antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2011 5 comments

Давтагдсан “Давтагдашгүй”

нийтлэсэн Admin

ШҮҮМЖ

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер, дуучин Б.Чинбатын “Давтагдашгүй” тоглолт үзэгчдийн хүсэлтээр арваннэгдүгээр сарын 5-нд “UB palace”-ийн концертын их танхимд боллоо. Б.Чинбат “Давтахгүй гэсэн тоглолтыг минь давтагдахад хүргэсэн та бүхэндээ баярлалаа” гэж тоглолтынхоо эхэнд онцлов.

Энэ тоглолт Соёлын төв өргөөнд гурван өдөр болсон ч үзэгчдийн хүсэлтээр ийнхүү дахин тоглогдсон нь “Давтагдашгүй”-д хүмүүсийг татах ямар нэгэн увидас бий мэт санагдаж байлаа. Юу энэ тоглолтыг давтагдахад хүргэсэн бол.

Тоглолтын эхэнд “Хэрэв намайг”, “Гэгээн алсад одох юмсан” зэрэг Монголчуудын хэдийнэ мэдэх болсон багавтар хэмжээний хөгжмийн бүтээлүүд эгшиглэв. Б.Чинбат төгөлдер хуураар гоцоллоо. Эдгээр бүтээлүүдийг Б.Чинбат өөрөө найруулж, шинээр гаргаж ирсэн нь тухайн үедээ манай хөгжмийн ертөнцөд тэсрэлт болж байсан билээ. “Нандин эрдэнэ” киноны дуу, “Манай гаригийн залуус”, “Сургууль минь баяртай” зэрэг дуунуудын хөгжмийг түүний найруулгаар шинэчлэн тоглосон нь мөн л бидний чихэнд хоногшсон аяз болж чаджээ. Эдгээр нийтийн болон эстрадын дуунуудын аяыг Б.Чинбат задалж, эс ширхэг бүрт нь хөгжмийн нарийн чимхлүүр бүрэлдэхүүнийг оруулж өгсөнөөр эдгээр дуунууд одоо бидэнд хөгжмийн бичил зохиол мэт сонсогдох болж. Б.Чинбатын сонгож авсан эдгээр дуунууд нь ард түмэнд дасал болсон, сэтгэл, чихэнд ойр бүтээл учир үзэгчид нэгэн зэрэг даган дуулж байлаа.

“Гранд” хамтлагийн “Амьдрал” дууг тоглолоо. Уг дууны хөгжйм нь муухан зохиолоос илүү гэгддэг учир Б.Чинбатын найрууллагатай уялдаад далайцтай бүтээл болсон байна. Б.Чинбат энэ тоглолтоо аавдаа зориулжээ. Аавдаа зориулж “Сэтгэлийн гуйлга” хэмээх уярал, ухаарал, аргадал, хүсэл шингэсэн дуу бүтээснээ сонирхууллаа. Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Ээжий минь дэргэд минь байвал жаргалтай”, Баттөрийн хөгжим, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуулсан “Үр минь” дууг Хөгжим бүжгийн коллежийн оркестртой тоглолоо.

Нам гүмхэн байсан нуурын мандал борооны ганц хоёр дусалд цохигдсоноо бороо аажмаар ширүүсэхэд тэр аяараа долгилон их усан дайвалзах мэт хүний сэтгэлийг хөдөлгөдөг “Ирмүүн” аязыг тоглолоо. Энэ бол түүний найруулсан хөгжмийн бүтээлүүдийн шилдгүүдийнх нь нэг.

“Никитон” хамтлаг бол амьд хөгжмийн хамтлагууд дундаа мэргэжлийн тал руу ихээхэн анхаардаг гэдгээрээ ялгагддаг байсан. Б.Чинбат эл хамтлагийн даралтат хөгжимчин нь. “Никитон”-ыхон энэ үдэш дахин нэгдэж “Никитон та бүхэндээ дуулж байна” дуугаа хүргэлээ. Б.Чинбат “Дэгжин нүдэн”, “Миний хайртын төрсөн өдөр”, “Зүрхэн хоёр алга”, “Би чамд хайртай” дуунуудаа дуулав. Тэрээр “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмийн зохиолын хэсгээс тоглолоо. Н.Жанцанноровын “Мандхай цэцэн хатан” киноны хөгжмийг сонсоод өөрөө түүхэн киноны зохиол бичих хүсэлд автжээ. Олон жил бодсоны эцэст мөрөөдөл нь биелж “Аравт” киноны хөгжмийг бичсэнээ морин хуурч Жигжиддоржтой хамтарч тоглов. Жигжиддорж саяхан НҮБ-ын хүндэтгэлийн танхимд морин хуурын аялгууг эгшиглүүлсэн уран бүтээлч юм байна.

“Баярын жавхаа”-г манайхан бүгд мэднэ. Ихэвчлэн наадмын нээлтэд эгшиглэдэг гэхээр хүмүүс андахгүй биз. Б.Чинбат энэ зохиолыг сүүлийн жилүүдэд амжилттай тоглож буй хөгжимчин. Б.Чинбат “Жалам хар”ыг төгөлдөр хуураар тоглосон нь энэ тоглолтын оргил хэсэг байлаа. Энэ бүтээл өөрөө том хэмжээний, даацтай учир хөгжимчнөөс асар их авьяас шаарддаг. Б.Чинбат хөгжимчнийхөө авьяасыг энд л гаргасан гэж болно. Хөгжимчин хүн зөвхөн гараараа тоглодоггүй сэтгэл зүрхээр тоглодог гэдгийг харуулсан юм.

Тоглолтынхоо төгсгөлд аавдаа зориулсан “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” хэмээх зохиолоо хүргэлээ. Энд тоглогдсон хамгийн том бүтээл нь энэ байсан юм. Аавыгаа дурсан санаж, сэтгэлээ нэгжиж хийсэн бүтээл учир хүний сэтгэлд хүрэхээр.

Тоглолтод төгөлдөр хуурт зориулсон концерт ч юм уу, мэргэжлийн төгөлдөр хуурын ямар нэг бүтээл цангинасангүй. Б.Чинбат “Sweetymotion” хамтлагийн хамт АНУ-д ажиллаж амьдарч байгаад ирсэн. Магадгүй энэ тоглолтод Чикагогийн жааз ч юм уу, өрнийн өнгө аястай мэргэжлийн томоохон бүтээл эгшиглүүлэх болов уу гэсэн үзэгчдийн хүлээлт байсныг үгүйсгэхгүй.

Тэгтэл 60,70аад оны, өдөр бүр эгшиглэж байдаг дуу, аяз төдийхнийг тоглож, хүмүүст шинэ мэдрэмж төрүүлэх бүтээл хүргэсэнгүй. Залуу хүн өмнөх үеэсээ суралцах нь зүйн хэрэг ч шинэлэг мэдрэмж, өөр зүйлийг үргэлж эрэлхийлж байх ёстой. Б.Чинбат энэ удаад ерөнхийдөө масст зориулсан амар хялбар, нэг их сэтгэлгээ шаардахгүй, зүгээр л “урсаад” байдаг бүтээлүүдийг сонгож авчээ.

Б.Чинбат манай сайн төгөлдөр хуурчдын тоонд багтдаг. Рок поп, нийтийн дуу руу “үсрэх”-ийн оронд сонгодог хөгжимд суурилж зогсвол түүнээс шавхагдашгүй авьяас билэг ундран гарна даа.

Мэргэжлийн хөгжмийн зохиолч хүн киноны дуу, нийтийн дууны хүрээнд л эргэлдээд байвал өөрийгөө жижигрүүлсэн хэрэг болох болов уу. “Давтагдашгүй” яагаад давтагдав гэвэл манайхны өдөр бүр сонсоод дассан дуунууд л тэнд эгшиглэсэн болохоор тэр.

Д.ГАНСАРУУЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (November 07, 2011 10:02:05 pm )

    vneer agua toglolt bolson teriig vzsen hvnvvs medhees vzeegvi hvn yu geh be.4n odor vzhed uidaagvi gedegee alban esoor heli ok.chinbaa chi shv.

  • Anonymous (November 08, 2011 12:03:20 am )

    “Давтагдашгүй” яагаад давтагдав гэвэл манайхны өдөр бүр сонсоод дассан дуунууд л тэнд эгшиглэсэн болохоор тэр” ГЭЖ ХУДЛАА ШААЖЭЭ ЭНЭ СЭТГҮҮЛЧ. ЗҮГЭЭР Л ТОГЛОЛТ БҮР НЬ ДАВТАГДАХААРГҮЙ ТИЙМ САЙХАН МЭДРЭМЖҮҮДИЙГ ӨГЧ БАЙСАН ЮМ.

  • Anonymous (November 08, 2011 12:05:31 am )

    “Давтагдашгүй” яагаад давтагдав гэвэл манайхны өдөр бүр сонсоод дассан дуунууд л тэнд эгшиглэсэн болохоор тэр” ГЭДЭГ БОЛ УТГАГҮЙ БОДЛОГОГҮЙ ДҮГНЭЛТ БАЙНА.

  • Anonymous (November 08, 2011 1:19:27 am )

    МАСС-Т ЗОРИУЛЖ ТОГЛОНО Ш ДЭЭ, ЦӨӨНХ НЬ СИМФОНОО ЗАХИАЛААД ТОГЛУУЛААЧ

  • Anonymous (November 08, 2011 3:38:49 am )

    Энэ тоглолт үнэхээр “давтсан” тоглолт давтмааргүй зүйлсээр баян байсан.
    – би өөрийн насны залуу хүний тоглолтыг эхлэхийг 40 минут хүлээх үнэхээр харамсалтай байсан. (алдар цуугаар дүүрэн хүний тоглолтыг ингэж хүлээсэн бол би харамсахгүй, америкд гэгээрсэн хүн цаг зөв барьдаг шинэ хүн бий байх гэж итгэж суусан, гэтэл маш хуучинсаг арга барилтай байсан). Замд түгжрэнэ, машинаа зогсоолд тавих гэж түгжрэнэ, юм үзэх гэж “түгжрэнэ” ийм их хүлээлтийг шинэ цагийн монголчууд бид өөрсдөдөө дахин үүсгэмээргүй л байхын. ШИНЭ УЛААНБААТАРЫГ БОДОЖ АМЬДРААЧ, ЧИНБАА !!!

    – БИ ЗАЛУУ ХҮНИЙГ ДЭМЖСЭН БУСАД ХҮМҮҮСИЙН БАХАРХАЛЫГ МАГТААЛЫГ ХҮЛЭЭЖ СУУСАН. Гэтэл давталт болохоор хэн ч ирсэнгүй. За ирдэггүй нь давталтын буруу гэж бодоход Миний болон бусад хүмүүсийн хүлээлтийг Ариунаа хайнан явсан, Жагаа ах бас байхгүй, Солонгоо хуримд дуу дуулаад удахгүй ирж яваа гэж хэлээд ирэхээр заавал 4-үүлээ дуулна гэж хэлээд удалгүй тоглолт дуусах юм. Энэ бүхнийхээ төлөө үзэгчдээс уучлал гуймаар юм!!! Миний давтагдашгүй тоглолт сайхан давтагдашгүй байлаа л гээд байхын. Цаашдаа өөрөө өөртөө хөтлөгч, продюсер, хөгжмийн зохиолч байхаар хөтлөгчөөр дамжуулж тоглолтоо хүмүүст ойлгуулмаар байна. Зарим аялгууг нь өөрийнх нь зохиосон аялгуу юм уу, хүний юмыг тоглоод байгаа аль нь болохыг огт ойлголгүй гарч ирэв.

    – Давтсан тоглолт нь ерөнхийдөө СҮРЖИН нэртэй ӨРӨВДҮҮЛЭХ ТАКТИК барьсан тоглолт болсон.

    -ЭЦЭСТ нь Миний хамгийн ТОМ АЛДАА нь давтсан тоглолтыг үзсэн нь байлаа!!!

antalya rent a car