antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2011 1 comment

Ц.Шинэбаяр: Хууль хяналтынхан Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяртай ярилцлаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ц.Нямдорж сайд хоёрын зөрчил нэлээд ширүүсч байна. Та хөндлөнгөөс ямар дүгнэлт хийх вэ?

-Манай нийгэмд байгаа дүр зургийн нэг илрэл нь энэ. Бидэнд нэг ийм жишиг тогтчихоод байна л даа. Нийгэмд тулгамдсан том асуудал гараад ирэхээр түүний хүчийг сулруулж, зэрэгцүүлээд анхаарал татсан зүйл дэгдээдэг. Үндсэндээ гол асуудлаас нийгмийн анхаарлыг холдуулах гэсэн муу арга юм уу даа.

Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын зөрчил үүний нэг хэлбэр. Оюу толгойн гэрээтэй холбоотой, Ерөнхий сайдыг огцруулах асуудал яриад эхлэхээр ингэж шуугиан тарьж ач холбогдлыг нь сааруулах гэж оролдож байна. Энэ нь манай улс төр ялзарчихсан байгааг харуулж байна. Нэг нь Ерөнхийлөгч байсан, нөгөө нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалтай хоёр хүн хоорондоо зөрчилдөж байгаа нь эрх баригчдын хийж байгаа аргаа барсан улс төр гэж үзэж байна.

-Энэ хоёрт зөрчилдөх өөр шалтгаан байхгүй гэж үү?

-Байхгүй. Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-ын есөн гишүүн өргөн барьсан. Үүнийг сарниулахын тулд Ц.Нямдорж сайд нэг арга хэрэглэчихсэн чинь мэх мэхэндээ гэгчээр өөрөө түүндээ уначихаж байгаа байхгуй юу. Ер нь сүүлийн үед манайд хүмүүсийг “Шалгана” гэж айлгаж, бусдад анхааруулга дохио өгдөг болчихож.

-Н.Энхбаяр өөрийг нь шалгах гэж байгааг урьдчилж мэдээд, Ц.Нямдорж сайдаас түрүүлж хөдөлснийг хэлээд байна уу?

-Үгүй л дээ. Өнгөрсөн жил МАХН-ыг байгуулахаар явж байхад “АТГ шалгаж байна” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд эхэлсэн. Үнэндээ тийм зүйл байгаагүй шүү дээ. Улс төрийг иймэрхүү маягаар хийгээд байна.

-Нэг үе дарга, цэрэг болж хамтдаа зүтгэж явсан хүмүүсийн хувьд одоо аль алиныхаа булхайг илчилж байгаа нь сонин л юм…

-Бие биеийнхээ дутагдал зөрчлийг ил гаргаж байгаа нь муу ззйл биш. Харин сайн хэрэг боллоо.

-Ер нь улс төр хүнийг ийм болгочихдог юм болов уу?

-Алдаа дутагдал гаргасан бол хэн нэгэн нь үнэнийг хэлэх хэрэгтэй. Найз нөхөд явсан гээд нэгийнхээ дутагдлыг хаацайлж болохгүй. Тэглээ гээд үүнийгээ улс төр рүү чихэж ч болохгүй. Улс төр ариун байх ёстой. Улс төр хийж байгаа нь энэ гээд найзан дундаа ажил явуулдаг хэлбрийг бид өөрчлөх гээд зүтгээд байна.

Ер нь сайн нөхөр бол бие биеийнхээ дутагдлыг хэлж байх ёстой. Тэр үүднээсээ Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр сайн нөхөр юм байна шүү дээ. Ц.Нямдоржийн дутагдлыг хэлж байна гэдэг чинь түүнд сайн хандаж байгаа гэсэн үг. Хэн ч дутагдлыг нь хэлэхгүй болохоор Ц.Нямдорж өшөө олон алдаа гаргана. Тэгэхээр Н.Энхбаяр дарга Ц.Нямдоржийн сайн найз нь юм биш үү.

-Энэ хоёрын ярианаас тэд албан тушаалтай байхдаа төрийн ажил хийдэг байсан юм уу гэж бодогдохоор юм билээ…

-Хариуцлагын тогтолцоо алдагдахаар ийм зүйл болж байгаа юм. С.Батболд сайдыг хар л даа     Хэнтэй ч хариуцлага тооцохгүй байна. Түүнийхээр хэнтэй ч хариуцлага тооцохгүй юм бол хариуцлагатай байх гээд яах юм. Хэдэн жилийн дараа С.Батболд энэ албан тушаалаасаа бууна. Тэр үед түүн руу дайрах хүн өчнөөн гарна. Тэгээд С.Батболд Монголд битгий хэл дэлхийд багтаж шингэх газаргүй болно шүү дээ. Тэгэхээр аливаа асуудлыг албан тушаалтай байхдаа шийдэж, хариуцлага тооцох ёстой үед нь тооцож байх ёстой. Тэгэхгүй болохоор албанаасаа буусан хойно бугшсан асуудлууд нь тэсэрч ингэж чичлүүлж байгаа байхгүй юу. Харин хууль хяналтынхан Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нийгэмд сөрөг уур амьсгал үүсэх гээд байна.

 -МАХН-ын дарга Н.Энхбаяр Ц.Нямдорж сайдтай хамт шалгуулъя гээд байгаа биз дээ…

-Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй шүү дээ. Хууль хяналтынханд шалгуулахаас татгалзаад байгаа хүн өөрийгөө хэн гэдгийг харуулж байгаа гэсэн үг. Шалгуулахаас айгаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм шуугиан гарьсны хэрэггүй. Ц.Нямдорж сайд аливаа зүйлийг “Цаг нь болохоор ил гаргаж тавина аа” л гэдэг юм. Ямар цаг хараад байгаа юм. Тэр цагийг нь зурхайч мэдэх ёстой юм уу. Эсвэл цагдаа, прокурор, АТГ мэддэг юм уу, хэлж өгөх хэрэгтэй. Ийм зогсчихсон цагтай байж болохгүй. Гэхдээ магадгүй тэр цаг нь одоо ч ирсэн юм бил үү.

-Энэ хоёр шалгуулахгүй бол яах вэ?

-Тэгвэл Монголд хэнийг ч шалгах эрхгүй болно. Нийгмийг цэвэр ариун байлгахын тулд бид өөрсдөө үлгэрлэж, шалгуулах асуудал байгаа шалгуулчих хэрэгтэй.

-Та энэ хоёр хүний аль алийг нь сайн мэднэ. Хэн нь үнэн яриад байгааг харж байгаа биз дээ…

-Аль нэгнийх нь талд орох асуудал байж болохгүй. Би шударга ёсны талд байгаа.

 -Тэгэхээр энэ хоёр аль аль худлаа яриад байна уу?

-Үүнийг хууль хяналтынхан тогтооно биз. Хууль хяналтын байгууллагад шалгуулъя гэж Н.Энхбаяр дарга санал тавьсан байна.Түүнийг нь Ц.Нямдорж сайд хүлээн зөвшөөрөөд шалгуулчих хэрэгтэй. Гэвч хууль хяналтынхан үнэхээр шударга шалгаж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.

-Яагаад?

-Цагдаагийнхан шалгах чадвартай байсан юм бол долдугаар сарын 1-ний хэргийг яагаад мартчихсан юм бэ.

-Хууль хяналтынханд итгэхгүй болохоор яана гэсэн үг вэ?

-Яахав дээ. Монголын нийгэм ингэж ялзарсныг л харуулаад байна.

-Магадгүй та улс төрөөс холдвол хэн нэгний булхайг ингэж дэлгэх үү?

-Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээр асуудалд хандах хэрэгтэй. Болохгүй зүйлийг хэзээд хэлэх эрхтэй шүү.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 08, 2011 10:02:54 pm )

    Яг үнэн хурдан шийдээд юм хумыг нь хураа

antalya rent a car