antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2013 1 comment

АНУ-ын иргэнийг хөнөөсөн Ч.Баттуулын хэргийг прокурорт шилжүүлжээ

нийтлэсэн Admin

tuul0709АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн 24 настай Ч.Баттуулын хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүллээ.

Тэрээр өөрийн багш болох Жон Мартин Кийнийг 2012 оны нэгдүгээр сарын 6-нд Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж амийг нь хороосон байдаг.  Ингэхдээ зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан байсныг хоёр сарын дараа манай хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, сэжигтэн Ч.Баттуулыг цагдан хорьж байсан билээ. Түүнтэй хамт түүний найз залуу болон ахыг нь хамт хорьсон ч хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан байдаг. Харин түүний дотны хоёр найзыг саатуулсан юм. Тэд “Найз маань хүн алчихлаа. Туслаач гээд гуйгаад байхаар нь цогцсыг зөөлцсөн” хэмээн мэдүүлсэн нь хавтаст хэрэгт тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Ч.Баттуулыг өнгөрсөн гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүсэн ч нэмж тодруулах зүйл байна гэсэн үндэслэлээр УМБГ-т буцаагаад байсан юм. Харин УМБГ-аас хэргийг гурван сар шалгасны эцэст ийнхүү прокурорын хяналтад шилжүүлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • эмэгтэй (July 09, 2013 4:48:48 pm )

    Хүн ********аа юман чинээ бодохоо байчихсан ю****** аллаа буллаа гээд л бичээд байх юм.Аймаар юм.Ингээд зарлаад бичээд тунхаглаад байх ч сайн юм биш байхаа.Энэ алсан үхсэн нуусан булсан гэсэн аймшгийн үгнүүдэд дасал болох нь байна.Бичихээ болимоор юм доо.

antalya rent a car