Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүмүүс хожим нь албан тушаалд томилогдсон тохиолдол цөөнгүй байна. Хамгийн сүүлийн жишээгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Д.Лүндэндорж томилогдож, И.Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад Л.Баярцэцэг тэнцээд байгаа юм. Мөн АТГ-ын дэд дарга Б.Хурц ч тэр дунд багтана.
ТАВАН ЖИЛИЙН ЯЛЫГ ГУРВАН ЖИЛИЙН АЛБАН ТУШААЛААР СОЛЬСОН НЬ
Согтуу жолооч хүн дайрч хөнөөсөн хэрэг хоёр жилийн өмнө гарч байв. Энэ хэргийн буруутан нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал Д.Лүндэндорж байж. Муу үг модон улаатай гэдэг юм болохоор төд удалгүй тэр хүн Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн нөхөр, Ерөнхийлөгчийн зөвлөх юм байна гэсэн шуугиан дэгдэв. Тэгж шуугисан шигээ гэв гэнэт л дуулиан намжсан. Согтуугаар машин жолоодсоноо “Зүрх муутай учраас долоогоны ханд долоосон” гэж тайлбарлаад ял зэмгүй мултарч байх үедээ “Манай шүүгчдийн чих их зөөлөн юм” хэмээн талархаж суусан.
Хуулийн сургуульд олон жил багшилсан, олон хуульч төрүүлсэн багшийн хувьд энэ зэргийн юм ч байлгүй яах вэ. Өөртэй нь хамт МУИС-ийн Хууль зүйн сургуульд ажиллаж байх үеэс өмгөөлөгч С.Нарангэрэл түүний талаар таагүй сэтгэгдэлтэй явдгаа нэг бус удаа ярьж байсан. Хүн дайрсан хэргийнх нь талаар хэвлэлд “Хүн алчихаад зүгээр мултрахад хуулийг урвуулан ашигласан хүн ядаж хэсэг дуугүй байж хуулийн салбарынхны нэр хүндийг хайрлаасай” гэж ярьсан нь бий. Д.Лүндэндорж ч нам гүм болсон. Харин одоо гэнэт гараад ирэхээр хүмүүс нөгөө хэргийнх нь тухай шуугиж эхлэв. ШЕЗ-ийн дарга, гишүүдийн томилгоо яригдахтай зэрэгцэн Д.Лүндэндоржийн нэр сонсогдож, өөрөө ч ил гарч ирсэн. Одоо тэр ШЕЗ-ийн дарга болчихоод байна. Энэ хүн уг нь хоёр жилийн өмнө өдүүлсэн хэрэгтээ Эрүүгийн хуулийн дагуу 5-10 жилийн ял сонсох учиртай байж.
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА БОЛОХ НЬ
Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дарга нарыг сонгон шалгаруулж тавих гэсэн журам байдаг болохоор Төрийн албаны зөвлөл хуулийн дагуу “тендер” зарлаж, эмнэлгүүдийн дарга нарыг сонгон шалгарууллаа. Сонгогдсон хүмүүсийн дунд эрүүгийн хэрэгт холбогдож байсан нэгэн багтсан нь Л.Баярцэцэг. Түүнийг И.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн даргаар томилох гэж байгаа. Гэвч тэрбээр өнгөрсөн онд өвчтөний түүх өөрчилсөн хэмээн хэрэгт татагдаж байв. Тухайн үед төрсөн ахынхаа ялыг хөнгөлөхийн тулд ингэсэн гэдгийг тогтоосон юм. Л.Баярцэцэг эмнэлгийнхээ төв сервер рүү нэвтэрч ахынхаа өвчний түүхийг эмнэлгийн эмч, лаборант нараар солиулсан нь хожим баригдаж, нөгөөдүүл нь шүүхэд үнэнээ өчсөн байдаг. Эрүүгийн хуулийн 245.2, 226-д зааснаар Л.Баярцэцэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Түүнийг И.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн даргаар томилох тушаал гаргасан Эрүүл мэндийн сайд нь “Л.Баярцэцэгийг хараахан томилоогүй байгаа. Ерөнхийдөө тэр эмнэлгийн даргаар томилогдох эмч нарын жагсаалтын нэгдүгээрт жагсаж байгаа. АТГ, ЦЕГ-т бичиг хүргүүлсэн. Шалгаж байгаа нь үнэн гэсэн бичиг ирвэл түүнийг томилохгүй” гэжээ.
ХҮН ХУЛГАЙЛААД ДЭД ДАРГААР ТОМИЛОГДСОН НЬ
АТГ-ын дэд даргаар ажиллаж буй Б.Хурц өмнө нь хэд хэдэн хэргээр шалгагдсан гэх мэдээлэл байдаг. Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хээл хахууль авсан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхболд болон УИХ-ын гишүүн асан У.Барсболд нарыг хууль бусаар тагнаж чагнасан хэргээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ тэр ажилгүй болчихоогүй, МИАТ-ийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгчөөр дэвшин ажилласан. Мөн С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Франц улсаас иргэн Д.Энхбатыг хулгайлж авчирсан гэх дуулиан ч нэмэгддэг. 2010 оны есдүгээр сарын 17-нд Англид очиход нь яг энэ хэргээр түүнийг баривчилсан байдаг. Хэдийгээр улсын даалгавраар явсан чекист гэдэг ч өөр улсын хууль журмыг зөрчсөн хэргээр Герман улсын шүүхээр шүүгдсэн нь бий. Тэрбээр 2011 оны есдүгээр сарын 24-нд Германы шоронгоос суллагдаж, 28-нд Монголдоо ирээд, хоёр сар ч хүрэхгүй хугацааны дараа энэ албан тушаалд томилогдсон билээ.
Б.Оюунгэрэл

Эх сурвалж: ipost.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 15, 2013 12:15:29 pm )
Өвчний түүх зассан нь үнэн л юм бол ийм ёс суртахуунтай хүнийг эмнэлгийн удирдлагаар ажиллуулбал, улсын санхүүжилттэй, төсвийн эмнэлэгт ч дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх нь ойлгомжтой ш дээ.
-
Anonymous (May 15, 2013 12:16:29 pm )
Гэмт хэрэг гэхээсээ ёс суртахууны шалгуурыг нэгд тавих нь зүйтэй санагддаг.
-
Anonymous (May 15, 2013 1:30:58 pm )
Ёс суртхууныг нь гэнээ, Аавтай нь явалдаад, дараа нь хүүтэй нь явалддаг ачтан эмнэлэгийн мэдэрлийн мэс засалч энхбаярыг дарга болгох юм уу эсвэл 60 гарсан давхар ажил хиидэг хүний эрх үү, эсвэл нийлж улсын даатгалын мөнгө хувь хүмүүсийн мөнгийг завшаад байгаа алтанцэцэг, батнасан өөрсдийн таньдаг хуулийнх ны ёс суртхуун уу? ямар!!!!!
-
Anonymous (May 16, 2013 9:53:57 am )
Uls torin togloom bna daa
-
Anonymous (May 16, 2013 12:43:53 pm )
Ene arai dendej bnaa, zasag tor herees hetersen ene uvaigui alban tushaalin don tuschihsan suljeenii biznesee boliocheee. ulaan tsaim gemt hereg hiij hunii bioshinjilgee huivaldaj zasaj bgaa hun yaj emnelgiin darga boldog bnaa, bodood uzdee. ene odo yu bolj bnaa eronhiilogchoo
-
Anonymous (May 16, 2013 4:45:32 pm )
Ene toriin deer bgaa har lalaruud oorsdoo ed naraas zavaan yum hiisen bgaa. Dugui duguigaaraa gedeg l ene bh da
-
Anonymous (May 20, 2013 11:51:53 am )
ИЙМЭРХҮҮ ГЭМТ ХЭРЭГТЭН ОЛНООРОО ДАРГА БОЛЖ БАЙГАА НЬ НУУЦ БИШ БОЛСОН ЮМ ХӨВСГӨЛ АЙМАГ ГЭЖ ХӨӨРХИЙЛӨЛТТЭЙ ГАЗАР БАЙНА АЙМГИЙН УДИРДЛАГУУД ТОМИЛОГДДОГГҮЙ ГЭТЭЛ АЙМГИЙН ЕРӨНХИЙ АУДИТОР ГЭСЭН ХҮНДТЭЙ НЭРИЙГ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН ГЭХ БАРИЛГЫН МЭРГЭЖЛИЙН ТЭТЭГЭВРИЙН НАСНЫ АВГАЙ АВЛАА БАС ШҮҮХЭЭР ШАЛГУУЛЖ БАЙГАА ГЭСЭН ШҮҮ
-
Anonymous (May 26, 2013 12:41:22 am )
3 emneleg geltgvi emnelgin vilchilgee 1 bishee 3 emneleg gexed l buurni tasagt 40 ubchtun gexed 2 emch tasgin erxlegch gj tulburtei uruunii tootsoo bodogch ajildaa 11 gj irdeg abgai bdag daa iim baixad tend ubchtun vxex envvxendee chgnuur tabidag emch bxgvi restent gj vum medej bga vu vgvi vu bvv medee emnelegin vil ajillagaag 1 xarj vzeechee
8 Comments