antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 10, 2013 Comments are off

Б.Есүгэн охинд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

нийтлэсэн Admin

nirgesen_hoinoП.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн ард баригдаж байсан “МҮДИ” компанийн барилга дээр ажиллаж байсан “Төгс Гүрэн” ХХК-ийн өргөгч цамхагт 12 настай охин даруулан амь насаа алдсан хэрэг өнгөрсөн 2012 оны есдүгээр сарын 3-нд гарсан билээ.

Б.Есүгэн охины аминд хүрсэн энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад Прокурорт шилжүүлж, улмаар Прокурор өнгөрсөн сард Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд 15.30 цагт болох байсан ч шүүх хурлыг хойшлуулжээ. Учир нь шүүгдэгч н.Болд, н.Саранхүү нарын өмгөөлөгч хавтаст хэрэгтэй дахин танилцах хэрэгтэй, н.Гантөмөрийн өмгөөлөгч шинжээч Ургамал болон Чулуунчимэг нарыг шүүх хуралд байлцуулах шаардлагатай хэмээн гэсэн үндэслэлээр хойшлуулсан байна.

Ингэснээр шүүх хурлыг ирэх долдугаар сарын 3-ны 08.00 цаг хүртэл хойшлуулж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car