antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2011 Comments are off

“Мисс Интернэшнл” тэмцээнд Монголын гоо бүсгүй гутгаар байранд оржээ

нийтлэсэн Admin

Уржигдар Хятадын Сычуань мужийн Чэнду хотын Сычуань дүүрийн театрт “Мисс Интернэйшнл” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээний ялагчаар Эквадорын гоо бүсгүй Мария Фернанда Корнеко тодорчээ. Хоёрдугаар байрт Венесуэлийн гоо бүсгүй Жессика Барбоса орсон бол гутгаар байранд Монголын гоо бүсгүй Идэрсайханы Төгсөө багтсан байна. Саяхан тэрбээр “Мисс Монголиа-2011” тэмцээнд түрүүлж, олон улсын “Мисс Интернэшнл” тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Тухайн үед “Мисс Монголиа-2011” тэмцээний ялагчийн титмийг зүүх үедээ тэрээр “Би Монголын нэрийг дэлхийн тавцнаа дуурсгах болно” хэмээн амлаж байсан удаатай. 51 дэх удаагаа зохион байгуулсан “Мисс Интернэшнл” тэмцээнд дэлхийн 70 орны гоо бүсгүй оролцож, оюун ухаан, гоо үзэсгэлэн, тэгш сайхан бие галбир, авьяас чадвараараа өрсөлдсөн юм. И.Төгсөө маань ч энэхүү тэмцээнд хэлсэн үгэндээ эзэн болж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж чадлаа. “Мисс Интернэшнл” тэмцээний сүүлийн шатанд Монголоос гадна Эквадор, Венесуэл, Панам, Пуэрто-Рика, Бразил, Нидерланд, Латви, Орос, Тайланд, Филиппин, Ливан, Швед, Вьетнам, Тринидад Тобаго улсын гоо бүсгүйчүүд тунаж үлдсэн юм. Уг тэмцээний үеэр мөн “Нөхөрсөг мисс”, “Олны таашаал хүртсэн мисс”, “Фото мисс” зэрэг олон номинациар гоо бүсгүйчүүдийг шалгаруулсан юм.

tugsuu“Miss International”, “Miss International Beauty”, “The International Beauty Pageant” хэмээн уг тэмцээнийг янз бүрээр нэрлэж ирсэн бөгөөд гоо бүсгүйг шалгаруулах тэмцээн дотроос энэ нь дэлхийд дөрөвдүгээрт ордгоороо онцлог аж. Уг тэмцээнийг АНУ-ын Калифорни мужийн Лонг Бич хотод 1960 онд “Ертөнцийн гоо бүсгүй” тэмцээнийг Майамид зохион байгуулах болсноос хойш ийн анх удаа зохион байгуулах болсон юм. Харин 1968-1970 онд Японд зохион байгуулж байгаад нэг хэсэг мөн Лонг Бичэд хийж байсан удаатай аж. Энэхүү тэмцээн нь гоо бүсгүйг шалгаруулах бусад тэмцээнээс ялгаатай нь бүсгүйчүүдийг шалгаруулахдаа найрсаг харьцаа, авхаалж самбаа, гоо биеэс гадна оюуны чадвар, тэр дундаа шийдвэр гаргах чадвар, мөн бусад оронтой төвийг сахисан байр суурийг хэрхэн илэрхийлж буйг нь голчлон үздэг байна. Уг тэмцээний эцсийн даалгавар нь оролцогч бүр дэлхий дээр энх тайван хэрхэн хэрэгтэйг өөрийн үгээр илэрхийлэх чадварыг нь голлодог байна.

Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн ням гаригт Лондон хотноо “Miss World 2011” буюу Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах 61 дэх удаагийн тэмцээн өндөрлөжээ. 122 орны гоо бүсгүйчүүд оролцсон уг тэмцээний ялагчаар Венесуэлийн гоо бүсгүй, 22 настай Ивиан Лунасоль Саркос Кольменарес шалгарсан юм. Хоёрдугаарт, Филиппиний гоо бүсгүй орсон бол гуравдугаарт Пуэрто-Рикогийн гоо бүсгүй шалгарчээ. Дэлхийн гоо бүсгүйн титмийг хүртсэн Ивиан хүний нөөцийн мэргэжилтэй аж. Радио, телевизэд ажилладаг түүний мөрөөдөл нь хүүхдүүдтэй ажиллах гэнэ. Олон хүүхэдтэй гэр бүлийн отгон нь болж мэндэлсэн тэрбээр найман настайдаа өнчирчээ. Учир нь хэдхэн сарын зайтай эцэг, эх нь нас баржээ. Волейболоор хичээллэж, ууланд авирч, аялах дуртай тэрээр 12 ах, эгчтэй аж. Гэлэнмаа нарын сүмд өсч торнисон түүний өмнө сахил хүртэн сүмдээ үлдэх, эсвэл эрх чөлөөт амьдралыг сонгох гэсэн хоёр сонголт тулгарсан гэдэг. Ивиан бүсгүй сүүлчийнх нь сонгожээ. Түүнийг дэлхийн гоо бүсгүй болсон талаар Венесуэлийн хэвлэлд онцлохдоо тэрээр гоо үзэсгэлэнтэйгээс гадна түүний уйгагүй хөдөлмөрч зан нь уг титмийн эзэн болоход нөлөөлсөн хэмээжээ. Ивиан өнгөрсөн онд “Венесуэлийн гоо бүсгүй 2010”  тэмцээнд хоёрдугаарт орж, дээрх тэмцээнд оролцох эрх авч байжээ. Манай “UBS” телевиз “Asian Future”-тай хамтран “Miss World 2011” тэмцээнийг Лондон хотоос шууд дамжуулж, үзэгчдийн хүртээл болгосон юм. Энэ удаагийн тэмцээнд Монголын гоо бүсгүй Өнөрбаярын Буянхишиг оролцжээ. Өдгөө 21 настай түүний өндөр нь 177 см аж. Тэрбээр монгол, англи, солонгос хэлээр ярьдаг аж. Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнийг 150 орны үзэгчид сонирхон үзсэн байна. Сонирхуулахад, “Дэлхийн гоо бүсгүй”, “Ертөнцийн гоо бүсгүй” тэмцээнээс Венесуэл улсын гоо бүсгүйчүүд тус бүр зургаан удаа титмийн эзэд болж байжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР Т.БҮРЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car