antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 Comments are off

“Монгол мал” “Хүний хөгжил сан”

нийтлэсэн Admin

Хүний хөгжил сан. Нэрийг нь сонсвол их сайхан сан. Хүнээ хөгжүүлээд дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэндийн тогтолцоо, цаг үетэйгээ нийлсэн боловсролыг хүмүүст тэгш хүртээж, ирээдүйдээ санаа зоволтгүй амьдрах цалингийн баталгааг л хүмүүст хүртээгээд байгаа юм шиг. Гэтэл ингэж сайхнаар хандсан нь үгүй. Монгол хүний хөгжихгүй байх хамгийн том шалтгааныг 21 мянган төгрөг дутсанаас гэж ойлгожээ, тэр төрийн томчууд. Сар бүр 21-ийг тарааснаар хүн гайхалтайгаар хөгжиж, дэлхийд өрсөлдөхүйц болох юм байх. Харин амьдрал дээр ингэж хөгжсөн үү гэдэг сонин. Цалин сайтай болсон уу, эрүүл мэндийн үйлчилгээг монголдоо тэгш, хүртээмжтэй авдаг болсон уу, дэлхийтэй хөл нийлүүлэх боловсролын тогтолцоотой болсон уу. Эдгээр бүх асуулт “Үгүй” гэх ганц тодорхой хариулттай.

Төрийн томчуудын баталсан “Хүний хөгжил сан” банк дугаарлах арга барилыг хөгжүүлжээ. Тэд анхандаа өдөр ирээд авч чаддаггүй байсныг мэдэн өглөө эрт ирээд тухтай дугаарлах болсон. Банкнууд нь анхандаа баримтын мөнгө авдаггүй байсан ч, баримтын гэж тодотгосон 50 төгрөгийг авдаг болсон. Эрүүлжүүлэхэд орогсдын эгнээг улам бүр зузаатгасан. Мөнгө тарааснаараа хэрэглээний барааны үнийг өсгөсөн. Тэд тэгэхээр өмнөөс нь илүүтэй хөгжүүлж чаджээ. Гэхдээ эсрэг утгаар нь.

Гадны орнууд хүний хөгжлийг эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн утгаар нь тэгш хөгжүүлж ирээдүйдээ сэтгэл хангалуун, стрессгүй амьдрах боломжийг олгох гэж ойлгодог аж. АНУ биднээс баян гэхдээ сар бүр 210 доллар иргэн бүртээ тараагаагүй. Тэд үйлдвэртээ, хувийн сектортоо тараасан. Лихтенштейн биднээс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ 30 дахин их. Хүн амаараа бага гэсэн хэдий ч хүн бүртээ хишиг хүртээгээд байсан нь үгүй. Тэд ард иргэддээ боломжийг нээж өгчээ. Харин бидэнд ямар нэгэн боломж алга. Өвчин тусвал үхэх, цалин авбал өрөндөө өгсөөр дуусдаг тийм “боломж” бидэнд байна. Үүнийг хүний хөгжил сангийн мөнгө тарааж эхлэхээс өмнө 2006 онд 32 хувьтай ядуурлын төвшин 2011 онд 39,2 болтлоо өссөн тоон үзүүлэлтээс харж болно. Тэгэхээр хүний хөгжил сан ядуурлын төвшинг өсгөсөн болж таарч байна.

Хүний хөгжил сан байгуулагдаж мөнгө тарааж эхэлсэнээс хойш монгол улс хүний хөгжлийн индексээр эзэлсэн байрнаасаа огт хөдөлсөнгүй. 102-тоо л байсаар байна. Дэлхий нийтийн ад үзээд байгаа Ливи 53 дугаар байрт цохиж явна. Хөгжлөөрөө маш муу гэдэг Алжир ч 84 дүгээр байранд байна. Харин сүрхий нэртэй сан баталж сар бүр мөнгө тараасан ч бид “нөгөөх л жалгандаа” хэвээр.

Аргентин улсад бидэн шиг мөнгөөр бялхаж байсан түүх бий. Хүн болгон руугаа мөнгө цацаж, гудамж болгондоо хөшөө барьж, зурагт хуудас хадаж байлаа. Гэвч хэдхэн жилийн дотор жаргал нь төгсчээ. Хүмүүсийн цалинг тавихаа больж, аргаа барсан удирдлагууд нь хөрш улсуудаасаа тусламж хүсч эхлэв. Хэдхэн сарын дотор ажилгүйдэл огцом нэмэгдэж, ядуурал туйлдаа хүрсэн юм. Одоо ч энэ улс 10 хан жилийн тансаглалынхаа хүнд шийтгэлийг хүлээсээр явна. Хэрвээ тэд ингэж тансаглаагүй бол хөрш улсуудаасаа 30 жилээр түрүүлэх байсан судалгааг эрдэмтэд гаргажээ.

XXI зууны Монголын хүний хөгжил 21 мянгаар төгрөгөөр хэмжигдэж байна. Гэтэл дэлхийд үүнийг мөнгөөр хэмжишгүй гэж үзэн эдийн засаг, эрүүл мэнд, боловсролоор нь хөгжүүлж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг ажээ. Харин бид хүндээ мөнгө тараадаг мөртлөө “Монгол мал” хөтөлбөр боловсруулаад явж байна. Хачин гоё гээч. Бүх малыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, вакцин үнэгүй тараая ч гэх шиг. Бүх малыг компьютерт бүртгэж электрон паспорт олгоё ч гэх шиг. “Монгол мал” хөтөлбөр “Хүний хөгжил сан”-гаас илүү юм даа.

Б.Болорсүх

“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car