antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2011 5 comments

Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдэлд дүү минь амиараа цочроо өглөө

нийтлэсэн Admin

-ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НЬ “ТАНАЙ ЭМНЭЛГИЙГ БИЕЭРЭЭ ХАМГААЛЖ ЧАДНА” ГЭЖ ХЭЛСЭН БАЙНА ЛЭЭ-

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч нараас тусламж авч чадалгүй, хонгилын сандал дээр найман цаг суугаад амиа алдсан иргэний талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэнд байсан хүмүүсийн яриагаар талийгаач эмнэлгийнхнээс олон удаа тусламж хүссэн ч эмч нар согтуу байна гэх шалтгаанаар муухай харьцаж байсан гэдэг.

Харин эмч нар “Эмчилгээ хийх шаардлагагүй байсан” гэж ярьж байсан. Талийгаач П-ийн ахтай ярилцлаа.

-Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдлийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд танай гэр бүлийнхэнтэй уулзаж эмгэнэл илэрхийлсэн үү?

-Нэг ч удаа уулзаж, уучлал гуйгаагүй. Харин ч дүүг маань “Хархорин”-ы архичин, цагдаагийн газарт бүртгэлтэй зэргээр элдвээр доромжилсон мэдээлэл тарааж байгаа.

Монгол хүний жудаг гэж бий дээ. Нүүр, нүүрээ харж байгаад “Эмгэнэл илэрхийлье. Хэцүү зүйл боллоо” гэсэн бол сэтгэлийн зовлон нимгэрэх байлаа. Гэтэл тусламж хүсээд ирсэн иргэнийг элдвээр хэлж хөөчихөөд, эмнэлгийнх нь хонгилд амиа алдсаных нь дараа элдвээр доромжлоод байгаад дургүй хүрч байна. Бид талийгаач дүүгийнхээ ясыг нь өндөлзүүлж хэл ам хиймээргүй байна. Сонгинохайрхан эрүүл мэндийн эмнэлгийн удирдлагууд “Уучлаарай. Бид туслаж чадсангүй дээ. Үнэхээр бидний буруу” гээд албан ёсоор уучлал гуйчихсан бол бид буруу дээр нь дөрөөлөхгүй байсан. Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдэл иргэдэд үйлчилж чаддаггүй учраас л дүүгийн маань дэргэд байсан хүмүүс бодит байдлыг утсаараа бичиж, мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгч байх вэ. Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдэлд дүү минь амиараа цочроо өглөө.

-Талийгаачийг түргэн тусламжийн эмч Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдэлд аваачсан гэсэн. Ямар эмчилгээ хийсэн юм бол?

-Бие нь өвдөөд байсан учраас л түргэн тусламж дуудаж, эмнэлэг бараадсан юм шиг байна лээ, хөөрхий. Гэтэл жижүүр эмч нь үзлэг ч хийгээгүй байж даралт бууруулах тариа хийгээд, эм өгчихсөн байдаг. Миний дүүгийн даралт дандаа бага байдаг. Хэзээ ч даралт ихэсч байгаагүй, Би даралт ихтэй. Өөрийнхөө даралтыг үзүүлчихээд дүүгээ үзүүлэхэд 110-тай л байдаг. Тэр эмч үзлэг хийхээсээ төвөгшөөж, “Даралт нь л ихсээ биз” гэсэн хандлагаар эм өгсөн бололтой юм. Бага даралттай хүнд даралт буулгах эм өгөхөөр зүрхний үйл ажиллагаа доголдох хэмжээнд хүрсэн юм болов уу гэж хардаж байгаа.

-Ар гэрийнхэнд нь хэл хүргэж болоогүй юм болов уу?

-Дүү маань утастай. Тоож ч харахгүй байсан хүмүүс гэрийнхэнд нь юу гэж хэлэх вэ дээ. Талийгаач архи уучихсан, ээжээсээ айгаад харьж чадаагүй байх л даа.

-Тухайн үед талийгаачийг согтуу байсан гэж эмнэлгийнхэн ярьж байна лээ.

-Дүү маань ээжийн байрны өөдөөс харсан байранд амьдардаг байсан. Хэдхэн хоногийн өмнө ах нь хавдраар өөд болчихсон байсан юм. Хагацал үзсэн эр хүн санаагаар унаад 100 грамм татчихсан байсныг үгүйсгэхгүй. Тэгээд бие нь өвдөхөөр ээждээ хэлэхээс айгаад л эмнэлэг бараадсан юм болов уу даа. Тэглээ гээд архи уусан хүнийг эмчлэхгүй гэсэн хууль байдаггүй биз дээ. Эмч нар архи уусан хүнийг үздэггүй, эмчилдэггүй бол эмнэлгийнхээ үүдэн дээр “Ноорхой хувцастай, эсвэл архи уусан хүнд үйлчлэхгүй” гээд бичээд хадчихмаар юм байна. Эмнэлгийнхэн дүүд маань даанч харгис хандсан даа. “Надад туслаач, авраач” гээд эмнэлгийн хүлээлгийн өрөөний сандал дээр 10 шахам цаг сууж байхад нэг нь ч “Яагаад байна” гээд асуучихаагүй. Бүр эмнэлгийн захирал эмэгтэй сантехникч, жижүүр хоёртоо “Наад архичнаа гаргаад хаяач” гээд загнаж байсныг тэнд байсан хүмүүс гар утсаараа биччихсэн байна лээ. Эмнэлгийн дарга ингэж хэлэхээр бусад нь яах юм бэ. Эрүүл мэндийн салбар ийм л болсон байна шүү дээ.

-Талийгаач ер нь эмнэлэгт хэр удсан юм бэ?

-Шөнө түргэнээр очиход эмч нь үзээ ч үгүй байж даралт бууруулах эм өгөөд хөөгөөд гаргачихсан. Хүлээн авах өрөөнд унтуулсан гээд байгаа. Гэтэл хонгилд, шалан дээр л шөнийг өнгөрөөсөн байна лээ. Үүрээр сэрэхээр нь хөөгөөд гаргачихсан. Хөөрхий, бие нь өвдөөд явж чадахгүй байсан юм болов уу, эргээд орж. Эмнэлгийн сандал дээр, эмч нарынх нь өмнө хагас өдөр суугаад байхад хэн ч тоогоогүй. Дэргэдэх хүмүүс нь хүртэл царай нь цонхийгоод, сонин болоод байсныг нь анзаарсан байгаа юм. Тэгээд л 13.30 цагт гэнэт ухаан алдсан гэсэн. Дэргэд нь байсан хүмүүс сандралдаад байхад эмнэлгийнхэн дамнуурга авчираад өгчихөөгүй. Үзүүлэх гэж байсан хүмүүс өөрсдөө гүйж дамнуурга авчираад зөөж тавьсан байдаг. Нас барснаас хойш 15.00 цаг өнгөртөл цогцос нь эмнэлэгт байсан. Тэндээс шүүх эмнэлэг рүү аваачихад цогцсыг нь ямар болгосон байсан гээч. Хүн харахын эцэсгүй. Би төрсөн дүүгээ танихгүй л байсан шүү дээ. Үнэндээ гар дээр нь байдаг шивээсээр дүүгээ гэж таньсан. Шарилыг цагдаагийн байгууллага “УАЗ-469” маркийн автомашины чиргүүлээр зөөдөг гэсэн. Ерөөсөө л шуудайд хийгээд чирчихсэн байсан. Бид ээжид нь үзүүлж чадахгүй, бүтэн биеийг хадгаар ороож, оршууллаа. Ээжийгээ харчих вий гэж хадгаар гурав давхарлаж ороосон. Хүүг нь ямар болгочихсон байсныг ээжээс нь тас нуугаад өнгөрөөлөө.

-Дүү тань ямар нэг хууч өвчтэй байсан уу?

-37-хон настай, цэл залуу хүн шүү дээ. Том биетэй, сайхан залуу байсан, миний дүү. Ямар ч хууч өвчин байгаагүй. Хэдэн жилийн өмнө “Бөөр өвдлөө” л гэж байснаас өөр өвчний нэр хэлж байгаагүй. Одоо шүүх эмнэлэг баахан өвчтэй байсан гэсэн дүгнэлт гаргах биз. Ард түмэн ч, би ч ингэж л харж байна.

-Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь дүү тань архины хордлоготой байсан. Нэлээд олон хоног архи уусан бололтой гэж байсан.

-Гудамжны архичин гэж доромжилж байгаа хүн юу ч гэж гүтгэж чадна. Үнэхээр л архинд хордсон юм бол 200 грамм дусал хийчихэд л босоод ирэх байсан шүү дээ. Үзэж, эмчилгээ хийсэн бол ядаж ямар согтолттой байсныг нь тогтоочихсон байх ёстой шүү дээ. Муу дүү минь “Намайг үзээд өгчихөөч” гэж уйлж байсныг л бодохоор эмнэлгийнхэнд хэлэх үг олдохгүй юм. Өнхөрөөд унаад өгч байхад дамнуурга авчираад, сандарч байсан ард түмэн минь л сайхан юм даа. Барилгын компанид ажилладаг хүн костюмтай эмнэлэгт очихгүй нь мэдээж. Тэглээ гээд муу хувцастай гэдгээр нь хүнийг ялгаж болохгүй биз дээ. Эмч нарын хурал дээр дарга нар нь “Хархорины архичин байсан байна лээ” гэж хэлсэн байна. Хархорины архичид гэж ямар хүмүүс байдгийг мэдэхгүй. Миний дүү л хувьдаа ах дүү, хань ижилтэй, ажил төрөлтэй жирийн иргэн. Яагаад дүүг минь эмнэлгийн дарга нар “Хархорины архичид” гээчийн ангилалд оруулчихсныг гайхаж байна. Ер нь л эмнэлгийн удирдлагууд талийгаачийг маань архи уусан гэдгээр шалтаглаж арьсаа хамгаалж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас тэр эмнэлгийг шалгасан гэнэ.

-Тэгээд эмч нарт ямар арга хэмжээ авсан юм бол?

-Жижүүрт байсан эмчийг ажлаас нь халаад өнгөрсөн гэнэ. “Архичнаа гаргаад хая” гэж загнаж байсан захирал, найр хэсээд явж байсан орлогч дарга нар нь арьсаа хамгаалаад үлдэж. Ажлаасаа халагдсан эмч дарга шигээ найр хэсч яваагүй. Яагаад тэр хүнийг шийтгэж байгааг мэдэхгүй байна. Энэ бол эрүүл мэндийн нэгдлийн үнэн нүүр царай. Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдэл, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд юу ярих гээд байна аа. Эмнэлгийнх нь сандал дээр хүн нас барчихаад байхад яагаад доромжлоод байна вэ. Арай хэтэрч байна. Дүүргийн Засаг Дарга нь эмч нарын хурал дээр “Танай эмнэлгийг биеэрээ хамгаалж чадна” гэж хэлсэн байна лээ. Дүүд минь дусал хийж байтал бие нь муудсан бол би ийм зүйл ярихгүй.

Аль хүмүүс архи ууж хордлогоо тайлуулдгийг тэр гэх юм бэ. Зангиа зүүсэн томчууд ч виски уучихаад дусал залгуулаад хэвтдэг. Үнэнээ дүүд минь 200-хан грамм дусал хийчихсэн бол босоод л ирэх байсан.

-Талийгаач ямар ажил хийдэг хүн байсан бэ?

-Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдэлийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Гэрэлт-Од миний дүүг нийгмийн даатгалын хураамж төлдөггүй гэж ярьсан. Үгүй. Миний дүү өнгөрсөн тавдугаар сарыг хүртэл орон нутагт ажилласан. Нийгмийн даатгалын дэвтэр нь надад байгаа. Ажил хийдэг хүмүүсийн л адил зохих ёсны бүх хураамжаа төлөөд явж байсан. Хөдөөнөөс ирээд барилгын компанид ажиллаж байсан. Гэхдээ нийгмийн даатгалын дэвтэрээ бөглүүлж амжаагүй байж. Ер нь согтуу хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн хууль байдгийг мэдэхгүй юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (November 05, 2011 4:42:31 am )

    ODOO CH EMCH NAR AVRAGCH BISH ALUURCHID BOLJEE, HELEH CH UG ALGA, TA BIDNII HEND CH YU CH TOHIOLDOJ BOLNO, UVCHIN HELJ BISH HIISJ IRDEG BOLOHOOR EMCH NART NAIDAHAAS UUR ARGAGUI GETEL EDNII BAIJ BAIGAA ZARAI HUN BISH CHUTGURUUD YUM DAA. UURSDUD NI MUU YUM BOLJ L TAARAA. HUN GOMDOOSON HUN UUDULDUGGUI GEDEG HEZEE NEGEN ZAGT HARIU NI IREH BAILGUI ED NART

  • Anonymous (November 05, 2011 6:35:53 am )

    Монгол хүний уужуу тайван цагаан сэтгэл хаана байна аа? саяхан дэлхий нийтийг
    цочироосон хятад улсын нэгэн хотод болсон 2 настай хүүхэд машинд дайруулан гэмтэж байгаагаас ялгаагүй зүйл болж .ажилаа хийж байгаа нь хариуцлаггүй архины үйлдвэрээс өөр үйлдвэргүй дээр нь ард иргэдээ туйлын ядуу байлгах сонирхолтой төр байхад улс орон хөгжинө гэж байхгүй эвгүйтвэл үндэстэн мөхөх ч аюул нүүрлэхийг үгүйсгэхгүй.Иймд монголчууд минь амьдадаа бие биенээ хайрлацгаая.монголын залуучууд 21000 төгрөгөнд хууртагдахаа больё.Өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн монгол нутаг дээрээ эзэн хүний ёсоор гар хумхин залхуурахгүйгээр ажиллаж амьдарцгаая…

  • Anonymous (November 06, 2011 1:54:46 am )

    монголчуудаа бие биенээ хайрлаа ч…

  • Anonymous (November 07, 2011 10:54:46 pm )

    baliar amitad….arhi uulaa gd inged bhdaa yaadiin..arhi uusan hun hun bishuu..uursduu jinken arhichid bj

  • Anonymous (November 07, 2011 10:55:26 pm )

    urgusun tangaragtaa unench bj chadku bol uhsenee hiineee

antalya rent a car