Оюутан, сурагчдын хонхны баяр, сургууль төгсөлт болон цаг агаар тогтворгүй байгаатай холбогдуулан ОБЕГ-аас Нийслэлийн ногоон бүсэд аялал, зугаалгаар явахыг хоригложээ.
Тодруулбал, ирэх сарын 10-ныг хүртэл иргэдийг амралт, зугаалгаар явахгүй байхаас гадна үнс, нурмаа ил загай хаялгүй тагтай сав, ухсан нүхэнд хийх, техникийн аюулгүй байдлыг хангасан оч баригчтай тээврийн хэрэгсэл ашиглах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, байгалийн гамшиг тохиолдсон үед болон учирч болох эрсдлийг цаг алдалгүй аврах албаныханд мэдээллэж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.