antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 10, 2013 5 comments

Тагнуулын байгууллагаараа тоглож болдоггүй юм

нийтлэсэн Admin

tegg-300x336Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Лам нар “Чойг” гэж зүйлийг хүзүүндээ зүүж, өвөртөө нандигнан хадгалж явдаг.  Улс гүрний “чойг” нь тагнуулын байгууллага юм гэнэ. Тэгээд Ерөнхий сайдын “өвөрт” хадгалуулдаг.

Энэ “чойг” ариун тунгалаг байвал улс орон хөгжиж дэвжээд байдаг. Бузартвал юугаар ч нөхөшгүй гай тарьдаг ажээ. Өнөөгийн залуучууд бол түүх судраас эрх биш гадарлах байх. Бидний үеийнхэн бол бараг мэднэ. Над шиг гурван үеэрээ хэлмэгдэж тарчилсан хүмүүс бол, бүр сайн мэдэж байгаа. Одоогийн Тагнуулын ерөнхий газар буюу тухайн үеийн Дотоод яамыг Чойбалсан, Жамбалдорж мэтийн аймшигтай хүмүүс удирдаж байлаа. Монголын “чойг” ид бузартсан нь 30-40 мянган хүнээ буудаж алсан үе. Зарим судлаачдын үзэж байгаагаар буудагдсан, хоригдсон хүмүүсийн тоо яавч 100 мянгад тогтохгүй гэдэг юм. Улаанбаатарын зөвхөн нэг жалганаас л буудуулсан нүхтэй 600 гаруй толгой гарсан биз дээ. Сор болсон сэхээтнүүд, лам нарыг машин машинаар нь ачаад Орост аваачин буудаж байв. Нэг аймшигтай баримт авъя.

….1937 оны хуучдаар Оросын Воркута гэдэг хотын хорих лагераас Монголын Дотоодыг хамгаалах яамны орос зөвлөхийн нэр дээр ирүүлсэн нэгэн захидалдаа манайхныг зэмлэж “Та нар яахаараа нааш нь нэгэнт хэрэгцээгүй болсон хуучин товар (хөгшин лам нарыг хэлж байна) явуулаад байна вэ. Тэд чинь эндэхийн агаар усыг тэсвэрлэж чадахгүй байна. Манай туршилтанд 20-30 насны залуу товар хэрэгтэй. Даруй стандартад тохирох 7000 товарыг явуул” гэсэн хойд хөршийн шаардах бичгийн хариуд (оросоор) баруун аймгаас авчирсан зохих насны идэр лам нарыг бэлэн болголоо.

Унаа яаралтай шаардлагатай байна гэсэн цохолт бичээд мөн л үл гаргагдах гарын үсэг зуржээ. Энэ бол Нюренберг, Токиогийн шүүхийн хажуугаар Олон улсын шүүхээр тогтоогдох ёстой хэрэг байх. Тэд Монголын залуу лам нараар (товараар) ямар туршилт явуулдаг байна. Химийнх үү? Бактерлогийнх уу. Аль эсвэл катюшийн галын тусгалыг шалгаж байв уу.

Хэн үүнийг мэдэхсэн билээ. Тагнуулын байгууллагаараа тоглож, улс гүрний “чойг”-оо бузартуулвал юунд хүрдэгийн нэг баримт энэ. Үүнийг дарангуйлагчид өөрсдөө хийхээс гадна гардан гүйцэтгэх найдвартай хүнтэй байдаг. Маршал Х.Чойбалсан л гэхэд Жамбалдорж мэтийн найдвартай гүйцэтгэгч нараараа гардан хийлгэж байсан. Дараагийн үе буюу Ю.Цэдэнбалын үе “чойг” нь өөр болсон. Нийгмийг аюулаас хамгаалах, цэрэг, цагдаа, хууль шүүхийнхээ дээр “Хянан шалгах хороо” гэж хэмжээгүй эрхт “чойг”-той болсон. Шууд буудахаа больсон. Шоронд тамладаг, цөлдөг, хүнд хүчир ажилд зүтгүүлдэг, гэр бүлээр нь дарамтлан зовоодог болсон. Энэ залхаан цээрлүүлтэнд олон зуун хүн өртсөн дөө. Бас л нэг

….1964 онд, ОХУ-д банк санхүүгийн мэргэжлээр сургууль төгсч ирсэн хорь гаруйхан насны охин Г.Жамбалдорж улсын банкинд ажиллаж байв. Түүнийг, Улсын их сургуулийн багшдаа хэдэн тоо өгсний төлөө баривчилж хорьсон. Одоо бол өдөр бүрийн сонинд бичигдэж байдаг, валютын ханш мэтийн тоо шүү дээ. Энэ хэдэн тооноос болж цагдаа, тагнуулынхан энэ муу өөдсөн чинээ охиныг яаж тамласан гээч. “Дотуур хувцасуудыг нь бүгдийг тайлж аваад шалдан зогсоосон. Түүнийг шоронд зориуд тийм аймшигтай хүүхнүүдтэй хамт оруулаад тамласан аж. Энд удаан хугацаагаар хоригдох хугацаандаа хүнд өвчтэй болж Г.Жамбалдорж насан туршдаа тарчилж зовж яваа. Түүхийн амьд гэрч, ная шахсан энэ хөгшин өнөөдөр хэвтэрт байж л байна.

Монголын төр иргэнээ ийм болгочихоод, Монгол банк нэг ажилтнаа ийм болгуулчихаад огт хэрэгсэхгүй орхиж байгаа юм. Хоёр гурван жилийн өмнө, оршуулгын газрын дэргэд, овоохой гэмээр юманд дараатай хэвтэхэд нь би очиж уулзсан. Төр засгийн удирдлага, Монгол банк, хүний эрхийн бүх байгууллагад хандаж бичсэн. “Хуцав” гэх нь холгүй, мартана билээ. Одоо хаа нэгтээ амьд байгаа гэсэн. Монголын “чойг” бузартсан дараагийн үеийн олон зуу мянган хүн, айл өрх ингэж сүйрсэн дээ. Миний хувьд, Монгол төрийн “чойг”-ийг бузартуулахгүйн тулд чадлаараа зүтгэж яваа нэгэн. Монголын улс төрийн хэлмэгдэгсэдийн холбоог бидний хэдэн хүн санаачилж байгуулаад арван хэдэн жил боллоо.

Дэргэд нь хүний эрхийн үндэсний холбоо байгууллаа. Олон улсын хүний эрхийн “Эмнест интернейшнл” байгууллагын Монголын салбарыг байгууллаа. Эрх нь зөрчигдсөн хэдэн зуун хүнийг эрэн сурвалжилж “содон хүмүүс” цуврал ном хэвлүүлж байна. Энэ бүхэн бол, Монголын тагнуулын байгууллага ариун шудрага байгаасай, монгол төрийн “чойг” бузартахгүй тунгалаг байгаасай гэхдээ өчүүхэн сэтгүүлчийн оруулж байгаа хувь нэмэр гэх үү дээ. Сүүлийн үед нэг муухай зүйл ажиглагдах боллоо. Би уул нь Монголын ардчиллыг хорь гаруй жил дэмжиж чадлаараа бичиж туурвиж ирсэн хүн юмсан. Ардчилсан Ерөнхийлөгчтэй болж, Ардчилсан нам 2012 оны сонгуульд ялахад үнэнхүү баярлаж, “Үхэхээсээ өмнө ийм цаг төрийг үздэг юм” гээд хөл минь газар хүрэхгүй явлаа.

Намаараа , шашнаараа, аймаг сумаараа талцсан энэ олон талцал, энэ их үл итгэлцэл, одоо нэг бүрмөсөн арилж эв нэгдэлтэй Монгол улс хөгжинө гэж бодож байлаа. Монголчууд, гадны хүний гар харсан гуйлгачин амьдралаас салж, элбэг хангалуун амьдрана гэж бодож байлаа. Шудрага ёс тогтож, бүх хүн хуулийн доор нэгэн адил эрх эдлэнэ гэж бодож байлаа. Би зүгээр л мөрөөдөж. Би зүүдэлсэн юм шиг бодогдох боллоо. Хар дарсан зүүд гэмээр үе эргэж ирлээ. Ард түмнээсээ сонгогдох чадал чансаа нь тасарсан Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Р.Гончигдорж нарын бүлэглэл, намын нэрсийн жагсаалт гэх хуурамч багаар Монголын төрд гарч ирээд, өнөөх шудрага өрсөлдөж ялсан хүмүүсийнхээ толгой дээгүүр алхаад нэг ёсондоо төр засгийн эрхийг хууль бусаар булааж авлаа.

Ардчилсан хувьсгал ялсан хорин хэдэн жилийн дотор Монголын төр хэзээ ч ийм улбагар мохоо байгаагүй юм. Би энэ тухай олонтой бичсэн учир, Монгол төрийнхөө “чойг” ямар байдалтай байгааг л бичье. Норовын Алтанхуяг гэж хүний аймшигтай дүр зураг та бүхний сэтгэлд тодхон байх. Гүйцэтгэх засаглалын тэргүүн хүнд баймааргүй зальжин нүд, ууртай догшин царай, заналхийлсэн өнгө аяс, юу ч хийж мэдэх зан аашийг нь манайхан одоо сайн мэдэх болсон. Монгол төрийн “чойг” одоо энэ хүний “өвөрт” яваа. Тагнуулын ерөнхий газар шүү дээ. Н.Алтанхуяг ёстой л, би эзэн нь юм гэсэн шиг бужигнуулж байна. Жинхэнэ дарга, дэд дарга нарыг нь хэчнээн ч солив доо.

Ажилтнууд нь “залхаж байна” гэнэ. Халагдсан хүмүүсийн дотор миний сайн мэдэх нэг хүн бий. Монголын ардчилалд анхнаас нь үнэнч явсан, багш сэтгүүлч Чунтын Чулуунбаатар. Ч.Чулуунбаатарын хурц дайчин нийтлэлүүдийг манай ард түмэн уншиж байсан. Их л үнэн үгтэй, шудрага хүн. Чулуунбаатарыг халснаар бодоход тэнд шудрага хүн хэрэггүй бололтой юм. Би бусдыг нь мэдэхгүй л дээ.

Саяхан Тагнуулын ерөнхий газрын ( ТЕГ) дарга Д.Гэрэлийг эмнэлэгт хэвтэж байх хооронд нь халаад Ерөнхий сайд маань Б.Ариунсан гэж нөхрийг ТЕГ-ын даргаар томилчихлоо. Б.Ариунсанг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд ТЕГ-ын дэд даргын албан тушаалд Ерөнхий сайд томилж, уг томилгоо нь үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэхээр болсон үед Н.Алтанхуяг тушаалаа хүчингүй болгон Монголын төрийг хуурч байсан хүн. Тэгсэн чинь хэдхэн сарын дараа ТЕГ-ын даргаар дэвшүүлэн томилж “Би нэг агентлагын даргаа мэдэхгүй бол Ерөнхий сайд байсны хэрэг юу билээ” хэмээн телевизээр загнаж байна. Эрх сүр нь байгаа , чадаж байгаа юманд арга алга. Уул нь тагнуулын байгууллагын хууль бий. Манай шудрага хуульчид “Н.Алтанхуяг, хуулийн хэд хэдэн заалтыг зөрчөөд Б.Ариунсанг томилчихлоо” гэлцэж байна. Хуулиараа бол ТЕГ-ын даргыг томилохдоо Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой юм байна. Бодвол зөвшилцөөд, Ц.Элбэгдорж санал нийлсэн юм байлгүй дээ. Ерөнхий сайдын ингэж амь тэмцэн зүтгүүлээд байгаа Б.Ариунсан гэдэг чинь хэн бэ.

Говь-Алтай аймгийн уугуул. Инженер эдийн засагч мэргэжилтэй. Тагнуулын байгууллагын талаар ямар ч ном эрдэмгүй хүн байх юм. Улсын нийгмийн халамжийн газрын дарга, Үндэсний татварын ерөнхий газрын дарга, Сү. Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд уул уурхай, хүнд үйлдвэр хариуцсан дэд сайдаар ажилласан гэнэ. Ардчилсан нам засгийн газраас гарах үед Б.Ариунсан нь нефть импортлогч компанийн удирдлагатай уулзаж, шатахууны үнийг нэмэх зөвшөөрөл олгосон гэх хэл аманд орооцолдож байсан. 2012 оны Улсын их хурлын сонгуульд Ардчилсан намаасаа, төрсөн нутаг Говь-Алтайдаа өрсөлдөөд МАН-ын Ц.Дашдоржид ялагдсан. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” нь үнэн. Хэний хүү ямар албанд очих нь хамаагүй.

Энд нэг л анхаарал татсан зүйл бий. Балданжавын Ариунсан гэж хүнийг Ерөнхий сайд маань яагаад энэ албан тушаал руу улайран зүтгүүлэв гэдэг асуудал. Өөр аль нэг яам агентлагт бол хэн ч анзаарахгүй л дээ. “Өнөөх Алтанхуягийн дураараа загнадаг нь хөдөлж” гээд л өнгөрөх байсан. Тагнуулын ерөнхий газар руу дахин дахин зүтгүүлээд байгаад гол учир нь байгаа юм. Н.Алтанхуяг гэдэг хүн бол улс орон, ард түмний эрх ашгаас хувийн эрх ашгийг дээгүүр тавьдаг, юу ч хийж мэдэх хүн гэдэг нь танигдсан.

Хамгийн сүүлд л гэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Монгол улсын гавъяат хуульч Ж.Солонгыг ямар муухайгаар халав. Өнөөх “ гүрээнийхээ судсыг гүрэлзүүлсээр” байгаад Ерөнхий сайдын багцад нэрээр задаргаагүй авч үлдсэн төсвийн 50 тэрбум төгрөгийг хувийн данс руу нууцаар шилжүүлэх гэснийг нь эсэргүүцэхээр халчихлаа гэнэ. Ийм жишээ олныг хэлж болох. Энэ хүн Монголын мөнгөөр гараа угааж байгаа нь үнэн. Төсвийн хэдэн их наяд төгрөг нь багадаад, Чингэс богдынхоо нэрийг барин өр тавьж, 1,5 тэрбум ам.доллар авчраад “гараа ходоодтойгоо” угааж байгаа. Учир мэдэх хүмүүс бол “дараагийн 3,5 тэрбум ам.долларыг оруулж ирэхээс нь өмнө зайлуулах юмсан” гэх юм билээ. Ингэж хувийн эрх ашигт шунамхайрсан хүн, ТЕГ-аа бужигнуулж “өөрийнхөө” хүнийг тавих гэж улайран зүтгээд байгаа нь, нэг юм хэлээд байгаа биз. Надад бол 1938-1940 оны үнэр ханхалж байна. Дандаа л “Албадан” гэсэн хууль гаргаад байгаа. Муусайн ядуусынхаа газрыг “албадан чөлөөлнө” л гэнэ. “Байгууллагыг албадан татан буулгана” л гэнэ. Нэг л юм хэлээд байна.

Хамгийн сүүлд гэхэд “Шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд хариуцлага хүлээлгэнэ” гэнэ. Шүүхийг, шүүгчийг шүүмжилвэл хараат бус байдалд нь халдлаа хэмээн шийтгэх юм байна. Өөрөөр хэлвэл хууль шүүхийн байгууллагуудад онцгой бүрэн эрх эдлүүлэх нь. Бүх юмыг чангалж, ТЕГ-аа хүртэл ганц итгэсэн хүндээ өгөх шиг боллоо. Тоглоом тоотой нь дээр. ТЕГ-аараа их тоглуулмааргүй байна. Мэргэжлийн бус хүн лав л ажлыг нь сайжруулах гээгүй байх. Хувийн атгаг санаа байгаад орон даяар “өшөө авалт” үргэлжилвэл яана гэсэн бодол төрж байна. Одоо шалгагдаж шоронд сууж байгаа хүмүүс бараг бүгдээрээ л Ардчилсан намаас бусад нам эвсэл, жирийн хүмүүс байгаа. Ардчилсан намын баг өмсөөд төрийн дээд албан тушаалд очсон хүмүүст хир халдааж байна уу, үгүй. С.Баярцогтын “Хятадын Монгол” гэсэн хаягаар, татвар, хөрөнгө орлогын мэдүүлгээс зугтаалгасан нэг сая ам. долларын ноцтой хэргийг тэрүүхэн тэндээ дараад л авч байгаа биз дээ.

Монголын төр, ардчиллын баг өмссөн хэдэн хүнийг зулгайдан ивээдэг, бусдаас нь өшөө авдаг “бузартсан чойг”-той болчихвол яана. Төр хардаггүй юм гэхэд бурхан харж байгаа.

Г.Жамъян

/Зууны мэдээ/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ (June 10, 2013 6:10:45 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Anonymous (June 10, 2013 9:49:45 pm )

    Namiinxaa salbartaa tanigdsan xundtei gishuudee xamgaalj chadaxgui namiin darga gej baidag uu. Sayaxan Irgenii Ni***iin Eronxii Gazart ajildag turshilgatai gadaad dotoodod ner xundtei eldev mongo togrogt xolbogdoogui xeden gishuudee ajilaas nx yamarch ***ltgaangui bie daagch Davaasurengiin ***nii noxoinuud xalj oorchilood baixad nuden balai daramtluulaad doromjiluulaad duugai baidag chinx mongoliin ner xundtei tom namiin darga mon uu. Ter INEG-iin shine darga, terguun ded darga nar nx dandaa urd nx mongo togrog xuuramch unemlex uildsen xereg uildej baisan ni***edee ner xundgui medleg muutai MAN-iin gar xol bolson noxoduud shuu dee. Xalj oorchilj bolno deerduulj oorchilox boloxoos doorduulax esgui shuu dee. AN bolovson xuchinee xezee uneldeg bolox vee

  • З очин (June 11, 2013 8:11:55 am )

    Төр нэг л бишээ ард түмэн минь ухаалаг сонголт хийх цаг нь болсон байна шүү, Энэ АЛТАНХУЯГААС с******** тавилан хэзээ бол

  • ajilchin (June 11, 2013 8:42:22 am )

    ardchilsan namiin bodlogo n ardchilsan vzeltei bol bolowsrol, chadwar ymarch hamaagvi hesgiin ahlagch baisanch hamaagvi tiim hvn tawi gej bgaa ymdaa

  • irgen (June 11, 2013 8:45:22 am )

    tiim baihaa say HUDEMH-n darga n oorchlogdson chini ****an chadwargvi emee nar tawisn genelee ***haad ***haad ym garahuu ***jil dewshil gej algaaaa kkk

antalya rent a car