antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2013 4 comments

Дотоодын бүтээгдэхүүнээр хотоо тохижуулж эхэллээ

нийтлэсэн Admin

хогийн савНийслэлийн удирдлагууд дотоодын үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж ажиллах бодлого баримталж байгаа. Үүнийхээ дагуу нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, тохижилтын ажилд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Тухайлбал хотын төвийн гудамж, талбайд тавигдсан энгийн, дахивар хогийг ялгах тасалгаатай хогийн сав, модон сандлыг манайхан өөрсдөө үйлдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар “Мега Локоматив” ХХК 345 сая төгрөгийн өртөгөөр 1215 ширхэг хогийн сав, “Түмэн төмөрт” ХХК 150 сая төгрөгөөр 400 ширхэг модон сандлыг үйлдвэрлэж, гудамж талбайд байрлуулаад байна. Энэ нь урьд жилүүдэд урд хөршөөс оруулж ирдэг байсан хогийн савнаас нэг бүрийн үнэ нь  100,000 төгрөгөөр хэмнэсэн зардал болж байгаа гэдгийг албаныхан онцолж байна. Цаашид ч нийслэл хотын тохижилт бүтээн байгуулалтын ажилд дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнүүдийг бүрэн ашиглаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин, төсвийн зардлаа хэмнэж ажиллах юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (May 21, 2013 12:36:06 pm )

    zov shuu

  • Anonymous (May 21, 2013 1:17:47 pm )

    Boljiiineee

  • Anonymous (May 21, 2013 1:19:18 pm )

    mash zov
    shiidver bna
    uildverlegchided amjilt husye

antalya rent a car