Дулаараад ирэхээр хүн бүр л хүссэн хувцасаа өмсөж сайхан харагдахыг хүсдэг билээ. Тиймээс бүсгүй та яг одооноос эхэлж жингээ хасахаар бэлдэж буй бол Сэгсгэрмаа чамд нэгэн аргыг танилцуулж байна. Энэхүү арга нь шууд хоолоо сойхоос илүү үр дүнтэй арга юм. Өлсөн байж турах арга нь түр зуурын үр дүнтэй бөгөөд бие организм тэр хэмжээгээр ядардаг. Энэхүү диетний гол хүнс нь уургаар баялаг бүтээгдэхүүн болох үхрийн мах, тахиа, загас, мөөг, буурцаг, тослог багатай сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо хэрэглэх юм.
1 дэх өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Чанасан өндөг 2ш, чанасан болон жигнэсэн байцаа, 1 аяга улаан лоолийн жүүс
Орой: Жигнэсэн юмуу чанасан загас 200гр, 1 аяга тараг
2 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Жигнэсэн юмуу чанасан загас, ногооны салат
3 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе, хатаасан талх буюу сухар
Өдөр: Ургамлын тосонд шарсан хурган гуа, алим
Орой: Чанасан өндөг 2ш, 200гр үхрийн чанасан мах, шинэхэн байцааны салат
4 дэх өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Чанасан өндөг 1ш, 3ш чанасан лууван, 15гр хатуу бяслаг
Орой: Жимс жимсгэнэ
5 дахь өдөр
Өглөө: Нимбэгний шүүстэй түүхий лууван
Өдөр: Шарсан юмуу чанасан загас, 1 аяга улаан лоолийн шүүс
Орой: Жимс жимсгэнэ
6 дахь өдөр
Өглөө: Кофе
Өдөр: 500гр тахианы чанасан мах, шинэхэн байцаа юмуу луувангийн салат
Орой: Чанасан өндөг 2ш, 1 аяга үрсэн лууван
7 дахь өдөр
Өглөө: Цай
Өдөр:200 гр үхрийн чанасан мах, жимс жимсгэнэ
Орой: Жимс жимсгэнэ
8 дахь өдөр
Өглөө: Кофе
Өдөр: 500гр тахианы чанасан мах, шинэхэн байцаа юмуу луувангийн салат
Орой: Чанасан өндөг 2ш, 1 аяга үрсэн лууван
9 дэх өдөр
Өглөө: Нимбэгний шүүстэй түүхий лууван
Өдөр: Шарсан юмуу чанасан загас, 1 аяга улаан лоолийн шүүс
Орой: Жимс жимсгэнэ
10 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Чанасан өндөг 1ш, 3ш чанасан лууван, 15гр хатуу бяслаг
Орой: Жимс жимсгэнэ
ӨӨ мартчихаж бас дахиад дөрөв хоног хэрэгтэй юм байна
11 дэх өдөр
Өглөө: Өтгөн биш кофе, хатаасан талх буюу сухар
Өдөр: Ургамлын тосонд шарсан хурган гуа, алим
Орой: Чанасан өндөг 2ш, 200гр үхрийн чанасан мах
12 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Шарсан юмуу чанасан загас, ногооны салат
Орой: Үхрийн мах 200гр, 1 аяга тараг
13 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Шарсан юмуу чанасан загас, ногооны салат
Орой: Шарсан юмуу чанасан загас 200гр, 1 аяга тараг.
14 дэх өдөр
Бүх төрлийн жүүс, салат
Жич: Шарсан юмуу чанасан загасыг консерволсон загасаар орлуулж болно.
Холбоотой мэдээ
-
zzz (June 05, 2013 10:50:16 am )
Тураахын хувьд сайн тураадаг юм билээ. гэхдээ дараа нь ч энэ дэглэмээ бариад явахгүй бол маш их өлссөн байдаг болохоор өмнөхөөсөө илүү их идээд дороо таргалчихдаг юм
-
Anonymous (June 06, 2013 10:20:36 am )
баяарлалаа,зөв мэдээлэл өгсөн байна.
2 Comments