antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2011 Comments are off

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж БНХАУ-ын тагнуул мөн эсэхтэй холбоотой зарим баримтууд

нийтлэсэн Admin

Монгол улсын ХЗДХЯ-ы сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг  1992 онд БНМАУ-ын Хууль зүйн тэргүүн дэд сайдаар ажиллаж байхдаа БНХАУ-ын соёлын байгууллагад элсэх нэрээр тагнуулын ажиллагаа явуулж байсан тухай Тагнуулын Ерөнхий Газрын баримтуудыг дэлгэж байна. 
 Нийт 45 хуудас материалын чухал гэж үзсэн хэсгүүдээс тавилаа. Доорхи материалууд нь улсын маш нууцын зэрэглэлд багтаж асан  манай улсын тагнуулын ажилчдын  удирдлагууддаа хүргүүлсэн илтгэл, мэдээллүүд бөгөөд 2002 оны орчим задарч, генерал Ж.Баатар улсын нууц задруулсан хэргээр хуулийн хариуцлагад татагдсан юм. Хэдийгээр дараах мэдээллүүд  улс төрийн хүрээнийхэн, судлаачдад нэгэнт ил болсон ч олон нийтэд хүргэхийг ямар нэг хэлбэрээр саатуулж байсан агаад Монголын анхны мэдээллийн сайт www.sonin.mn анх удаа  ийнхүү товч хэлбэрээр нь нийтэлж байна.

Хэлтсийн дарга х/ч Г.Лхагвадорж танаа

 

1992.1.10  “Толгойт”-той харилцсан тухай

 

“Толгойт” нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос энэ оны нэгдүгээр сарын 8 хүртэл хувийн журмаар Хятадад яваад ирсэн юм.Тэрээр Бээжин, Хөх хотуудаар явсан болно.
Түүнтэй өнөөдрийн 14.00-14.30-д байранд нь уулзахад дорх зүйлийг мэдээлэв.

Үүнд:
“…Бээжинд очиход миний найзын аавын дотно найз гэх, хятадын ГЯЯ-ны орлогч сайдаар ажиллаж байгаад ажил нь муугаас нэг жилийн өмнө тэтгэвэртээ гарсан Лю Жун шан гэгч 60-аад насны хүн надтай тэднийд танилцан Бээжингийн нэгэн үнэтэй буудалд өөрийн зардлаараа хоёр хонуулсан.

Тэр хүн намайг явах өдөр ингэж захисан: “Чи монголын хууль зүйн яамны юм уу, засангийн орлогч сайдаас доошгүй албан тушаалын, маш найдвартай нэг хүн олж Бээжинд миний урилгаар ирүүлэх ажил хий. Уг хүн хятад хэл мэддэг эсэх нь хамаагүй, бид зохицуулна.Тийм хүнтэй танилцаж ярилцах хувийн зүйл байна.Уг хүн ганцаараа ирэх хэрэгтэй.Чи харин очоод  архины  халуунаар “Чамайг явуулж чадна” гэж хамаагүй хүнд ам гарав аа” гэсэн.

Лю овогт миний яаж Монголд очсон, ажилд орсон зэргийг сонирхон асуусан. Мөн ирэх хүнийг албаны урилгаар ч авч болно, ирсэн хойно нь Бээжингийн хамгийн том буудалд нэг сар бүх  зардлыг нь даана гэж байсан” гэснийг илтгэе.

Санал:

1.”Толгойт” хятадад задарсан байж болно.

Ийм нөхцөлд хятадууд:
-Харанхуйгаар ашиглаж мэдээ олох.
-Эсвэл давхар элсүүлж, биднийг дэгээдэх, буюу тоглолт зохиох.

2.”Толгойт” задраагүй байх болох.
Ийм нөхцөлд хятадууд түүнийг ашиглан тагнуулын мэдээ олох,хүн судалгаа хийлгэх зорилт тавьсан байж болох. Иймд аль ч тохиолдолд бид мэдээнд ач ходбогдол өгч тодруулах,
-энэ боломжийг аль ч нөхцөлд ашиглах, туршиж үзэх нь зүйтэй байх.

Справка
-Лю овогт “Толгойт”-од хаяг, утсаа өгч ” ойрын үед хариу мэдэгдээрэй” гэсэн байна.
-энэ удаа тухгүй уулзсан тул дараа дахиы уулзахаар болзсон.

А/Х                        Г .Гэрэлчулуун

 

1992.1.16        “Толгойт”-той ажилласан тухай

 

“Толгойт”-оос үүний өмнө мэдээлсэн зүйлийг тодруулахаар энэ өдрийн 14-14.50-д уулзалтын байранд ажиллахад дараах зүйлийг нэмж мэдээлэв.

Үүнд:

“…манай байрын дөрөвдүгээр давхарт суудаг, одоо Багануурын колонид гэрээгээр мэргэжилтнээр ажиллаж байгаа 42 настай, өмнө нь Бээжингийн хивсний үйлдвэрт инженер байсан Ян Жун Хуатай цуг Бээжинд тэднийд очсон юм.Тэр эхнэр, хүүхэдтэй, тэд нь Бээжинд амьдардаг.Ян-гийн эцэг нь “соёлын хувьсгалын” үед алагдсан гэсэн.Ямар ажилтай байсныг мэдэхгүй.

 

Тэднийд байж байтал аавынх нь сайн найз гэх, ГЯЯ-нд орлогч сайд байгаад зөвлөлтийг хамгаалж хурал дээр ярьснаас буруутаж ажлаас чөлөөлөгдсөн гэх 60-аад насны хүн ирж надтай танилцсан.

 

Тэр хүн намайг бээжингийн “Чиньнан пандей” гэдэг буудалд бүх зардлыг дааж хоёр хонуулсан.Зөвхөн нэг орны хөлс хоногт 70 юань байсан.Тэр мөн Ян Жун Хуа-г уг буудалд байлгасан.

 

10 хүний зориулалттай ширээн дээр гурвуулхнаа хооллодог байлаа.
Лю Жун Шан надаас:

-Монголын амьдрал ямар байна,
-Оросууд ямаршуу байдалтай байна,
-Монгол улс байгалийн их баялагтай атлаа яагаад ядуу амьдарч байна,
-Чи 70-аад онд Монголоос яагаад буцаж ирсэн,
-Ноцтой асуудлаар буцаагдсан атлаа яагаад Монголд буцаж очив,
-Ямар замаар ажилд оров, хэн туслав гэхчлэн асууж ярилцаад “одоо нэр төрөө бодож сайн ажилла” гэж зөвлөсөн.

Мөн миний эндхийн “Гадаадын мэргэжилтний үнэмлэх”-ийг их сонирхож орчуулуулж авсан.

Тэнд миний ажлын хаягийг бичснийг мөн их сонирхох байсан. Тэр өөрийгөө “зөвлөлтийг дэмжсэн зүйл хурал дээр яриад буруутсан” гэж байсан.

Намайг засангийн буюу Хууль зүйн яамны орлогч сайдын хэмжээний найдвартай танил олж ирэх хоёрдугаар сарын 18-нд ирүүлэхээр ярилцаад утсаар түргэн хэлээрэй гэсэн.
Уг хүнийг “Бээжин пандей”-д хүссэн хугацаагаар нь /10 хоногоос нэг сар гэсэн/  байлгаж бүх зардалыг нь даана, ярилцаад найдвартай хүн бол улс төрийн юм ярилцана гэсэн. Өөр тодорхой юм яриагүй.

 

 

1992.3.21                                                   “Соёлын төвийнхний” тухай

 

“Толгойт”-той мөн өдрийн 10.00-14.00 цагт ажиллахад дараах зүйлийг мэдээлэв.
Үүнд:
“Ян Жу Хуа 18-нд ирсэн. Түүнд соёлын төвийн Цао До Пон, Тун Шо Бин/эмэгтэй/ нар “Н”-р дамжуулан монголын засгийн газрын шадар сайдыг Хятадад “Н”-той  хамт ойрын үед ирүүлэх арга хэмжээ ав” гэсэн үүрэг өгсөн гэнэ.  Иймд яаж ийгээд аль нэг шадар  сайдыг ойрын үед явуулах талаар Ян их яарч байна.

 

Ян-д-тэд “Н”-д дамжуулаарай гэж нийт 83 ширхэг өнгөт зураг явуулжээ, энэ бол хэдэн зуун юань гэсэн үг. Уг гэрэл зургуудыг үзэж байгаад би биднийг тэнд байхад яриа уулзалтад нэг их зүйл ярихгүй, зайдуу суучихаад бидний хэлсэн ярьсныг тэмдэглээд байсан нэг авгайг “энэ юуны дарга юм” гэхэд Ян “энгийн хувцастай Дотоод яамны ажилтан шиг байна лээ” гэж хэлэв.

 

“Соёлын төвийн” өмнөөс “Н”-ыг урьсан, тус төвийн гадаад харилцааны дарга эмэгтэй саяын ярьдаг авгайтай нэг өрөөнд суудаг байсан. Миний ажиглаж, мэдснээр Ян Жу Хуа нь гадаад харилцааны дарга уг эмэгтэйтэй далдуур явалддаг, чухам тэр эмэгтэй л намайг өдий зэрэгтэй явуулж байгаа юм гэж ярьдаг.Уг эмэгтэйн /Тун Шо бин-ий/ нөхөр Бээжин дэх Монголын ЭСЯ-ны дэргэд байдаг том барааны захын дарга Сун Хао юм.

 

Энэ төвийн ажилтнууд Бээжинд бидний очсон буудлуудад мөн конторлодог нь ажиглагдсан.Тэд шууд хармааваасаа түлхүүр гаргаад өрөөгөө онгойлгож байсан. Тун Шо Бин,Цао До Пон нар Ян-д “Эрдэнэтийн зэсийн үйлдвэрийг монголчууд бүрэн ашиглаж чадахгүй байгааг судлахыг” даалгажээ.Мөн тэд эндээс нэг тонн зэсийг 700-750 ам.доллараар худалдан авах эрх олгосон байна.

 

Миний дүгнэж байгаагаар, энэ төв ямар ч үнээр болсон Монголын засгийн газартай холбоо тогтоож, энд төлөөний газраа ямар нэг хэлбэрээр байгуулахыг бодож байна. Энэ төвийнхэн До яамныхан төдийгүй засгийн газраас ч хүн оролцсон байдаг бололтой.

Хятадууд ийм бодлого явуулж байгаа нь Монгол улс Оросоос хөндийрснийг ашиглаж сайд дарга нарыг нь татах аргаар Монголыг талдаа татах том бодлого явуулж байна.Чухам нарийн учрыг мэдэхгүй.

 

Иймд та нap эдний бодлогыг сайн мэдээрэй.

Ян Амгалан,   дахь 162-р ангиас танк худалдан авахаар хөөцөлдөж байгаа.1 тонныг нь /сайн ган тул/ 750 доллараар авах юм. Харин их бууг нь тайруулах, дотрыг нь тэслүүлэх шаардлага тавихад Монголчууд эвдэлгүй, байгаагаар нь ачуулах гэж шаардаж байгаа гэнэ.Төвийнхний ярианаас үзвэл хятадууд Монголоос хогийг нь ч болсон ачих хүсэлтэй, даанч гааль болохгүй юм гэж байсан.

Өчигдөр Ян дээр цагдаагийн нэг дэд хурандаа, мөн хотын ЦГ-ын эргүүлийн дарга хошууч Төмөрбаатар нар ирж 400 тонн төмөр гаргаж чихэр, будаа, даавуу авахаар ярилцсан.Тэд нэгдэхийн 09 цагт ЦГ-ын нэг сайд дээр уулзахаар болсон.

Ян-г анх паспортын  Цэдэн-Ишийн нөхөр Болд урьж авчирсан, дотно танилууд шүү.
Ян надад “ямар ч байсан соёлын төвийн даалгаврыг биелүүлж үнэлэгдэе” гэж байсан” гэснийг илтгэе.

 

Справка
Танкийн талаар “тэслэх, бууг тайрах” нь “Ц”-ийнхтэй зөрж байна.

 


 

 

Эх сурвалж: sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car