд зурхайгаас гарсан үед Морин спорт уяачдын холбооноос морьтой үзүүлбэр болон морин поло тэмцээн сонирхох боломжтой. Мөн уралдааны явцыг лэд дэлгэцээр үзүүлэхээр болжээ.
Энэ жилээс морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, зориулалтын хувцас өмсгөх, эцэг, эх асран хамгаалагч нартай эрсдлээс сэргийлэх тал дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа ажээ. Мөн хүүхэд бүрийг нэг жилийн хугацаатай таван сая төгрөгөөр даатгах юм. Хүүхэд даатгах компанийг сонгон шалгаруулах тендерт нийт 11 даатгалын компани оролцсоноос зургаа нь шалгарсан байна. Тус компаниудтайгаа үргэлжлүүлэн ажиллах аж.
Саяхан болсон Налайх дүүргийн баяр наадмаар “Монгол даатгал” компани энэ гэрээгээ зөрчин унаач хүүхдүүдийг гурав хоногийн хугацаатайгаар таван сая төгрөгөөр даатгажээ. Иймд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас сануулга өгч, дахин ийм зөрчил гаргавал гэрээгээ цуцална хэмээн мэдэгдэв. Цаашид хүүхдийг 20-50 сая төгрөгөөр даатгах тухай асуудлыг даатгалын компаниудтай ярих юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Д.ОЮУН (July 09, 2013 2:19:18 pm )
БОЛЬЁ ОО БАГА БАЙНА ШҮҮ
ГАДААДЫН УЛСАД 250000000 САЯ ТӨГРӨӨГӨӨР ДАТДАГ ШҮҮ
1 Comment