Өнөөдөр СБД-ийн тэргүүний 17-р цэцэрлэгийн хүүхдүүд энэ хичээлийн жилд юу сурч мэдсэнээ ээж аав, эмээ өвөө, багш нартаа тайлагнах “Хүмүүжил сургалтын баяр”-аа тэмдэглэлээ.
Өнгөрч буй хичээлийн жил өмнөх жилүүдийнхээс ихээхэн онцлогтой байсныг багш ажилтнууд онцлон хэлж байв. Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Батнасангаас тодрууллаа.
“Сургуулийн өмнөх боловсролын байгууллага бол бага насны хүүхдэд хүмүүжлийн дадал хэвшлийг анхан шатнаас нь эхлэн эзэмшүүлж, сургуульд бэлтгэж өгдгөөрөө маш чухал ач холбогдолтой салбар юм. Манай цэцэрлэг энэ хичээлийн жилд Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Багшийн хөгжил хөтөлбөр”, “Авъяас хөтөлбөр”, “Ном хөтөлбөр” гэсэн гурван хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнөөдөр та бүхэнд тайлангаа тавьж байна.
Түүнчлэн цэцэрлэгийнхээ 60 жилийн ойг угтаж багш нар маань маш идэвхи зүтгэлтэй ажиллаж, өөрсдийгөө хөгжүүлэх сертификаттай сургалтуудад суух, цахим мэдээллийн технологийг ашиглан сургалтын төлөвлөөг 36 нэгжийн дагуу боловсруулах, эцэг эхчүүдэд зориулсан сургалт явуулах гэх зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Мөн дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд бид багш ажилчдынхаа авъяас чадварт тулгуурлан хэд хэдэн дугуйлангуудыг нээн хичээлүүлж байна. Үүнд дуу хөгжмийн багш Г.Дэлгэрмаагийн удирдлага дор гимнастикийн дугуйлан хичээллэж, Сүхбаатар дүүргийн нийт цэцэрлэгүүдийн дунд зарласан гимнастикийн тэмцээнд 3-р байр эзлэн, хүрэл медаль хүртлээ.
Мөн дууны дугуйланд 15 хүүхэд хамрагджээ. Түүнчлэн бэлтгэл бүлгийн багш Д.Батсайхан, С.Оюун нар шатрын дугуйлан хичээллүүлэхээс гадна багш Д.Батсайхан хүүхдүүдэд үдэх, зангидах, сүлжих аргыг зааж сургаж байна.
Бид хүүхдүүдийнхээ дунд ч олон сонирхолтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Тухайлбал АХА, Ардын ёс заншлаа хэн сайн мэдэх вэ? сэдэвт тэмцээн уралдаан зохиосноос гадна, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Улаанбаатар хот доторх түүхийн дурсгалт газрууд, Хувьсгалын музей, Байгалийн түүхийн музей, Хүүхдийн номын өргөө зэрэг газруудаар аялуулж, хүүхдийн номын зохиолчидтой уулзуулах зэрэг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулаа.
Бага бүлгийн багш П.Оюунсувд “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” уриатай “Багшийн хөгжил хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллажээ.
Тэрээр энэ хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн захиргаанаас багш нарыг ажлын байран дээрээ хөгжих таатай нөхцлийг бүрдүүлж өгснийг онцгойлон дурьдаж байлаа. Багш нарынхаа дунд “Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт уралдаан зарлаж, үүнд бэлтгэл А бүлгийн багш Д.Батсайхан түрүүлсэн байна. Мөн туслах багш нарын дунд зохиогдсон “Хөгжөөн баясгах тэмцээн”-д туслах багш Батчимэг түрүүлжээ. Түүнчлэн Багш нарын баярыг угтан дунд бүлгийн багш А.Оюунсүрэнгийн санаачлагаар эцэг эхчүүдийн дунд “Багш та” сэдэвт шүлгийн уралдаан зохиож нийт 40 гаруй эцэг эхчүүд бүтээлээ ирүүлсэн нь эцэг эхчүүдийн оролцоог идэвжүүлсэн сайн ажил болсон гэнэ. Мөн бүх бүлгийн багш нар Солонгосын цаасан урлалын сургалтанд сууж, өөрсдийн сурч мэдсэн зүйлдээ тулгуурлан хүүхдүүддээ зааж сургах гарын авлага болгон гурван ч номыг бүтээснээ дэлгэн тавьжээ.
Бэлтгэл Б бүлгийн багш С.Оюун “Эрдэм боловсролтой монгол хүн” уриатай Ном хөтөлбөрийг удирдан хэрэгжүүлжээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд таван бүлгийн номын санг номжуулан тохижуулж, унших, бичих, сонсох гурван хэлбэрээр баяжуулсан байна. Хамгийн сонирхолтой нь хүүхдүүд багш нарынхаа тусламжтайгаар даавуу, торго, хулдаас зэрэг олон янзын материал ашиглан өөрсдийн мэддэг үлгэрээс сэдэвлэн бяцхан номуудыг бүтээсэн байлаа. Түүнчлэн ахлах болон бэлтгэл бүлгийн 70 гаруй хүүхдүүд Хүүхдийн номын өргөөтэй танилцан, Хүүхдийн номын зохиолч Давааням, Баттөр нартай уулзаж хүүхдийн зохиол хэрхэн бүтдэг талаар сонирхон судласан байна. Өдгөө тус цэцэрлэг эцэг эхчүүдийн хадивласан ном, өөсдийн фондоос бүрдсэн нийт 250 гаруй номтой болжээ. Үүнийгээ хойшид ч улам баяжуулахаар зохин ажиллаж байгаа гэнэ.
Бэлтгэл бүлгийн багш Д.Батсайхан “Уяж, сүлжиж, зангидаж, уран болцгооё” уриатай “Авъяас хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Тэрээр авъяасгүй хүүхэд гэж байхгүй. Гагцхүү тэдний авъяасыг нээн илрүүлж, түүнийг нь хөгжүүлэхэд бид туслах, зүг чигийг нь зааж өгөх нь чухал байдаг. Авъяастай хүүхэд гэхээр зөвхөн дуулах, бүжиглэх, шүлэг унших, зураг зурахыг хэлж байгаа хэрэг биш юм. Бид энэ хэвшсэн ойлголтоос салах цаг болжээ. Таны хүүхэд үсээ маш нямбай зөв сүлжээд, үзүүрийг нь задрахааргүй боож чадаж байвал тэр бас л авъяас. Хэн хүнээс илүү хурдан гүйдэг бол тэр авъяас, хүний хэлснийг нэг сонсоод мартахааргүй тогтоогоод авдаг ой тогтоолттой бол бас л авъяастай хүүхэд. Тэгэхээр бид хүүхдүүдийнхээ авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх нь энэ хөтөлбөрийн гол ач холбогдол юм.
Ийнхүү энэ хичээлийн жилд тус цэцэрлэгийн 186 хүүхэд багш, эцэг эхчүүдийнхээ тусламжтай амжилттай суралцаж төгслөө. Ирэх намрын налгар өдөр эрдмийн өргөөндөө яаран ирээрэй хүүхдүүд ээ!
Ю.Шүр
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 15, 2013 8:45:28 am )
Manai tsetserleg garsan bn sh dee
-
Anonymous (May 15, 2013 8:46:37 am )
Huuhduudiin maani aviyasiig hogjuulj bgaa buh bagsh nartaa mash ih bayrlalaa. 17-r tsetserlegiin hamt olond ajliin amjilt husie.
-
Anonymous (May 15, 2013 10:14:29 pm )
17-r tsetserlegiin bagsh ajilchdad hotolboroo sain heregjuulj bgad bayr hurgey
-
Anonymous (May 15, 2013 10:16:29 pm )
17-r tsetserlegiihen tsoglog bna shuu.amjilt husey.sain ajillarai
-
Anonymous (May 16, 2013 9:10:15 am )
Amjilt husie. Yostoi sain tsetserleg shuu.
-
Anonymous (May 18, 2013 8:21:41 pm )
17-r tsetserlegin hamt olond tsaashdaa ulam ih zvilig zaaj ajild ni amjilt hvsey
-
Anonymous (May 21, 2013 12:11:25 pm )
17-r tsetserlegiihend ajliin amjilt hvsey
7 Comments