Өмнөх Засгийн газрын алдааг арилгахаар энэ Засгийн газар найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг батлаж байгаа. Энэ зээлийн эхний санхүүжилтийг “Чингис бонд”-йн мөнгөнөөс олгохоор төлөвлөөд байна. Харин өчигдөр болсон Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар найман хувийн хүүтэй зээлийг энэ долоо хоногоос олгож эхлэх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс зээл авах иргэн та өөрийн материлаа бүрдүүлэн энэ сараас эхлэн зээлээ авч орон сууцанд орох боломжтой.
Зээлийг ажил эрхэлдэг, орлоготой ямар ч иргэн, гэр бүлийнхэн авч болно хэмээн Ерөнхий сайд мэдэгдээд байгаа. Ингэхдээ шинээр баригдаж бүрэн ашиглалтад орсон, 80 ам.метрээс дээшгүй талбай бүхий орон сууц, эсвэл ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас худалдан авахаар хүсэлт гаргасан байх шаардлагатай. Зээл авахдаа орон сууцны нийт үнийн дүнгийн 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн иргэд жилийн 8 (-,+1) хувийн хүүтэй, 20 хүртлэх жилийн хугацаатай, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах юм. .10-30 хувийн урьдчилгаа гэж заадаг нь залуухан гэр бүлүүд мөнгөн хуримтлал нь хүрэхгүй бол бага урьдчилгаа төлөөд байрандаа орох боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм. Байр авах хүсэлтэй байгаа иргэн, гэр бүлийн сард төлөх зээлийн хэмжээ нь гэр бүлийн орлогын 45 хувиас хэтрэхгүй байх гэсэн шаардлага тавьж байгаа. Мөн хаанаас хүссэн тэр арилжааныхаа банкнаас авах боломжтой. Өмнө нь зээлийг ганцхан банкаар дамжуулан өгч байсан нь иргэдийн дунд ихээхэн чирэгдэл үүсгэж байсан учир ингэж зохицуулжээ. Өмнөх зургаан хувийн зээлийг олгохдоо байрны хамтран эзэмшигч бол дахин зээл авах, байр авах боломжгүй гэж зааж байсан. Харин энэ удаад энэ заалтыг шинэчлэн иргэдэд таатай байх нөхцөлтэй болгосон байна.
- Найман хувийн хүүтэй орон сууцны зээл нь ямар нэгэн зорилтот бүлэгт чиглэгдээгүй учраас хүссэн хүмүүс хамрагдах боломжтой.
- Зээлдэгч өөрөө хүссэн банкаа сонгох эрхтэй.
- Зөвхөн шинээр баригдсан төдийгүй хуучин байрнаас зээлээр авч болно.
- Зээлийн сарын төлбөрийн хэмжээ гэр бүлийн сарын орлогын 45%-иас хэтрэхгүй байх
- Хувийн бизнес эрхэлдэг бол орлогоо нотлох баримтаар баталгаажуулах
- Орон сууц нь зээлийн барьцаа болох тул тухайн байрны чанарт банкны зүгээс анхаарч, төлбөрийн чадварыг харгалзан үзнэ.
- Байрны м/кв-ын үнэ, өрхийн дундаж орлого зэргээс хамааран ямар талбайтай байр авах, урьдчилгаа төлбөр хэд байх /10-30%/ зэргийг зээлдүүлэгч банкны зүгээс шийднэ.
- Өрхийн дундаж орлого хангалттай бол гэр бүлийн нэг гишүүн тогтмол ажилтай байхад болно.
- Урьдчилгаа төлбөр нь бэлэн, орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүс энэ 6 сараас эхлэн материалаа бүрдүүлэн, өөрсдийн сонгосон банкиндаа хандах боломжтой.
- Давхар зээлтэй тохиолдолд орон сууцны зээлийн журамд хориглоогүй хэдий ч зээлжүүлэх банкны зүгээс давхар зээлжилт үүсэхтэй холбоотойгоор татгалзах магадлалтай аж.
Холбоотой мэдээ
-
Deggy (June 05, 2013 9:38:02 am )
Hudlaa ****gaad lalruud. Hedii boltol hoshgoruulah yum bee? Dunguj saya HHB-d ajilladag naizaasaa zeel avch bolj bgaa esehiig asuusan. Eruusuu tiim yum boloogui bgaa, undsen oron suutsnii zeel ugch bgaa gejiishd. Ingej irgedeeree toglood…. Neg udur neg yum bolno doo ta nar.
-
зочин (June 05, 2013 11:17:08 am )
Сарын хэдэн төгрөгний цалинтай хүн наад зээлд чинь хамрагдаж болох юм бэ?
-
ZOCHIN (June 05, 2013 3:09:39 pm )
*/n xyviin zeel iin cyragaar bairnii vne 200-300 myngaar nemegdcen bna. ingej ard tvmeneeree toglodogoo bolioch.
-
ganaa (June 05, 2013 5:13:55 pm )
sayhan lizengeer bair avsan humuusiig naad hunglultunduu hamruulahgui yumuu
-
gegeen (June 06, 2013 12:18:04 am )
үнэн байвал болж л байна ш дээ манайхаан. юм болгоныг ******чилж байрхаар нэг удаа ч гэсэн эерэг талаас нь хараад үзье олноороо хүсвэл болно шүү дээ
-
zosh (June 07, 2013 2:53:12 pm )
сайхан л байна даа ааааааааааааааааааа
-
Rupert Solle (September 12, 2013 12:42:19 pm )
I just want to say I am just very new to weblog and actually savored you’re blog site. Very likely I’m planning to bookmark your website . You certainly have superb articles and reviews. Thanks for revealing your web site.
7 Comments