antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2011 2 comments

” Улаанбаатар банк”-д хашаагаа багасгуулах шаардлага хүргүүллээ

нийтлэсэн Admin

Улаанбаатар хотын нутгийн зөвлөлөөс “Улаанбаатар Банк” хэмээх байгууллагад гадна хашаагаа буулган нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн зорчих нөхцөл бололцоог бүрдүүлж өгөхийг хүсч албан бичиг өргөн барьсан бөгөөд үүнтэй утга агуулга ижил бичгийг Улаанбаатар хотын захиргаанд өөрсдөө хүргэн өгсөн байна.

 

 

Нийслэлийн төв талбайн баруун хэсэгт байрлах бусад төрийн бус байгууллагуудын төлөөлөл “Улаанбаатар хотын нутгийн зөвлөл”-ийн хийж байгаа ажилд талархалтай хандан нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна. Тухайн хашаанд үүдээ таглуулах шахсан үйлчилгээний газрууд ч энэхүү хашааг буулгах хүсэлтэй байгаа аж.

Энэ завсараар өдөрт олон мянган хүн зорчдог бөгөөд Коника Менолта зургийн газар нь Сүхбаатарын талбайд зураг авах үйлчилгээ эрхэлдэг олон зурагчидын үйлчлүүдэг гол газруудын нэг юм. Энд өндөр зэрэглэлийн ресторан ч ажилладаг.

 

“Улаанбаатар хотын нутгийн зөвлөл”-ийн залуучууд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр болон албаны бусад байгууллагуудад “Улаанбаатар банк”-ны эзэмшил бүхий хашааг буулгах хүсэлтээ гардуулсан байна.

Улаанбаатар хотын газрын алба энэхүү нийтийн эзэмшилд байх ёстой газрыг нэн даруй чөлөөлөн Улаанбаатарчуудын чөлөөтэй зорчих боломжийг олгоно хэмээн найдаж байна. Мөн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, итгэлцэл дээр тулгуурлан ажилладаг “Улаанбаатар Банк” хэмээх байгууллага энэхүү хашаагаа нэн даруй буулгана хэмээн итгэж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 08, 2011 8:31:50 am )

    Bayar hurgie, zov zuitei sanal baina. Hotiinhon bid demjnee, er ni gants UB Bank ch bish shuu dee

  • Anonymous (November 08, 2011 12:52:13 pm )

    Demjij bn, zov idea bn. Hot maani yavgan yavah bolomjgui baahah hashaatai bdg shuu de

antalya rent a car