antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2011 Comments are off

Нөөцийн махнаас урьтаж идэш үнэд орох нь

нийтлэсэн Admin

Жил бүрийн хавар нийслэлд махны үнэ өсч, нэг кг үхрийн мах 7000 төгрөгт хүрч байсан удаатай. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн жилээс эхэлж, махны нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, 12 мянган тоннд хүргэсэн. Үр дүн нь гарч, өнгөрсөн хавар нийслэлчүүд махны үнэд дээрэлхүүлээгүй. Нэгэнт нөөцийн мах хангалттай тул ченжүүд ч үнэ хөөрөгдөж дийлээгүй нэг үгээр үнэ тогтвортой байсан. Тиймээс ирэх хавар ч мөн махны үнийг тогтвортой барих, хомсдолоор далимдуулан үнээр тоглох үйлдэл гаргуулахгүйн тулд мах нөөцлөлтийг өнгөрсөн жилийнхээс буулгахгүй байх шийдвэрийг хотын дарга гаргажээ. Улаанбаатар хотод 12 мянган тонн, Дархан, Эрдэнэтэд тус бүр 1000 тонн, бусад аймагт тус бүр 100 тонн мах нөөцлөх тооцоог урьдчилсан байдлаар гаргажээ. Өнгөрсөн жил “Махмаркет”, “Махимпэкс”, “Тайжтрейд”, “Монгол мах экспо”  зэрэг 14 компани нөөцийн мах бэлтгэсэн юм.

Энэ жилийн мах нөөцлөх ажлын талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Долгормаагаас  тодрууллаа.


-Энэ жил нөөцийн мах бэлтгэх компаниуд  тодорсон уу?

-Одоогоор шалгаруулаагүй байгаа.

-Компаниудад  тавих шалгуурт өөрчлөлт орох уу?

-Үгүй. Өнгөрсөн жилийн шалгуураараа л явна.

-Өнгөрсөн жил мах бэлтгэж байсан компаниудаас сонгогдох уу?

-Сайн мэдэхгүй байна. Засгийн газрын тогтоолын дагуу урамшуулал олгох учраас тендер зарлахгүй. Махны холбоо өөрсдөө шалгаруулаад манайд саналаа тавиад бид хянаж үздэг. Тэгээд ямар компанийг сонгохоо шийднэ.

-Нөөцийн мах бэлтгэсэн компа­ниудад олгох урамшууллыг хэчнээн төгрөг байхаар төсөвт тусгасан бол?

-Төсөв нь одоохондоо батлагдаагүй. Мөнгө ирсний дараа  бүх зүйл тодорхой болно. Энэ сарын 9-ний УИХ-ын чуулганаар төсөв батлагдах байх.

Энэ жил нөөцийн махны хэмжээг өнгөрсөн жилийнхээс бууруулахгүй бэлт­гэнэ гэснээс өөр зүйл тодорхой болоогүй байгаа юм байна. Гэхдээ хугацаа байгаа тул төсөв мөнгө нь батлагдчихвал мах бэлтгэхэд ядах юм байхгүй бололтой. Тиймээс ирэх хавар нөөцийн махтай золгож махны үнэ “мангас” болохгүйд итгэлтэй байж болох бололтой. Харин хавраас өмнө өвлийн идэшний үнэ тэнгэрт хадах сураг хэдийнэ гараад эхэлжээ. Тиймээс өнгөрөгч амралтын өдрүүдэд “Шонхор” худалдааны төвийг зорьж махны үнэ ямар байгааг судлахын хамт зарим ченжтэй уулзаж ярилцлаа.

Ченж М.Гантулга

-Та хаанаас ирсэн бэ?

-Архангай аймгаас ирлээ.

-Ямар малын мах, хэдэн төгрөгөөр борлуулав?

-Хонины махтай ирсэн. Нэг кг-ыг нь 3200 төгрөгөөр бөөндөж байна.

-Энэ өвөл махны үнэ ямар байх бол?

-Махны үнэ одоо буурахгүй байх. Уг нь одоо л буух ёстой үе нь юм. Тэгсэн хэд хоногийн өмнө жаахан буугаад эргээд нэмэгдчихлээ. Өвөл нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй.

Ченж Б.Оюунаа

-Мах ямар ханштай байна?

-Хонины мах 3200, үхэр 3400, ямаа 2700, адуу 2800 төгрөг байна.

-Өвөл махны үнэ буух болов уу?

-Сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ ханшнаас буухгүй байх. Нэмэгдэж л магадгүй.

Энэ үеэр бид Өмнөговь аймгаас тэмээний мах авчран зарж байсан Э.Төмөрөөтэй уулзахад “Тэмээний мах нэг кг нь 2100 төгрөг гэж байна. Махны үнэ шинэ жил өнгөрөөгөөд өснө. Одоо бууна гэж байхгүй” гэсэн юм. Ямартай ч наймаачдын хэлж буйгаар өвлийн идэш үнэд орно гэдэг ортой бололтой.

Б.Азаа

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car