antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2013 28 comments

МОНГОЛЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ӨМНӨД СУДАНЫ НЯРАЙ ХҮҮД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЛЭЭ /ФОТО/

нийтлэсэн Admin

Эх дэлхийд хүмүүн биеийг олж төрнө гэдэг ховорхон хувь заяа. Ийм л ховорхон хувь төөргийг олох алтан мөчид буюу энэ сарын 18-ны өдөр Өмнөд Суданы Румбек хотын төвийн “Макой” гудманд ойролцоогоор 5 метрийн гүнтэй нийтийн бие засах газрын нүхэнд унасан байсан нярай хүүг аврах дуудлага Монголын цэргийн багт ирсэн байна. Тодруулбал “Румбек” баазад үүрэг гүйцэтгэж байсан хошууч Б.Бат-Амгалангаар удирдуулсан татан гаргалтын бүлэг ослын газарт нэн даруй очин ойр орчимд цуглаж бөөгнөрөн, эмх замраагүй байдал үүсгэсэн иргэдийг хамгаалалтад авч аврах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулснаар нүхэнд унасан бяцхан хүүгийн алтан амийг монгол цэргүүд аварлаа.

Манай багийн эмнэлгийн бүлгийн их эмч, ахмад С.Пүрэвсүрэн, сувилагч, ахлагч Б.Адъяа нар уг нярай хүүг татан гаргасны дараа үзлэг хийн, ялгадсыг угааж цэвэрлэн, эхэсийг нь салгаж, хүйг боон эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эхэд нь эсэн мэнд хүлээлгэн өгөв. Хүү 3,2 кг жинтэй бөгөөд бойжилт хэвийн, эд эрхтэн бэртэл гэмтэлгүй болохыг тогтоож Румбек хот дахь “Католик хүүхдийн эмнэлэг”-т хүргэсэн байна. Хүү одоогоор эмнэлэгт байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн ажээ.
Монгол цэргүүдийн энэхүү буянт үйлсэд талархсан орон нутгийн удирдлага, ард иргэдийн талархлын захидал батальоны удирдлагад ирсээр байна. Ийнхүү Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа хурандаа Ч.Түмэндэмбэрэл захирагчтай Монгол Улсын Зэвсэгт II ээлжийн Мотобуудлагын батальон үүргээ амжилттай гүйцэтэхийн зэрэгцээ эх орныхоо нэрийг африк тивд мандуулсаар явна.

 292014_345998728856414_812027497_n copy

923077_345998782189742_1222189200_n

936908_345998838856403_1571837342_n copy

969757_345998742189746_737055541_n

970189_345998798856407_1537500871_n

Эх сурвалж:Shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Anonymous (May 21, 2013 12:24:02 pm )

    Sain b.a

  • Anonymous (May 21, 2013 12:30:40 pm )

    Монгол цэргүүд маань дэлхийн хаана ч үүргээ нэр төртэйгөөр гүйцэдгэж явааг унших таатай байна.

  • Anonymous (May 21, 2013 12:58:30 pm )

    augaa shvv manai mongolchuud haa ch bsan ene byatshan hvhdiig awarsan emch suwilagch bolon bvh hvmvvst bayr hvrgii

  • Anonymous (May 21, 2013 12:59:45 pm )

    bugded ni amjilt husey.

  • Anonymous (May 21, 2013 1:08:34 pm )

    baxarxaj bna

  • Anonymous (May 21, 2013 1:32:13 pm )

    манаа хийлгэнэ жорлон ухуулна арай доромжилж байгаа юм бишүү

  • Anonymous (May 21, 2013 1:33:11 pm )

    jorlon uhuulna

  • Anonymous (May 21, 2013 1:54:56 pm )

    хүний төлөө сайхан сэтгэл бүхэн улам дэлгэртүгэй

  • Anonymous (May 21, 2013 2:16:42 pm )

    монгол цэргүүдээрээ бахархаж байна. Сайн үйл нь дэлгэрч цэрэг эрс эрүүл энх эх орондоо буцаж ирэхийг ерөөе

  • Anonymous (May 21, 2013 2:21:19 pm )

    baharhaj bna

  • Anonymous (May 21, 2013 2:24:44 pm )

    mongolchuud zovhi ni oodee humuus jum daa

  • Anonymous (May 21, 2013 2:25:38 pm )

    Ymar saihan medee ve.unheer ih baharhaj bn

  • Anonymous (May 21, 2013 3:18:06 pm )

    сайн байна шүү дүү нар минь,

  • Anonymous (May 21, 2013 3:31:15 pm )

    cxan medee bee baxapxaj bna mongoliin nepee ondopt opgoj yabaa stepeg epcdee bayplalaa tep nipai xvv abapcan mongol epstvvd bayjix boltygai

  • Anonymous (May 21, 2013 4:05:21 pm )

    манай монголчууд чинь уг нь хийморьлог мундаг улсууд шүү дээ. хаана ч ямар ч нөхцөлд сайн зохицож юуг ч хийж чаддаг л улсууд даа.

  • Anonymous (May 21, 2013 4:12:30 pm )

    Тиймээ. Мундаг юмаа. Бахархаж байнаа.

  • Anonymous (May 21, 2013 4:14:39 pm )

    esen mend l eh orondoo ereesee erchuud mine baharhaj bna shuu

  • Anonymous (May 21, 2013 4:28:31 pm )

    amjilt baharhaj b.na shvv

  • Anonymous (May 21, 2013 5:12:41 pm )

    bayar hurgey sain uils delgereh boltugai

  • Anonymous (May 21, 2013 5:58:00 pm )

    sn sn

  • Anonymous (May 21, 2013 6:51:17 pm )

    mongolchuud er ni l hiimorilog shuu dee ene sudanii irged har gehed denduu har yum aa

  • Anonymous (May 21, 2013 10:36:14 pm )

    uneheer gaihaltai baharmaar uil boljee.hari orond ner toroo ondort orgoj yavaa mongol tsereg ersdee amjilt sain saihniig husiye

  • Anonymous (May 21, 2013 10:37:07 pm )

    haniaraa baharhaj bnshuu.

  • Anonymous (May 21, 2013 10:43:50 pm )

    шшш хөөрхий минь 5 метр гүн нүхэнд унаад ялгадсан дундаас, тэгээд хаа байсан талын Монголоос очсон дайчид аварч эсэн мэнд байдаг.. ёстой ус уух хувьтай төрсөн хүүхэд байна. Эрүүл энх эсэн мэнд өсөж торниод сайхан монгол нутагт минь заавал ирээрэй..

  • Anonymous (May 21, 2013 11:16:40 pm )

    hahaha jorlond or…………….

  • Anonymous (May 22, 2013 7:49:03 am )

    sain baina

antalya rent a car