antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 10, 2013 24 comments

Ганбууш буюу Ган-Од: Би онгон хальсаа 3000 доллараар үнэлж байгаад одоо бүр өссөн, 300 сая

нийтлэсэн Admin

ganbuush-300x304Монголд анх удаа хүйсээ солиулах мэс засал хийлгэн өөрийн мөрөөдлөө биелүүлсэн хэмээн яригдах болсон Ганбууш буюу Ган-Одтой хэдэн хором ярилцаж эмчилгээ болоод хувийн амьдралынх нь талаар илэн далангүй ярилцлаа. Ярилцлага авах гээд түүн рүү утас цохиход тэр нэг л итгэж өгсөнгүй. “Чи сэтгүүлч мөн ч юм уу биш ч юм уу” гээд л. Ийн ярилцсаны эцэст тэрбээр “Гранд плаза” дээр уулзахаар болов. Товлосон газраа очтол ойролцоох үсчин дээр байна гэлээ. Байгаа газар нь очоод яриагаа бичих гээд дуу хураагуураа гаргасаны дараа л “Аан чи сэтгүүлч мөн байна” хэмээн бид яриагаа эхлэв.

-Та сүүлийн үед гадна төрхөндөө их анхаарч байгаа юм байнаа даа. Дэлгүүр хэсээд л үсчин ороод л?

-Өнөөдөр жаахан шопинг хийлээ. Удахгүй долдугаар сарын сүүлээр Тайланд явах гэж байгаа болохоор бэлтгэл хийгээд… Тайланд аймаар халуун болохоор нимгэн хувцас цуглуулаад, ягаан, шар гээд тод өнгийн юм авлаа. Манай Нинжээ гээд найз хүүхэн надад бэлэглэж байгаа юм. Урьд нь Тайланд явахдаа хагалгаанд орж байгаа болохоос ямар гангарах гэж байгаа биш гээд нэг их тоогоогүй. Харин одоо мэс засал хийлгээд жилийн дараа очиж байгаа болохоор бас аятайхан харагдах хэрэгтэй биздээ.

– Таниар өөр сонин юутай?

– Зөндөө байна өө. Манай Тунгаа гээд найз маань гэрэл зургийн студитэй. Түүний хүү нь Хүслэн гээд СУИС-ийн зээгт наамлын анги төгссөн залуу байдаг юм. Тэрүүгээр хагас нүцгэн зураг авахуулж тэр студийн нүүр царай болох гэж байгаа. Бас Тайланд явж ирээд Солонгос руу явж мэс засал хийлгэхээр болсон. Миний одоо байгаа хөх арай жижигхэн надад хангалтгүй байгаад байгаа юм. Тийм болохоор хөхөө томруулна. Бас нэг зурагчинтай гэрээ хийчихсэн байгаа. Мэс засалд орж ирсэний дараа тэр зурагчинаар гоё зураг даруулнаа. Одоо сайтуудаар миний мэс засалд орж ирээд удаагүй байхад авахуулсан дандаа ядарсан зүдэрсэн зурагнууд гарсан байна лээ.

-Солонгос руу явах мэс заслын мөнгөө та өөрөөсөө гаргаж байгаа юу. Эсвэл таньд санал тавьсан юмуу?

-Надад тийм санал тавьсан юм. Гэхдээ эхлээд өөрийнхөө эрүүл мэндийн асуудлыг шийдмээр байна. Үнэгүй хийж өгнө гэсэн юм чинь яахав дээ байж л байна ш дээ.


Та бас шүдээ бүгдийг нь авч янзлуулан гэж ярьсан байсан

-Харин тийм. Басхүү гээд шүдний эмнэлэг миний шүдийг бүгдийг нь аваад янзлаж 20 мянган долларын шүд хийж өгнө гэсэн. Миний дээд талын нэг шүд уначихсан. Заримдаа зурагт энэ тэрээр ярихаараа сонин яриад байна янзлаад өгий гэсэн юм. Тэгээд ч нүүр биеэ хэчнээн сайхан янзлуулаад шүд муухай бол уучлаарай болно биз дээ. Би хэрвээ тэр шүдээ янзлуулах юм бол 6-7 сар тавилга болтлоо тэр эмнэлэгт байх юм байна лээ. Гэхдээ намайг явахаас өмнө хоёр шүд авч янзлаж өгнө гэсэн. Тэр хоорондоо тагнайтай шүд хийж өгнө гэсэн бас. Тэгэхгүй бол зүгээр нэг хиймэл шүдтэйгээ ярьж байгаад нөгөөх нь урагшаа гараад шидчихвэл яахийн./инээв/ Би их сонин. Аймаар хүн мэс засалд орохдоо айгаагүй мөртөө шүд авахуулан гэхээс үхтлээ айдаг. Дээр үед шүдийг зүгээр л суга татаад авчихдаг аймаар байсан болоод ч тэр юм уу. Шүдээ бүгдийг нь аваад эргээд өөр шүд хийлгэн гэхээр ёрөөсөө санаанд багтахгүй аймаар санагдаад. Миний нэг л зориг хүрэхгүй байгаа. /инээв/

-Таны Тайландад хийлгэсэн сав суулгуулах хагалгаа амжилттай болсон гэсэн, дахин явж юу хийлгэх гэж байгаа юм бэ?

-Би хагалгаагаа хийлгээд 20 хоногийн дараа оёдлоо авахуулах ёстой байсан юм. Гэтэл мөнгөгүй бас буудал энэ тэр ч хэцүүдээд бушуухан хүрээд ирсэн. Энд ирсэний дараа нөгөө эмнэлнээс над руу утасдаад та ямар сонин хүн бэ, бие чинь зүгээр үү та хүрээд ир үнэгүй аваад өгье гэсэн. Энэ хооронд ямар Төв аймаг орох гэж байгаа биш. Ирэх очихын зардал сая гурван зуу, буудал, хоол унаа гээд мөнгөний асуудал их байна. Ядаж байхад бид нар чинь тэнд очоод нийтийн унаагаар явж чадахгүй төөрчих гээд байдаг болохоор байнга таксидна. Тийм болохоор жаахан мөнгө төгрөгтэй явахгүй болохгүй. Одоо надтай хамт бас нэг хоёр хүүхэн явах гэж байгаа. Нэгэн хөх, нөгөө нь бөгс хийлгэх юм гэсэн. Бас ханьтай явахгүй бол гав ганцаараа яваад дэмий шүү дээ.


Та санхүүгийн асуудлаа яаж шийдэж байна вэ?

Би 4,5 газар зэрэг ажилладаг. Уг нь надад миний цалин бол хангалттай хүрдэг л дээ. Дээр нь надад бас тусалдаг янз бүрийн хүмүүс байгаа ш дээ, мэдэж байна уу./инээв/ Хонины ноос түүж эсгий хийнэ гэгчээр надад эцэг нэгтэй дүү нар маань байна. Олон жил чимээгүй байсан тэд нар туслана гэсэн. Дүү нартай танай сайтаар дамжуулаад бас баярлалаа гэж хэлье.

-Таны биеийн байдал одоо ямархуу байгаа вэ?
-Миний бие эв эрүүл сав саруул маш сайн байгаа. Хүмүүс намайг аймаар бие муутай л гээд байх юм.

-Таныг дахин Тайланд явж мэс засал хийлгэн гэхээр зарим хүмүүс бие нь муу байгаа. Мэс засал нь амжилтгүй гэж ойлгоод байгаа?

– Үгүй ш дээ. Зүгээр явж оёо авахуулна. Мэс заслаа хийлгээд 20 хоноод авахуулах ёстой байсан оёог бүтэн жил авахуулалгүй явж байна гэхээр онгон байхаас яахын./инээв/ Тэр оёог авхуулчихвал эрх чөлөө манд тугай болчих гээд байна ш дээ. Энэнээс болоод хүнээс цэрвээд, хүмүүстэй уулзах ч сонирхолгүй болчихсон.


Эрүүл мэндийн яаманд хандсан асуудал юу болсон бэ?

-Тэр асуудал ийм болсон. /Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн албан бичгийг үзүүлэв. Тэр албан бичигт “Манай улсад хийлгэх боломжгүй хүнд мэс заслыг гадаадын оронд хийлгэсэн хүмүүст олгох тэтгэлэгт хүйс солиулах мэс засал гэсэн заалт байхгүй тул энэ тэтгэлгийг олгох боломжгүй” гэсэн утгатай татгалзсан хариуг Бодлого зохицуулах хэлтэсийн дарга Мөнхбат гэсэн хүнээс ирүүлжээ/ Нэг сурвалжлагч нь авч магадгүй гээд энэ цүнхэнд халтайтлаа явж байгаа. Хамгийн гол нь Амаржаргал гээд хэлтсийн дарга нь их дургүйцээд байгаа. Яагаад заавал ганцхан миний асуудлыг нэмэлт заалт энэ тэр оруулаад ч юмуу шийдээд өгчихгүй байгаа юм бол. Би бөөрний хагалгаа хийлгээгүй, зүрхний хагалгаа хийлгээгүй. Ийм хагалгаа хийлгэсэн хүмүүс нь хүндэтгэх шалтгаантай байдаг. Ганбуушийн хүйс солиулах асуудал хэнд ч хамаагүй. Бөөр, зүрхээ солиулсан хүмүүс өчнөөн байгаа. Гэтэл Ганбууш ганцхан байна ш дээ. Ганцхан хүний асуудлыг шийдээд тавхан сая төгрөг өгчихөж чадахгүй байж яаж улсын Ерөнхийлөгч байж чадах юм бэ ёстой уучлаарай биз дээ.

-Одоо Тайланд руу явж ирээд таны эрүүл мэндийн асуудал ерөнхийдөө шийдэгдчих үү?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Одоо би хүүхдийн живхтэй л явж байна. Аптек руу ороод хүүхдийн хоёр ноймерын живх авъя гэхээр их гайхаад байдаг. Ариун цэврийн хэрэглэл хийе гэхээр нэвтрээд байдаг. Минийх одоо мэдрэлгүй юм шиг гардаг байсан больсон. Одоо энэ байдлаасаа бас гармаар байна.

-Эрүүл мэнд чинь сайжраад ирвэл хүүхэдтэй болох боломж байгаа юу, Больё гэж бодож байна уу?

-Би хамгийн түрүүнд эмчилгээндээ явж ирчээд Солонгос руу гоо сайхны хагалгаандаа орохоор явна. Миний хөх аягүй жижигхэн. Бас Америк явж бүжиглэн гэсэн бодол байгаа. Ер нь нэг хоёр жилдээ бүжиглэнэ гэсэн бодолтой байгаа шүү. Хүмүүс намайг 15 тай хүүхдийн сав авч суулгуулсан гэхээр тэр хүүхэд нь яасан болоо ч гэх шиг сонин юм надаас асуудаг. Би тэрнийг яаж мэдэх вэ дээ, мөнгийг нь эмнэлэгт нь өгөө л захиалаал авсан. Тайландад иймэрхүү төрлийн мэс засал маш их хийдэг. Зүгээр л жирийн асуудал юм байна лээ. Бас өчнөөн олон хүүхэд төрж байдаг, олон хүнтэй болохоор ядуугийн зовлон их хэцүү. Гэхдээ донор сав энэ тэрээ хаанаас авдагийг нь би мэдэхгүй.

-Нууц биш бол та саваа ямар үнээр хийлгүүлсэн бэ?

-Тэр бол нууц шүү дээ. Харин би одоо явахдаа болохгүй бол авхуулчихдаг юмуу гэж бодох юм. Энэнээс болж би их зовж байнаа. Халуун орны хүүхдийн сав болохоор амархан даардаг болсон. Урьд нь би өвөл ч шилэн тиркотой гарчихдаг байсан одоо бол дулаалаад байхад л даараад байх юм.

-Саваа авахуулчихаар таны нөгөө хүсэл мөрөөдөл чинь талаар болчихгүй юу?

-Зүгээр л нэг ууттай болсон гэсэн үг л дээ. Гэхдээ би бас сайн шийдээгүй байна. Очиж байгаад байдлаасаа л болно доо. Хэрвээ зүгээр болвол эмэгтэй хүн болсоных хүү ч байна уу охин ч байна уу нэг нойтон сормуустай хүүхэд гаргачих юмсан гэж бодогдох юм. Нөхөртэй, нөхөргүй байх нь хамаагүй нэг хүүхэд тээж үзээд эмэгтэй хүний зовлон жаргалыг мэдрээд үзчих юмсан. Өнөөдөр монголд хүчирхэг эмэгтэйчүүд өрх толгойж амьдарч байна. 4, 5 хүүхдийг хэнээс ч дутахааргүй авч яваад энэ эмэгтэйчүүдэд хандаад бас мундаг шүү гэж хэлмээр байна.
-Дандаа ингээд ганцаараа яваад байхын оронд гэр бүлтэй болох юмсан гэж бодогдохгүй байна уу?

-Би энэ талаар бодож байгаа. Надад нэг арван хэдэн жил холбоотой байгаа 45, 46-тай Өмнөговь, Оюутолгой хавьцаа нэг Америк хүн байгаа. Бид хоёр олон жилийн найзууд болохоос бэлгийн харьцаанд ороогүй. Нэг тийм хүн. Тэрний нэг найз нь байдаг юм. Тэрэнд нь би их сайн. Яагаад гэвэл би Монгол хүнд сайн байж болно, тэглээ гээд би сэтгэлээ хуваахын нэмэр л дээ. Яагаад гэвэл монгол хүн надтай мэдээж суухгүй. Хүлээж авахад хэцүү. Тийм болохоор өчнөөн олон мэс заслын ард гарчаад хүний хоёрдогч болоод явмааргүй байна.

-Папарацид нэг герман залуутай өртсөн байсан даа?

-Надад тэр хүн ямарч хамаагүй. Би нэг найзтайгаа баар ажилуулдаг байсан. Тэрэнд нэг залуу орж ирээд /монголоор их сайн ярьдаг/ сайн уу, сайн байна уу гээд сууж байтал зураг авчихсан байна. Тэр үед зураг энэ тэр авсаныг нь ч мэдээгүй. Гэхдээ дараа нь тэрнээс чинь болоод бүр зөндөө хэл аманд орсоон.

-“Гомо” Нараатай хоёр хэр холбоотой байдаг вэ?

-Соцелизмийн үед бол Нараа, Энхболд, Ганбууш гээд олон ил гарсан гурван л хүн байдаг байсан. Ил гарсан бид болохоор их холбож ярьдаг. Түүнээс биш бид нарт ямар ч холбоо байхгүй. Ерөнхийдөө л мэддэг. Нараа миний амьдралд орохгүй, би Нараагийн амьдралд орохгүй тэгээд л явдаг. Нараа чинь эхнэртэй нэг хүүхэд асрахаас авсан тийм амьдралтай хүн шүү дээ.

-Нараа хэдэн жилийн өмнөх нэг ярилцдагадаа нэг даашинз өмссөн байснаа үүнийг манай найз Ганбууш надад өгсөн гэж ярьсан байсан болохоор л таниас ингэж асуулаа?

-Би дээхэн үед Төрийн концертод гоцлон Цэдэнбал дарга Плетова нарын өмнө бүжиглэдэг байлаа. Тийм болохоор хүмүүс намайг их таньдаг. Гэхдээ сайн талаараа хүмүүс намайг мэддэг байсан шүү. Нараад олны танил болоход нэг шаанс хэрэгтэй биз дээ. Тэрэн дээрээ л миний нэрийг барьдаг байсан байх. Би Нараад нэг ч удаа юм өгч үзээгүй. Нараа дандаа тэгж ярьдаг. Нэг бөгж зүүсэн ч нэг малгай өмссөн ч Ганбууш надад өгсөн гэж хэлдэг гэсэн.

-Та ямар бүжиг бүжиглэдэг байв, эрэгтэй хувцастай юу аль эсвэл эмэгтэй хүний хувцастай юу?

-Монгол ардын бүжиг гээд бүх төрлийн бүжиг бүжиглэнээ. Урт үстэй тэгээд эрэгтэй хүний хувцас өмсч бүжиглэдэг байлаа. Чи их нарийн юм асууж байна шүү./инээв/

-Нэг үеийг бодоход хүмүүс таныг их ойлгодог болсон байна. Энэ хандлага таньд ажиглагдаж байна уу?

-Тиймээ энэ хүмүүст баярлалаа гэж хэлье. Намайг гадуур явж байхад хүмүүс хүү шээ та хагалгаанд орсон гэсэн. Ингэж нимгэн явж болохгүйшдээ, доороосоо даарна гээд их санаа тавьдаг. Би сүүлийн үед таксинд ерөөсөө суухгүй байгаа. Таксины жолооч нар чинь янз бүрийн юм их асууна эрсдэл ихтэй. Заримдаа нийтийн унаанд авч явж болохооргүй их юм барьсан үедээ таксинд суудаг юм. Тэгээд зарим жолооч нар нь мөнгө өгөх гэхээр за за яахын бэ, та одоо ингээд яв гээд явдаг ч жолооч нар байдаг. Сүүлийн үед гоё гоё машинтай мундаг залуучууд хүүшээ хүргээд өгье хаашаа явах вэ үйлчлээд өгье, суучих гэж их хоргоодог болоод байгаа.

Би маш хүнд мэс заслыг давж гарчаад зүгээр нэг таксины жолоочтой “учраа олчихно” гэхээр харамсалтай санагдахгүй гэж үү. Тийм болохоор сүүлийн үед байнга автобусаар явж байгаа. Автобусанд ороод явахаар залуучууд нь шууд суудал тавиад өгдөг. Кондуктар нь алив суудал тавиад өгөөрэй гээд их сайхан зантай болсон байна лээ.

-Таныг хамгийн халуухан нэрийн хуудастай гэж ярьдаг таны нэрийн хуудсыг үзэж болох уу?

-Одоо бол үгүй ээ. Урьд нь өөрийнхөө нүцгэн зурагтай нэрийн хуудастай байлаа. Одоо бол тийм биш албан ёсны болсон. /Өвөрхангай нь телевизийн кино албаны дарга гэсэн ажилын үнэмлэх үзүүлэв/ Нэрийн хуудас дээрээ бүх албан газраа бичин гэхээр боломжгүй. Одоо Өвөрхангай нь телевизээс больдог юм уу гэж бодож байгаа байнга хөдөө явахаар хүндрэлтэй байх юм.

-Та өөр ямар газар ажиллаж байгаа вэ?

Одоо ТВ8 телевизд “Сэтгэлд шингэсэн хөдөлмөр” гээд төлбөрт нэвтрүүлэг дээр редактор хийж байгаа.

-Транс Жендер миссийн тэмцээн болдог гэж сонссон, тэр тэмцээн одоо болж байгаа юу?

-Жил болгон болдог. Сүүлийн хоёр жил би очсонгүй. Анхны тэмцээнийг нь санаачилж би ивээн тэтгэж явуулж байлаа.


-Энхриймаа хэдэн оны мисс вэ?

-Уучлаарай Энхриймаа чинь ямар ч мисс болоогүй. Сүүлээсээ хоёрт орж байсан. Тэр чинь ерөөсөө алхаж чаддагүй. Аягүй муухай явдаг, хөгжимөө сонсдоггүй. Энхриймаа чинь “Үнэн” сонинд сэтгүүлч хийж байгаад компьютер хулгайлаад хөөгдөж байсан удаатай. Дарханд байж байгаад одоо Хон конг-д байгаа.

-Түүнийг эх орондоо амьдрах боломжгүй гээд харьяалал хүссэн гэж сонссон?

-Манай нэг байгуулага байдаг. Тэр байгуулгын Ананд гээд лесби эмэгтэй тэрний санал хүсэлтийг НҮБ-д тавиад Энхриймаад тус болж гаргасан юм билээ.


-Анужин гээд бас Мисс байдаг байхаа?

-Анужин бол 2007 оны Мисс. Намайг мэс засалд явахад зуун мянган төгрөг хандивлаж байсан. Бас намайг ирээд сувилал хэвтэж байхад ирж эргэж байсан. Хэрвээ уншиж байвал Анужиндаа бас баярлалаа гэж хэлье.

-Тантай адилхан ийм хүйсийн өөрчлөлттэй хүмүүс ихэвчлэн ямархуу байдалтай байдаг вэ?

-Янз бүрийн нь л хүмүүс байдаг. Олон хэлтэй боловсролтой мундаг хүмүүс ч их байдаг. Иймэрхүү хүмүүсийг ер нь дээд доод дунд зиндааны хүмүүс гэж хуваадаг. Би бол иймэрхүү хүмүүсийг бүгдийг нь таньдаг бүгдтэй нь гайгүй харьцаатай байдаг. Ялангуяа манай байрны 40 мянгатын унаган хүүхдүүд нь намайг бас ийш тийшээ явахад мөнгө төгрөгөөр тусладаг юм. Сая бас хоёр нь надад хавар намрын гуталнууд бэлэглэсэн. Нэг зүйлийг хэлэхэд миний талаар сайтууд дээр гарсан мэдээллүүдийн доор муухай сэтгэгдэл бичдэг хүмүүс бол жинэхэн эмэгтэй, жинхэнэ эрэгтэй хүмүүс байдаггүй. Надтай адилхан л хүмүүс байдаг. Жинхэнэ эмэгтэй эрэгтэй хүмүүс надад яасан гэж атаархах юм бэ? Нөгөө над шиг мөртлөөсөө амжихгүй чадахгүй хүмүүс л надад атаархаж үхээчээ далд ороочээ гэж бичдэг. Иймэрхүү хүмүүс чинь нэгэндээ атаархаж, өшөөрхөж гэмт хэрэг хүртэл гарсан. 2009 оны мисс гээд залуу нэг хүнийг алаад одоо шоронд байгаа ш дээ.

 

-“Өрөөсөн ээмэг” гээд зохиол бичсэн гэсэн киногоо хийх үү?

-Тиймээ, 30 ангитай өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн кино зохиол бичсэн. Кино хийх талаар Америк, Француудтай яригдаж байгаа. Монголд одоо сүүлийн үед гараад байгаа хүн наалдацтай биш тийм нэг муу кино хиймээргүй байна. Хүйсийн тодорхой бус байдалд төрсөн хүн социализмийн үед, картын системийн үед, зах зээлийн үед Ардчилал гараад ямар байна, одоо ямар байна гээд хүний амьдрлын эрээн барааныг гаргасан гүн ухааны кино болох юм. Өөрийнхөө бодсоноор кино хийлгэе гэхээр Монголд “амжихгүй” байгаа. Амжихгүй гэхээр бас уурлах л байх л даа.

-Хүний амьдралд найз гэдэг зүйл хамгийн чухал байдаг. Таны хамгийн дотны найз гэвэл ямар хүн байдаг вэ?

-Хамгийн дотны гэхээр бусад нь гомдчихно. Би их олон найзтай, ихэнх нь эмэгтэй хүмүүс байдаг. Гэхдээ их мундаг эрэгтэй найз нар байгаа. Тэр болгоныг би яриад нэрлээд байх шаардлага байхгүй. Найз гэхээр л өвөр түрийндээ гүйж ороод байх шаардлагагүй биз дээ. Найз гэдэг чинь манж гаралтай хошного гэсэн үг шүү дээ. Манай монголчууд чинь миний анд гэж ярьдаг байсан шдээ. Жавхланг би бас гайхдаг. Монголынхоо түүхийг судлаагүй, монгол бичгийн галигаар бичиж сурчихаад үгийн бүтцийг нь судлаагүй байж Монголын газар шороо, эх орон гээд байдаг нь их гайхал төрүүдэг. Дуучныхаа хувьд бол хүндэлдэг л дээ, мундаг дуучин. Авгайгаа араг түшүүлээд төрүүллээ л гэнэ ийм дэмий юм хийж явахын оронд дуулдаг дууныхаа үгийн утгыг мэддэг байх хэрэгтэй биз дээ. Жавхлангийн “Миний найз” гээд дуу байдаг тэр чинь минийи хошного л гэсэн үг байхгүй юу. Гэхдээ энэ дууны үгийг Жавхлан зохиогоогүй л байх л даа.
-Та спортынхноос хэнийг дэмждэг вэ, бөхчүүдээс ч юмуу?

-За дэмий дэмий. Тэр энэ гээд хэлчихвэл хандархсан болчих байлгүй./инээв/
-Одоо нэг үеийг бодвол иймэрхүү зүйлийг хүмүүс их ойлгодог болсон байна. Тийм болохоор одоо танд хүндрэлтэй зүйл байдаггүй биздээ?

-Үгүй, одоо ч гэсэн гудамжаар явж байхад чинь залуучууд цоолуулсан уу яасан, би байгаа шүү ч гэх шиг. 100 саяар цоолуулна гэсэн билүү, энэ тэр гээд зүгээр явуулахгүй хэцүү шүү дээ.
-Та онгон хальсаа ямар үнээр үнлэсэн байсан бэ? Энэ үнийг хэн гаргав, та өөрөө юу?

-Хэдэн баян найзтайгаа ярилцаж байгаад дуудлага худалдаа зарлаад үнэ хаялцаад анхны дуудах үнэ нь 3000 доллараас байж байгаад одоо бүр өссөн ш дээ. 100 сая болсон байгаа одоохондоо. Чингис хааны академийн Давааням гуай Монгол хүний үнэлэх үнэлэмж 300 сая байдаг юм. 100 сая гэдэг чинь бага мөнгө байна гэсэн надад. Тэгэхээр би өөрийгөө үнэлэх үнэлэмж нь 300 сая юм байна гэж ойлгож байгаа.

За за сайхан ярилцлаа, танд эрүүл энхийг хүсье
Баярлалаа.

Ц.ЗАЯА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • хаха (June 10, 2013 5:19:59 pm )

    элэг авах юмаа саваа зүгээр л нэг уут гэж байгаа юм. тэгсэн онгон хальс гээд гялгар уутыг болохоор 300 саяд үнэлсэн байх юм татаагаад хаячихлаа бүүр элэг хөших нь хаха гялгар уут 300 саяаар цоолж **************** хүмүүс бий байхдаа бурхан өршөөг

  • Orgil (June 10, 2013 5:29:21 pm )

    Ene neeree gecuuhen yarilc**** bna shuu. Huisee soliulna ganchan baigaa huurhii mini geed mungu ugnu n ch gej baihgui l baih l daa. Iim zadgai shuud sadar samuun ch yum shig, setgeciin yumtai ch yum shig zuiliig haynamaar yum shigee.

  • Anonymous (June 10, 2013 5:30:31 pm )

    yooo hedii husee soliulsan ch gsn yaahleeree iim ** hun shig ym yardag bn aa duugai yavch boldoggu ym bhdaa iiish chaavaas orovdoltoi oyunii gachigtai hun shig ym yarij ym “facepalm”

  • teneg (June 10, 2013 6:33:52 pm )

    erguutej duusahgui yuma er em ni medegdehgui ***** chini urchiijchihed…

  • hmm (June 10, 2013 6:46:31 pm )

    odii nasandaa hun shg l amidarchih gd zuderch yavaa hun shu de, baga ch bolov zuer emegtei hun shg amidraad uzchih yumsan geel bh shg bshd.. yadag yum oriigoo uneleh unelemjee aldahgui erch huchtei l hun shu de ooroo l ooriinhoo toloo guij yavaa hun.. ta nar yund ingej ad uzej bdag yum

  • hmm (June 10, 2013 6:48:44 pm )

    yamar toriin erhiig gartaa atgachaad mongo ideed suuj bga bish morooroo l ooriinhoo husel moroodloldoo avtaal, hichneen bu***as oor gd ad uzegddeg ch gsen teriigee davan tuulj oodrog yavj bshd boloo shd yahaw de

  • gue er ni (June 10, 2013 6:52:43 pm )

    ta nar saihan ug helj chadhgui bol zuer l taivan bailga l da, ta nart yamar gem hiitsen yum, ta nariin mongiig chn luivardaad bga toriinhon bish de, harin ch yostoi morooroo ooriinhoo l toloo yavaa hun.. oorsdiigoo orond ni taviad uzeech gants l amidrana gd husseneeree ooroo ooriigoo oorchlood l yavj b ene hunii buruu bish shu de ingeed tortson l yum chn

  • Anonymous (June 10, 2013 7:18:26 pm )

    saihan hudlaa yarih yumaa
    yag suudal muudal tavij ogood sonirhood haragdaach

  • a (June 10, 2013 7:50:27 pm )

    gan***shdaa amjilt husii, yriltslagii ni unshigaar ineed hureed baidgiin, yaaag onood helchdiinn, kkk, za amjilt

  • Hh (June 10, 2013 8:10:37 pm )

    Guravxan say baixad untax xun oldoogui udaj bxad gurvan zuun sayd xen untaxiin. Yostoi dunduk yumdaaa. Tarxi chini ****ruugee orchixson bn za yu

  • Anonymous (June 10, 2013 8:18:58 pm )

    Хорвоо хатуурхсаныг нь бодоод бас еерийнхеерее амьдрах гэж зvтгэж явааг нь бодохоор еревдехеер заримдаа шал еоеотой ярилцага егчих юмаа юу ч гэмээр юм бэ

  • mongol (June 10, 2013 10:57:50 pm )

    hahaha.computeriin hulgaich gaj dontongiin ner hen vee.hahaha

  • мааяа (June 10, 2013 11:29:15 pm )

    Энн одоо болчиосой билээ.********** са******ныг суртачлаад бгаа ю******.өөрийгөө үнэ хаялцуулчхих юм бна л доо

  • you (June 10, 2013 11:53:18 pm )

    hoorhii yadarsan yum ****uul geed oilgoh geed hicheeheer bur 1 *******muutgaad haychih yumaa

  • oyu (June 11, 2013 12:44:01 am )

    bi uul khymyysig bainga sain yum khiij bna, gej bichdeg. Erno demjdeg
    Ene udaad Ter Gantseteg ch yum u. Gam***sh ch gekh yum uu
    Demii yum soninor bichekhe bolimoor yuma, Bichej bgaa setgyylch ch gesen
    Byr zarim zyil n ichmeer, sonskhod chimeggyi, nyyr ulaimaar yum .
    setgel *******n zygeer l baidag baikh da
    emchilge khiilgemeer yum
    ene khynii khyssen khagalga byriig khiij baikhaar…..
    olon zuun idekh khoolgyi khyykhdyyd, oron gergyi tiim khymyyst ter mongo
    ochij baival zygeer baikh daa

  • oyu (June 11, 2013 12:45:53 am )

    barag l ter khagalgaanas ene zeregte yldeed baij baigada
    Burkhanda talarkhad byrlaad ybj baival taarna daa

  • zochin (June 11, 2013 4:18:38 am )

    ene eruul hun mun uu *******muutai avgai 30 myangaar 3myangaar ch avahgui tegj buzartah hun baihgui bh

  • muuhai medee bitgii tabiad bgaachee (June 11, 2013 8:43:47 am )

    ***l demii medee bna ***** avgaig dandaa hoorgodoj bhiin buruu zonoson emeeg .

  • Anonymous (June 11, 2013 9:59:27 am )

    Sotsializm, Filatova geh ugnuudees ehleed mongolooroo ch gesen yamar olon aldaa bainaa! Tanai site-d redaktor geh hun baina uu? Aimaar yum.

  • Anonymous (June 11, 2013 12:29:09 pm )

    Ene huniig bolon yariltslagiig n muu muuhai, yoyotoi gej ih heldeg. Bi bodohdoo bol ene hun yag bid nart taaruulj baigaayum. Bid nar oorsdoo ichih heregtei. Humuus ene hunii yoyotoi yariltslagiig unshdag, zugaat***g tiimees ene hun yarilts**** ogno. Soninguud ene etgeed marzan yariltlsagiig niitelj mongo olno. Gan***shtaa ch, sonindoo ch heregtei. Bid oorsdoo hoorogdoj avch u****d ach holbogdol ogood baidag uchraas ene hun chin od bolood baina sh dee. Gehdee bi bol Gan***shiig zorigtoi, ih uhaantai hun gej boddog. Ter hachin marzan yaria n bidniig l doogloj bidend l taaruulj baigaa yum. Ternees er n bol sanaa n buruu yaridag hun bish bnalee sh dee.

  • ГАНТӨР (June 11, 2013 12:34:57 pm )

    Энэ балиар юмыг яах гэж сурталчилаад байгаа юм бэ? Ярьж байгаа бүхэн нь худал

  • oogii (June 11, 2013 3:31:15 pm )

    saixan zalax ym.

  • ee (June 11, 2013 5:20:52 pm )

    Bi ene huniig uul ni bas demjdeg bailaa, gehdee suuliin uyiin yariltslagiig ni un***had bas ih ataarhuu ontsgui hun shig sanagdlaa, yalanguya ter Enkhriimaad ih l ataarhdag bololtoi, yariltsa**** bolgon deeree muulsan baihiin. Uul ni ed nar tsuuhuulee baij hoorondoo ev, tunjintei baij boldoggui l yum baihdaa, 60 garsan nastai hun baij dunguj 20 garsan jaahan huuhded ataarhaad muulaad yariad baih chini ontsgui haragdjiinaa, Ene 2 huniig huviar ni ali, aliig ni sain medehgui ch ene hun ter batsaand ataarhsandaa uheh ***haj yavdag ni yarilts**** bolgonoos ni medregdej bna

  • Зочин (June 11, 2013 6:20:21 pm )

    Илэн далангүй, бодсон санасанаа шулуухан хэлээд харин ч зүгээр юм бишүү.

antalya rent a car