antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2011 3 comments

З.Алтай: Би Н.Энхбаярт хайргүй, бас өргүй

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн З.Алтайг “Ярилцах танхим”-даа урилаа.

-МАХН-ын дарга Н.Энх­баяр саяхан “Шинэ Сон­гуулийн тухай хууль бат­лахгүй л бол болохгүй нь. Манай нам хуулийн төсөл боловсруулсан.  З.Алтай ги­шүүн өргөн барих байх. Өөрөө “За” гэсэн” гэж ярь­сан. Тэгэхээр та чуул­га­ны танхимд МАХН-ыг тө­лөөлөхөөр шийдээ юү. Эсвэл “Шинэ Сонгуулийн тухай хууль баталъя” гэсэн санааг нь дэмжиж байгаа юм уу?

-Би тэгж ярьсныг нь мэдээгүй. Хүнээс л сонслоо. Олон хүн надад сонин асуулт тавилаа л даа. “Чи МАХН-ыг дэмжиж байгаа юм уу. Н.Энхбаярын намын хуулиудыг УИХ-д өргөн барихаар болсон юм уу” гэсэн. Би Н.Энхбаярт хайргүй ээ. Бас түүнд ямар нэг өргүй.  Тэгээд ч аль нэг намыг дэмжээд сүйд болоод байдаг хүн биш. Хариуцлагатай, том албан тушаал хашиж байсан хүн мөртлөө хүний үгийг бүрэн гүйцэд ойлгоогүй юм уу, бүү мэд.  Нэг бол зориуд мушгин гуйвуулах сонирхол байсан ч юм уу. Ямар ч байсан худлаа зүйл ярьж. Н.Энхбаяр дарга “З.Алтай манай намын хуулиудыг УИХ-д өргөн барина гэсэн”  гэж ярьсан байгаа юм. Би МАХН-ын бөгөөд Н.Энхбаярын хуу­лиудыг УИХ-д өргөн барина гэж хэзээ ч яриагүй.

-Таны юу гэж хэлсэнийг Н.Энхбаяр дарга буруугаар ойлгочихов?

-Би “Дуусдаггүй яриа” нэвт­рүүлэгт оролцох үеэрээ нэг са­нал хэлсэн. Нэвтрүүлэгт УИХ-ын хэд, хэдэн гишүүнээс гадна парламентад суу­далгүй нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Тэр үед Н.Энхбаяр дарга тө­дийгүй Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан нарын хүмүүс “Эрх барьж байгаа намууд өөрсөддөө ашигтай Сонгуулийн тухай хууль гаргана шүү дээ” гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь “Сонгуулийн тухай хуулийг эрх барьж байгаа хоёр нам батлах нь буруу гэж үзэж байгаа бол. Парламентын гаднах улс төрийн хүчин, хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хардаж, сэрдэж байгаа юм бол. Ганц Н.Энхбаярын нам ч биш. Бүх нам, эвсэл, хөдөлгөөн  хамтраад өөрсдийнхөө санааг одоо хэлэлцэж байгаа Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулаад ирээч ээ” гэж л хэлсэн. “Хуулийн төслийн ямар зүйл, заалт нь та нарын сэтгэлд нийцэхгүй байна вэ. Юу нь та нарт хардлага төрүүлээд байна вэ. Ямар заалтыг нь эрх баригч  хоёр нам өөрсдийнхөө сонирхолд нийцүүлж  хийх гээд байна вэ” гэдгийг хамтран тодорхойлж, өөрсдийн саналыг тусгаад гарын үсгээ зураад өгвөл  иргэний төлөөллийн хувьд байнгын хороо, УИХ-ын чуулган дээр Сонгуулийн тухай хуулийн асуудал яригдах үеэр “Гаднах улс төрийн хүчин маань ийм санал тавиад байна. Үүнийг заавал авч хэлэлцэх ёстой шүү” гэдгийг  хэлээд бүрэн эрхийнхээ дагуу өргөн барья л гэсэн. Түүнээс биш “Н.Энхбаярын болоод МАХН-ын хуулиудыг дангаар нь өргөн барина” гэж хаана ч, хэзээ ч хэлээгүй.

-Тэгвэл Н.Энхбаяр дарга буруу ойлгосон болж л таарах нь ээ?

– Гэмгүй улстөрчид гэж байдаг юм гэнэ билээ. Хүний үгийг мушгин гуйвуулаад өөрийнхөө талд аваачаад тавьчихдаг.  Иймэрхүү буруу ойлголт өгөхөөр зүйлсийг ярьдаг, хийдэг айхтар аймшигтай улстөрчид ч гэж бас байдаг юм шиг байна. Би уг нь бүх улс төрийн хүчнүүдийн саналыг парламентад танилцуулья гэсэн санаагаа л хэлсэн юм. Одоо бүх зүйл тодорхой болов уу.

-Таны хувьд Н.Энхбаяр дар­гатай хоёулахнаа уулзаж энэ талаар ярьж байсан тохиолдол огт байхгүй юү?

-Үгүй, үгүй. “МАН, АН-аас бусад улс төрийн нам, хүчнүүд хамтраад” гэж хэлсэн байхад “Зөвхөн манай намын, Н.Энхбаярын хуулийг оруулна” гэж олон түмэнд танилцуулна гэдэг бол маш буруу ойлголт өгч байна гэсэн үг шүү дээ. Энэ бол хөдөлшгүй баримт. Би шууд нэвтрүүлгийн үеэр дээр хэлсэн санаагаа олон түмэнд хэлсэн. Түүнээс бус Н.Энхбаяртай нууцаар уулзсан юм уу, тусдаа ярилцсан зүйл байхгүй ээ. Би аль ч намд орохгүй гэдгээ хэлсэн шүү дээ. Ирэх /энэ/ долоо хоногт би Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газарт өргөн барина. Энэ бол миний “Аль ч намд орохгүй” гэсэн үзэлдээ үнэнч байгаагийн баталгаа. Нэлээд хэдэн гишүүнтэй хамтраад хуулийн төслөө боловсруулсан. Гишүүд дотор улаантан ч байна, цагаантан ч байна. Ер нь хоёр намын “сайхан” гишүүд бүгд орсон. Энэ хуулийг олон гишүүн дэмжих байх гэж бодож байгаа.

-Тэгвэл танд түүнд хандаж хэлэх үг байгаа байх?

-Н.Энхбаяр дарга аа, би таныг дэмжье гээгүй. Танай намыг ч дэмжье гээгүй. Ямар ч өр шир байхгүй. Тийм учраас та аливаа зүйлийг их зөв, үнэнийг, шударга талаас нь ярьж байгаач ээ. Та хөөрхий муу ганц бие даагчийг өөрийнхөө нэр, бас намд наагаад байж болохгүй. Би чинь ч бас хүн шүү дээ. Жудагтай байя л даа, Н.Энхбаяр дарга аа.

-Таны үзэл бодолдоо үнэнч байгааг батлах тэрхүү хуулийн төсөлд чухам ямар асуудлуудыг тусгаж байгаа юм бэ?

-Хатуу гишүүнчлэлгүй болъё,  найзууд аа. Улс төрийн нам, хэн нэгний харц, зангаар хөдөлдөг өөрийн гэсэн толгойгүй энэ байдлаасаа хэдүүлээ салцгаая. “Орон нутаг, сум, баг хороо гээд бүх газруудад намууд сонгуульд оролцохгүй. Намын харьяалал гэж байхгүй.  Иргэдэд эрх чөлөө өгье. Иргэд нь төр засгаа өөрсдөө бариад, төсөв мөнгөө өөрсдөө захиран зарцуулдаг хэлбэрт  оръё. Намууд элдэв хандив нэрээр олон сая төгрөг авдаг. Үүний цаана байдаг албан тушаал идэж уух хүсэлтэй нөхдийг ил болгоё. Байхгүй болгоё” гэдэг санааг л тусгасан.  Манай улсын хувьд нам гэдэг нь олигархийн асар том пүүс, компани болчихоод байна шүү дээ. “Тусгаар тогтнолын ордон”-оос өгсүүлээд та нар хар л даа. Хэний мөнгөөр ийм аймшигтай том ордон босгочихов оо. Намд тийм их мөнгө байдаг юм уу. Сонгууль хийх болохоороо “Бид ядуу, ямар ч мөнгө алга” гээд байдаг мөртлөө улайм цайм ард түмний нүдэн дээр орд харш босгочихлоо шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Арабын шейх л ийм ордон босгодог байх. Нам энэ их мөнгийг хаанаас олсон бэ гэдгээ ард түмэндээ тайлбарлах хэрэгтэй. Энэ нь ил тод байх ёстой. Хэдэн тэрбум төгрөгөөр  босгосон ордон шүү дээ. Ямар мөнгөөр босгосон юм гэдгээ чаддаг юм бол хэл л дээ. Тэгвэл би ингэж хардаж сэрдэхгүй. Иргэд ч бас хардаж сэрдэхгүй. Одоо АН-ынхан МАН-ын байрнаас дутахгүй, Арабын шейхийн ордноос ч илүү гантиг цагаан ордон барина гээд байгаа. Хэний мөнгөөр барих гээд байгаа юм бэ, найз нар аа. Наадахаа нэг хэлээч л гэж байгаа юм.

-АН-ынхан хандивын аян зарлахаар болсон. Хэн, хэдэн төгрөг өгснийг ил тод мэдээлнэ гэж байсан шүү дээ?

-Уйлан, дуулан хэлж байна билээ. Н.Алтанхуяг дарга “Би 500 төгрөг өгсөн ч нулимс унагана”  гээд баахан юм ярьж байгаа харагдсан. Тэгсэн мөртлөө хэдэн тэрбумаар тоологдох өртөгтэй ордон барина гээд байгааг чинь юу гэж ойлгох юм бэ. Энэ санхүүгээ та нар ил тод болгочих.

-Сонгуулийн хуулийн шинэ­чилсэн найруулгын төслийн тухай асуулт руугаа эргээд оръё. Ер нь хуулийн төслийг баталж чадах болов уу. УИХ дахь хоёр намын бүлэг саналаа нэгтгэж чадахгүй байна?

-Шинэчилж батлахгүй байлгүй дээ.

-Яагаад?

-Гарахгүй шоуны талаар ярьж, иргэдийн толгойг эргүүлэх хэрэг байгаа юм уу даа. Цаг хугацаа харуулах биз. Хэдхэн хоног үлдлээ. Юу болох нь вэ гэдгийг хэдүүлээ харж л байя. Би ямар үзмэрч биш.  Энэ хоёр тэгэх байх гээд  хардаад байх хэрэггүй. Харж л байя.  “Сонгуулийн тухай хуулийн ши­нэ­чилсэн найруулгын төслийг батлахгүй байх” гэж бодож байгаа. Хуучин хуулиараа л явах сонирхол байна шүү дээ. Тойргуудаа өмчлөөд авчихсан. Жижиг тойргоос гарах нь тэдэнд ашигтай.

-УИХ дахь хоёр намын бүлгийн аль, алинд нь ийм сонирхол байна гэж үү?

-Ер нь бол тоон дээр гацчихаад байна шүү дээ. Хөдөө орон нутгийн мэдээлэл багатай сонгогчид МАН-ынхныг дэмжээд, саналаа өгчихдөг. Хот суурин  газрынхан арай бо­ловсронгуй, мэдээлэл сайтай учраас ардчилсан тал руугаа саналаа өг­чихдөг. Энэ хоёр  дээрээ л алалцаад байгаа юм. Хөдөөдөө квот нь илүү байх юм уу, хотдоо илүү байх юм уу гэдэг чинь намуудын өөрсдийнх нь судалгааны дүн. Түүнээс биш “Эх орондоо хайртай” гэдэг ч юм уу, эсвэл “Сонгууль шударга байгаасай. Төр төвшин сайхан, цэвэр ариун байгаасай” гэдэг санаа бол биш. “Би яаж гарах вэ. Манай нам яаж ялах вэ” гэдэг асуудал л байгаа. Өөр юу байх вэ дээ, үүний цаана.

-“Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батална. Саналаа нэгтгэнэ. Тун удахгүй” гээд байгаа шүү дээ?

-Харж л байя. Наадуул чинь яаж л бол яаж толгой эргүүлнэ шүү дээ.

-Таны парламентад суудалгүй нам, хөдөлгөөнийхөнд хандаж хэлсэн, Н.Энхбаяр даргын буруугаар ойлгочихсон тэр санааг хэрэгжүүллээ гэж бодъё. Тэдний гаргасан санааг хуулийн төсөлд тусгах боломж байгаа болов уу?

-Үүнийг УИХ хэлэлцэх ёстой. 2012 оны сонгуулийн дараа  долоодугаар сарын 1-тэй төстэй үйл явдал болохгүй гэх баталгаа байхгүй. Сонгуулийн дараа хэн бужигнаан зохион байгуулдаг юм бэ. Улстөрчид зохион байгуулдаг юм, үүнийг чинь. Улстөрчид ард иргэдийг турхирдаг юм. “Босоод ир. Наад хоёр нам чинь биднийг хуурсан” гээд шоудаад байх юм бол болохгүй гэсэн баталгаа байхгүй. Үүнийг урьдчилж хараад, аль алиных нь сэтгэлд нийцсэн тийм л хуулийг батлах хэрэгтэй. Хэнд хэрэгтэй юм бэ. Надад  бол онцын хэрэг байхгүй. Энэ нийгэмд, улс төрд, Монгол Улсад хэрэгтэй шүү дээ. Тийм байгаасай л гэж бодож байна шүү дээ. Түүнээс биш “Би эрх барьж байна. Хүч, чадал бүрэн эрх нь надад байна” гээд энэ хоёр нам өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлсэн хууль гаргана гэдэг бол зүйд нийцэхгүй асуудал.

-Гишүүдийн олонхи нь “Долоо­дугаар сарын 1 шиг үйл явдал дахин болохгүй байх” гэлцэж байгаа. Бас “Хэрвээ тийм үйл явдал болсон үед авах арга хэмжээг хуульчилъя” гээд багц хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байгаа шүү дээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж онцгой тохиолдолд  галт зэвсэг хэрэглэе гэсэн санал оруулж ирсэн. Түүнийг нь олонхи гишүүн эсэргүүцэж байгаа харагдсан. Үүнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Би хэлдэг юм. Нэг хүн рүү ярьсаныг нь харлуулаад  дайрдагаа болих хэрэгтэй. Олон юмаар бүгдээрээ боорлох юм.  Галт зэвсгийн тухай хуулийн хэлэлцүүлэг дээр би байж л байсан. Түүнийг “Ц.Нямдорж ард иргэд рүүгээ буудах гэж байна. Жагссан иргэд рүүгээ буудах эрхийг хуульчлаад цагдаа, цэрэгт өгөх гэж байна” гэх хэрэггүй. Би бол үүнийг тийм биш гэж ойлгож байгаа. Ямар нөхцөл байдал үүссэн үед цагдаа галт зэвсэг хэрэглэх вэ гэдгийг л хуульчилъя гэж байна гэж ойлгосон. Нэг тайван жагсаал болж байна гэж бодъё. Гэтэл хэн нэгний даалгавраар ч юм уу хэсэг бусаг нөхөр, шоронгийн элементүүд гарч ирээд иргэд рүү эсвэл, цагдаа руу буудвал яах вэ. Цагдаа сумны өөдөөс шилэн бамбай, бороохой барьчихаад гүйгээд байх уу. Буу хэрэглэх гэхээр хууль нь байхгүй. Тэгэхээр яах юм бэ. Нүдэн дээр амьтны хүүхдүүд буудуулаад байх уу. Долоодугаар сарын 1-нд иргэд рүү цагдаа буудсан уу, хэн нэгний захиалгаар явуургүй хүмүүс буудсан уу гэдгийг одоо хүртэл илрүүлээгүй л байна шүү дээ. Тиймээс үүнийг ингэж мушгиж яах вэ. Нөхцөл байдлыг бодитойгоор  харах ёстой. Түүнийг мушгиад Ц.Нямдорж хүн алах гэж байна гэсэн мессежийг өгөөд туйлширч болохгүй ээ.

-Магадгүй сонгуулийн өмнөх нэг шоу юм болов уу?

-Ер нь шоу хийж байна л даа. Ямар онцгой тохиолдолд хэрэглэх вэ гэдгийг л хуульчлах гэсэн хэрэг. Долоодугаар сарын 1-нд эрүү­гийн хэдэн элемент хүн буудаж зугаагаа гаргасан бол яана. Байдлыг хурцатгахын тулд хэн нэгний захиа даалгавраар тийм юм хийхийг үгүйсгэхгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа

Т.Урангэрэл

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 08, 2011 11:57:52 am )

    Jinhene Buunii Nohoi

  • Anonymous (November 08, 2011 9:32:23 pm )

    yamar ued buu heregleh tuhai zaalt mash todorhoi, oilgomjtoigoor zaaval bh ni zuvuu, ene zaalt bol niitleg erh ashgiig l hamgaalag yostoi. tiim zaalt baidagguig dalimduulah eruugiin elementuud beltgegdej bn shu de

  • Anonymous (November 08, 2011 10:04:11 pm )

    Алтай найзаа битгий худлаа мэлз зурагтаар энхбаяр та хоёр сонгуулийн хуулийн шинэ төсөл өргөн барихаар болсон биздээ шүлс чинь хатаагүй байна шүү найзаа энд тэнд очиж их мэддэг хүний дүр эсгэж далдганаж явахаа боль найзаа

antalya rent a car