antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2013 3 comments

Төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хийдэг болно

нийтлэсэн Admin

мөнгөТөлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх мэдэгдлийг ШӨХТГ-аас бүх худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ААН, байгууллагуудад хүргүүлж эхэлжээ.

Учир нь зарим аж ахуйн нэгж байгууллагууд бараа үйлчилгээнийхээ үнэ тарифыг гадаад валютаар тогтоож худалдаалж байгаа талаар хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол ирүүлсэн аж. Гомдлын дагуу шалгалт хийхэд зарим компани бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ тарифыг гадаад валютаар тогтоосон, худалдсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет сайтаар сурталчилсан нь тогтоогдсон байна. Энэ нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Зар сурталчилгааны тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгаа ажээ.

Иймд долоо хоногийн хугацаатай уг мэдэгдлийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин, ААН, байгууллагыг 50-100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа. Долоо хоногийн дараагаас хуулийн хариуцлагыг тооцох болно гэсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 21, 2013 10:33:43 pm )

    yag zov Magnai chi shuuuuuuuuuu

antalya rent a car