antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 1 comment

Амьгүй хувьцаа ба тайвшруулах тариа

нийтлэсэн Admin

Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж байна. Энэ уг нь их гоё мэдээ.

Бас дээр нь “Тавантолгой орд бол дэлхийд тэргүүлэх хэмжээний нөөцтэй учраас цөөхөн монголчуудыг бүгдийг нь тэрбумтан болгоно” гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг бараг өдөр бүр зурагт радиогоор яриад байгаа болохоор хүмүүс үндсэндээ шоконд орчихоод байна. Нэг л өдөр хагартлаа баяжих юм шиг санаж, зарим нь бүр “Хувьцааныхаа ашгийг хүртэхээр эргүүлээд төлчихнө” хэмээн зээл хуй авч байгаа гэсэн. Гэвч уучлаарай. Та бүхэнд тааруухан мэдээ дуулгах хэрэгтэй боллоо. Хэдийгээр энэ мэдээ хүмүүст онцгүй сонсогдож болох ч үнэн бодит байдал юм шүү.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа бол хувьцаа биш. Яагаад гэвэл хувьцаа гэж аль нэг компанид оруулсан хөрөнгийг гэрчлэх баримтыг хэлдэг. Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанид хөрөнгө оруулсан гэж би л хувьдаа сонсоогүй. Басхүү миний бие хийгээд миний гэр бүл, хамаатан садангууд тэр компанид ямар нэгэн хөрөнгө оруулаагүй гэдгийг баттай хэлж чадна. Тэгэхээр “Та эзэмшиж байна” гэж итгүүлээд байгаа тэр зүйл юу болж таарах вэ? Энэ асуултад Ерөнхий сайд юм уу, аль нэг улстөрч хариулт өгвөл нөгөө л “Уул уурхайн баялгаа иргэн бүртээ тэгш хүртээх…” гэсэн гоё юмаа ярих байх. Харамсалтай нь тийм санаа байлаа ч энэ нь бодит ажил болох яагаа ч үгүй байгаа. Харин ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй мэргэжлийн хүн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа гээчийг арай өөрөөр тайлбарлаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч Т.Жамбаажамц “Тавантолгойгоос иргэн бүрт эзэмшүүлсэн гэгдэх 536 ширхэг “зүйл”-ийг хувьцаа гэж хэлэх боломжгүй. Хувьцааны шинж чанаргүй. Үүнийг эрхийн бичиг байдлаар тараавал оновчтой байсан. Уг нь эхлээд тийм зүйл ярьж байснаа гэнэт өөрөөр шийдсэн. Ямартаа ч хувьцаа гэж хэлэх боломжгүй” гэж ярьсан юм. Мөн Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал, эдийн засагч Ж.Үнэнбат нэгэн сургалтын үеэр “Хувьцаа бол хязгаарлагдмал хариуцлага” хэмээн ярьж байсныг миний бие тэмдэглэж авсан байна. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч нь тухайн компанид тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулж, эрсдэл хүлээдэг учраас хариуцлага хүлээнэ гэсэн үг байх нь.

Хувьцаа хэмээх ойлголтын хувьд товчхондоо ийм байна. Тэгэхээр иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшиж байна, улмаар ногдол ашиг хүртэнэ гэдэг нь зарчмын хувьд тун эргэлзээтэй болж байгаа биз. Тэгээд ч энэ ордыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын бирж дээр хувьцааг нь яаж гаргах талаар тодорхой шийдэлд хүрээгүй байгаа. Мөн таны эзэмшээд бүтэн жил өнгөрч байгаа хувьцаа ямар үнэ цэнэтэй, ямар ашигтай байх талаар хэн ч яг таг хэлж чадахгүй л байгаа биз дээ. Яагаав дээ, “алаагүй баавгайн арьсыг дэвсэж унтав” гээд нэг үг байдаг даа. Чухамдаа тэр.

Тэгвэл Засгийн газар яагаад ийм хөгийн алхам хийсэн юм бол оо. Ойлгож ядах юм алга. Сонгууль ойртож байна. Эрх баригчдын нэг хэсэг нь сонгогчдод бэлэн мөнгө, нөгөө хэсэг нь уул уурхайн баялгаас хувьцаа хэлбэрээр хүртээнэ гэж ам гарсан. Тэрхүү амлалтаа л биелүүлж байгаа царай нь юм. Гэхдээ хувьцааг чухам яаж эзэмшүүлдгийг нарийн судлалгүй түүхий ажил хийсэн нь энэ. Үүнийг “тайвшруулах тариа” гэж тодорхойлж болох юм. Худлаа ч гэсэн “Та хувьцаа эзэмшиж байна” гэсэн үг өдөр бүр сонсгоод байвал иргэд бухимдахгүй, жагсаж цуглахгүй гэж найдсан байх нь. Тэр зорилго нь ч биелж байсан. Харин одоо бол үгүй шүү. Засгийн газар ямар бантан хутгаад байгааг хүмүүс мэдэж эхэллээ.

Одоо Засгийн газарт болон иргэдэд тус тусад нь ганц ганц зөвлөгөө өгье.
Засгийн газарт хандаж хэлэхэд: “Иргэд цаасан малгай өмссөнөө мэдсэн учраас нэлээд бухимдана. Гэхдээ жагсаж цуглаад сүйд болохгүй. Харин уурлаж, гоморхоод сонгуулиар та бүхэнд муу дүн тавих эрсдэлтэй шүү!!!”
Иргэдэд хандаж хэлэхэд: “Нэгэнт эрх нь нээгдсэн гээд байгаа хувьцааныхаа бодит үр ашгийг эрх баригчдаас нэхэх цаг болсон. Тэгээд ч Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусч байна. Тиймээс амлалт бүрэн дүүрэн хэрэгжсэн байх учиртай. Харин ирэх сонгуулиар “Биднийг сонговол ногдол ашгийг чинь хүртээнэ” гэсэн амлалт гарах нь гарцаагүй. Яагаав нөгөө Н.Энхбаярын “Эх орны хишгийг өгүүлнэ” гэдэг шиг. Тэгж л хульхидуулав даа!!!”

сэтгүүлч:    Ч.Дашдэлэг

 

Timemn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 05, 2011 6:10:15 am )

    unen sh dee. Yamar yumniih n huvitsaa baihav dee…. Huvitsa bsan bol yadaj l hurald oroltsoh, medeelel avah ene ter geel bolomjtoi bolool yavna biz dee.

antalya rent a car