antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 10, 2013 2 comments

Хамгийн өндөр өртөгтэй гар утсаар Монголд хэн хэн гангардаг вэ

нийтлэсэн Admin

523571_310824052380131_394080567_nМонголчууд нэг үеэ бодвол дэлхийн хэмжээний тансаг бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг болжээ. Түүгээр ч зогсохгүй дэлхийн тансаг зэрэглэлийн шинэ, содон олон брэндийг өөрсдийн нэр төрийн баталгаа болгон мөнгө харамлахгүйгээр сонгодог болсон байна. Энэ нь монголчууд нэг үеэ бодвол бийлэгжүү болж, өөрсдийн хэрэглээгээ дэлхийн тансаг брэндээр нэмэгдүүлж байгаагаас илхэн. Өнөөдөр манай улсад хөгжилтэй орнуудын адил дэлхийн шилдэг брэндүүд бүгд байна гэхэд хилсдэхгүй байх аа.

-“VERTU” УТАС 70-77 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАЖ БАЙНА-

Дэлхийн нөлөө бүхий баячууд, эзэн хаад, улстөрчид, супер оддын барьдаг тансаг зэрэглэлийн гар утас Монгол Улсын зах зээлд орж ирээд удаагүй байна. “Vertu” брэнд “Signature” “Ascent”, “Constellation” гэх үндсэн гурван төрөлтэй, тэр нь дотроо хэд хэдэн төрөлд мөн хуваагддаг байна. Монголд өдгөө дээрх гурван төрөл нь бүгд худалдаалагдаж буй юм. “Верту” 1998 оноос эхлэн худалдаанд гарчээ. Энэхүү утасны хэрэглэгчид тодорхой түвшинд хүрчихсэн, энгийн хэрэглээг эрхэмлэдэг болохоор янз бүрийн цэс утсан дээрээ суулгаад байх шаардлагагүй юм байна. Гадаадын аль ч оронд байсан ганцхан товчлуур дээр дарахад л цорын ганц сум нэвтэрдэггүй машин захиалан унах боломжтой аж. Энэхүү утасны эд, ширхэг бүрийг гар аргаар хийдэг бөгөөд ингэхдээ зөвхөн ганцхан дизайнерын гар дамждаг. Бүтээгдэхүүнээ хийж дуусмагцаа өөрийн гараа үсгээ зурж үлдээдэг байна. Хэзээ ч, юунд ч зурагдахгүй сафир буюу индранил чулуун дэлгэцтэй уг утас үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш дэлхийн хамгийн тансаг утас гэсэн алдрыг өнөөг хэр нь алдалгүй хадгалсаар иржээ. “Vertu” брэндийн утсыг борлуулах албан ёсны эрхтэй компани шинэ оны өмнөхөн манайд өөрийн нэрийн дэлгүүрээ нээжээ. Тус дэлгүүр “Централ тауэр”-ийн нэг давхарт байрладаг.

-МОНГОЛД “VERTUГЭЭР ХЭН ХЭН ГАНГАРДАГ ВЭ?-

Хамгийн өртөг өндөртэй энэ утасны гадна тал тэр чигээрээ алт аж. Үүнээс гадна цагаан алтан, шар алтан, алмаазан шигтгээтэй гээд төрөл бүрийн тансаг зэрэглэлийн утас ч “Vertu” брэндийн Монгол дахь салбар дэлгүүрт байна. Эмэгтэйчүүд барихад тохиромжтой далайн сувдаар хийсэн утас ч байсан. Зарим утас нь дан алтан корпустай байхад онгоц, пуужин хийдэг үнэт метал болох титаныг алт, алмаазтай хослуулсан утсууд ч худалдан авагчдын нүдийг хужирлах ажээ. Дээрээс нь уг утсыг авсан хүн тусгай үйлчилгээ эдлэх эрхтэй болдог ажээ. Тус үйлчилгээ нь дэлхийн аль ч улсад үйлчлэх V.I.P үйлчилгээ бөгөөд хүссэн цагтаа дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг найман орны хэл дээр аялал, үзвэр үйлчилгээ, онгоц болон галт тэрэгний тийз захиалгын үйлчилгээ зэргийг хүлээж авах боломжтой. Энэхүү утсыг хийж буй материал, зэрэглэлээс зах зээл дээр өндөр өртгөөр зарагдах нэр төрийн баталгаа болох нь илхэн. Манайд “Vertu” брэндийн гар утсаар УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн асан Л.Сайхансамбуу нар одоогоор нэр төрийн баталгаа болгон гангарч байгаа гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 10, 2013 11:04:05 pm )

    Edeer gangarax erguu ***** gedeg ym.

  • Anonymous (September 13, 2013 10:30:24 am )

    ******* shig hen yu baridag tuhai l medeelel hiij bhiin uchnuun medee medeelel bn shdee yg heregtei yum haihaar oligtoi yum bhgui bhin

antalya rent a car