antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2013 2 comments

ЭЕШ-ын шар хуудсыг пүрэв гариг хүртэл тараана

нийтлэсэн Admin

674Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 43800 хүүхэд бүртгүүлжээ. Улсын хэмжээнд 52 шалгалтын байранд хуваарилан шалгалт авахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.

Шалгалтын хүрээнд ЭЕШ өгөх хүүхдүүдийн анги танхим болон суудлын хуваарийг заасан шар хуудсыг өчигдрөөс эхлэн  тарааж эхэлсэн бөгөөд ирэх пүрэв гариг хүртэл үргэлжлэх юм байна.  Ингэхдээ төгсөгчдийн хувьд харьяа дүүргийн боловсрол соёлын газар, боловсролын хэлтэс, сургуулийн захиргаагаараа дамжуулаад шар хуудсаа хүлээн авах боломжтой. Харин өнгөрсөн онд төгссөн дахин их, дээд сургуульд элсэхээр бүртгүүлсэн иргэдийн хувьд Дашчойлон хийдийн зүүн талд байрлах “Чингис хаан” дээд сургуулийн 102 тоотод 08-17.00 цагийн хооронд дээрээс холбогдох бичиг баримттайгаа очиж авах ажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70119498, 70119484 дугаарын утсаар авах боломжтой.

Шар хуудсаа авахаар очиж байгаа хүмүүс элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэхээ авчрах шаардлагатай. Учир нь бүртгэлийн хуудсан дээр хариуцсан мэргэжилтэнгээр гарын үсэг зуруулж, тамга даруулах юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

antalya rent a car