antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2013 4 comments

Баавар нарыг маргааш шүүнэ

нийтлэсэн Admin

b020ddadc02e9cc0big“Монголын хип хоп” холбооны ерөнхийлөгч, “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар/Ш.Батбаяр/, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүх хурал маргааш 08.30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болох тов гарсан байна.

Түүний хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд шүүх байсан ч биеийн байдал муу хэмээн тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан юм.

Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-т зааснаар буруутгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Тэднийг зүйлчилж буй Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэх үндэслэлүүд юм. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн заажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car