antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2013 2 comments

Г.Өсөхбаяр дархан аварга, Б.Гантогтох арслан болж, харин Д.Мөнх-Эрдэнэ аварга цол хүртэх үү?

нийтлэсэн Admin
527-1370313369middleҮндэсний бөх үнэндээ цаг төрийн тэргүүнүүд болон МҮБХ-ны шийдвэрээр үе үе цол олгох системээ өөрчилж ирснийг монголчууд андахгүй ээ. Зарим бөх гурав түрүүлж байж аварга цол хүртсэн тухай, зарим нь бүр хоёр түрүүлчихээд байхад нь Арслан+ нэмэх үнэмлэх гардуулж байсан тухай ч яригддаг.
Тухайлбал, Д.Дамдин аваргыг өрсөлдөгчөө хаячихаад дээгүүр нь алхаад гарчихдаг, дэвээ шаваа сайн хийдэггүй гэх мэт шалтгаанаар аварга цол өгөлгүй удаасан тухай яриа явж л байдаг. Аварга ч энэ талаар өөрөө өгүүлсэн нь цөөнгүй.
Нэг ёсондоо монгол үндэсний бөх МҮБХ хэмээх мэргэжлийн байгууллагын харьяанд очиж, дүрэм журмаа тэнд нэг цэгцэлснээс хойш арай цэгцтэй болж ирсэн. Гэлээ ч МҮБХ О.Балжинням, Д.Мөнх-Эрдэнэ нарт аварга, арслан цол дүрмээсээ гадуур хуралдаж өгч байсныг олон нийт мэдэх билээ.
Гэвч тухайн үед цолыг олгох ёстой хүнд нь л тааруулж олгосон нь тэр байсан тул тэгтлээ маргаан үүсээгүй өнгөрсөн. Харин одоо монгол бөх дэх цолны тогтолцоо утгаа нэгмөсөн алдаж эхэлжээ.
Х.Мөнхбаатар арслан допинг хэрэглэснээр түүнд наадмаар унасан гурван бөхийн хоёрт цол ахиулан олгож, нэгд нь чимэг нэмсэн. Харин хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан тухай яриа дэгдээд байна.
Г.Өсөхбаярт дархан аварга цолыг олгох нь зүй
Р.Гончигдорж эрхмийн санаачилсан тус хуульд ” улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгох, түүнчлэн улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх 2 удаа 8 давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор заажээ.
Харин 2003 оноос хойш бий болсон улсын далай аварга цолыг олгодоггүй болгох” талаар заалт оржээ. Далай аварга цолын хувьд үндэсний бөхөд байгаагүй цол. Урьд нь арслан, аварга, даян аварга, дархан аварга буюу 1, 2, 3, 4 түрүүг нэрлээд цол олгодог байлаа.
Гэтэл 2003 онд далай аварга гэдэг цол гэнэтхэн л гараад ирсэн. Үүний уршгаар улсад 4 түрүүлчихсэн Г.Өсөхбаяр өдий хүртэл дархан аварга цолоо аваагүй яваа билээ. Тэгэхээр хуулийн энэ заалт бол хуучнаа сэргээсэн шударга зүйл болж чаджээ.
Д.Мөнх-Эрдэнэ улсад түрүүлээгүй хэрнээ аварга цол хүртэх үү?
Р.Гончигдорж эрхмийн санаачилсан хуулийн хамгийн ихээр зөрчил дагуулж, шуугиан тариад буй нь энэ асуудал. Аварга хүн гэдэг улсад ядаж нэг түрүүлсэн байх ёстой гэсэн ойлголт бөх сонирхогчдын тархинд олон зууны турш нэвт шингэчихсэн зүйл.
Ямартаа л мөнгөн медаль арван удаа хүртсэн байлаа ч аварга гэж хэлдэггүй шүү дээ. Гэтэл тус хуулийн дагуу бол ” улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх 2 удаа 8 давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор заажээ”.
Ингэснээр Архангай аймгийн Булган сумын уугуул, улсад таван удаа үзүүрлэсэн Дуламжавын Мөнх-Эрдэнэд арслан цол олгох бололтой. Д.Мөнх-Эрдэнэ арслан үнэхээр хүчтэй, сайн бөх. Түүнээс цол харамлаад байх хүсэл бөх сонирхогчдод үгүй байх.
Гэвч монгол бөхийн уламжлал, цол олгож ирсэн тогтолцоо, цолны тухай ойлголт гэж зүйл бий учраас улсад түрүүлээгүй бөхөд аварга цол олгох нь учир дутагдалтай гэж бөх сонирхогчид үзэж буй юм.
Монголчууд бүгдээрээ бөхөө мэддэг, багаасаа барилдаж, барилдаанаа үзэж өссөн хүмүүс. Тиймээс ийнхүү илт гажуудуулах гээд ирэхээр үндэсний өв соёл, уламжлалаа хамгаалахыг хүсч буй нь илт.
Б.Гантогтох арслан цол хүртэнэ
Гэвч Р.Гончигдоржийн санаачилсан гэх тус хууль хэрэгжиж эхэлбэл улсын гарьд Б.Гантогтох улсын арслан цол шууд хүртэнэ. Улсын их баяр наадамд гурван удаа үзүүрлэсэн хэрнээ өдий хүртэл арслан цол хүртээгүй бөх бол Б.Гантогтох. Тэрээр улсад гурван удаа 8 давж үзүүрлэсэн юм.
Гэтэл одоо цагаар тооцоход Г.Эрхэмбаяр улсад нэг удаа ес давж, үзүүрлээд арслан цол хүртсэн нь бий. Хэрвээ тэдний үзүүрлэсэн давааны тоог тооцоод үзвэл үзвэл Б.Гантогтох 8+8+8=24 даваа, харин Г.Эрхэмбаяр 9=9 даваагаа л үнэлүүлжээ.
Улсын наадамд гурван удаа найм давж үзүүрлэх, нэг удаа ес давж үзүүрлэх хоёрын аль нь үнэтэй вэ гэдгийг бөх сонирхогчид хэлүүлэлтгүй мэднэ. Гэхдээ энд Г.Эрхэмбаярын амжилтыг дурьдсан нь Б.Гантогтохын амжилтыг тодруулан харуулах, ойлгуулах л гэсэн арга юм шүү. Ийнхүү энэ зун монгол бөхөөр бүрэн амьсгалж эхэллээ.
Р.Гэгээ
Эх сурвалж: “new.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 05, 2013 4:06:46 pm )

    Сүхбат, Өсөхбаярт дархан аварга, Гантогтоход арслан цолыг өнөө жилийн наадмын өмнө олгох нь зүйтэй. харин Мөнх-эрдэнэ арслан арслан цолтны магнай гарах хувилбар сонгоё

  • Anonymous (June 05, 2013 4:08:28 pm )

    Энэ 4-н бөх амжилтаа үнэлүүлж чадаагүй яваа. Игнэж үнэлснээр үндэсний бөхийн хэрүүл дуусна

antalya rent a car