antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 Comments are off

МАН ИЧИГ ИЧИГ

нийтлэсэн Admin

МАН-ын эрх мэдэл төрийнхөөс даваад буйг шүүмжилдэг хүн УИХ-ын гишүүд дунд олон. “Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байсан бол одоо МАН болчихжээ” хэмээн бухимдаж байсан ч удаатай. Одоо тэгвэл Сонгуулийн хуулийн дээр МАН байх болов. Хэд хэдэн УИХ дамжин ярьсны эцэст 2009 онд Д.Лүндээжанцан, Л.Болд нар тус тусдаа 100 хувь пропорциональ тогтолцоо бүхий Сонгуулийн хуулийн төслийг өргөн барьсан. АН шууд л дэмжив. МАН ч үгүйсгээгүй. Гэхдээ наашаа харж инээж, цаашаа харж уйлж байсан юмсанжээ, тэд. Өнгөрсөн хоёр жилд тус намынхан пропорциональ системийн оролцоог сулруулах аяныг шат дараатайгаар өрнүүлсэн нь үүнийг батална. Өнгөн дээрээ хэлэлцээ хийгээд, их л чармайгаад байгаа мэт дүр зураг харуулна л даа. Гэвч хэлэлцэж байгаа царай гаргаж өдөр хоног өнгөрөөх тактикийнх нь эцсийн зорилго одоо цухуйгаад эхэллээ.

ХЭЛЭЛЦҮҮЛЭН ЗУУРАЛДАХ ТАКТИК

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дээрх төслүүдийг нэгтгэж, тогтолцоо нь холимог байхаар тохирч чадсан. Ингээд сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлыг нь түрүүлэн шийдсэнээр хэлэлцүүлгийн явц 95 хувьд хүрсэн гэнэ. Үлдсэн таван хувь нь холимог тогтолцоон до тор пропорциональ, мажоритарын харьцаа ямар байх тухай тоо тойрсон асуудал байв. Хоёр бүлэг 50:26, 52:24, 38:38 гэх мэт олон тоон дунд төөрсөөр Сонгуулийн хуулийг өөрч лөх эцсийн боломжит хугацаанд тулаад байна. Одоо сар гаруйхан л үлдлээ. Гэтэл Сон гуулийн хуулийн төсөл урагшлах нь бүү хэл дахин гацчихаад байдаг. МАН ямархуу тактиктай ажилласныг нэг сонирхъё. АН-ынхан пропорциональ тогтолцоо давамгайлсан 50:26 хувилбарыг санал болгосон. Гэтэл МАН гэдийв. “Про порциональ нь олон бол чихвол би мултарчихаж мэдэх нь” гэсэн айдас тэдний УИХ дахь төлөөлөлд төржээ.

Тэгээд Үндсэн хуулийг урдаа барьж, “Сонгогчид төлөөллөө УИХд шууд сонгох ёстой” гэлээ. Хуулийн дээр байж болно гэдэгтээ итгэсэн МАН-ынхан Удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд 52:24 гэсэн хувилбар гаргав. 52 гишүүнийг мажоритар, 24 хүнийг пропорциональ тог толцоогоор сон гоно гэ сэн үг. Ерөөсөө мажоритар давам гайлах ёс той гэсэн мухар зарчмыг МАН баримталсаар байгаа. Сонгуулийн хуу лийн төсөл ч гацлаа. Хаврын чуулган ч зав сарлалаа. Мөн ард түмний санал асуулга явуулах саналыг анх АН гаргасан. МАН эсэргүүцсэн. Тэгснээ МАН дахин энэ саналыг дэвшүүлэв. АН-ынхан “Нэгмөсөн Үнд сэн хуулийг өөрчлөх гол заалтуудыг ч ард түмнээс асууя” гэсэн. МАН дахиад л эргэл зэв. Ингэсээр байгаад намрын чуул гантай золголоо. Ард түмний санал асуулгын тухай яриа ч мартагдах нь тэр. Одоо бол цаг хугацаа ч үлдсэнгүй. Ажлын хэсгүүд хуралдаад байдаг. Ахиц гардаггүй.

Эцэст нь АН буулт хийж, 38:38 гэсэн дундын хувил барыг санал болголоо. Гэтэл МАН бас л “Наа дах чинь манай эрх ашигт таарахгүй ээ” гээд суугаад байдаг. Улмаар 48:28 хувилбарыг дэвш үүлэв. Мажоритарын тоог дөрвөөр цөөлж, “өгөөмөр” загнасан нь энэ. 48 хүнийг мажоритар тогтолцоогоор сонгохоор нийс лэлийн 20 гишүүний тоо 12 болж буурна. АН-ынхан “26 тойргийг жижиглэхгүй. Нийс лэлийн квотыг бууруулахгүй” гэсэн хоёр болзол тавив. Гэтэл МАН “Пропорциональ тог толцоогоор нийслэлд сонгогдох гишүүний тоо нэмэг дэнэ. Тэгээд ч 26 тойрогтой байлаа гээд байдал дээрдэхгүй” гэв. Нэг ёсондоо да хиад гэдийлээ. АН одоогоор дээрх байр суу риа хамгаалахаа мэдэгдээд байна. Ин гээд АН үргэлж буулт хийж, МАН ямагт гэдийсээр цаг хугацаа өнгөрөв. Гэхдээ энэ цаг хуга цаа хязгаартаа удахгүй тулна. Чухамдаа энэ хязгаар л МАН-д хэрэгтэй байх шиг. Иймэрхүү байд лаар хэлэлцүүлэн зууралдаж цаг хож соор ма жоритар тогтолцоогоо хэвээр үлдээж, тө рийн эрхийг авах нь эцсийн зо рилго бололтой.

CОНГОХ ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЬЕ

Сонгуулийн хууль улс орны хувь заяатай шууд холбоотой. Энэ хуулиар иргэд сон гох эрхээ эдэлж, УИХ-д төлөөллөө сон годог. Гэтэл санал өгсөн хүн нь биш, өөр хэн нэгэн яагаад ч юм сонгогдчихсон байх. Шийдвэр гаргах байгууллагыг хэрхэн зөв хүнээр, шударга замаар бүрдүүлэхээс улс орны, ард иргэдийн хувь заяа хамаарна. Гэвч ямар хувилбарыг сонговол би, манай нам ахиу суудал авах вэ, сонгогдох вэ гэдэгт л түшээдийн анхаарал төвлөрчихөөд байна.

2008 онд ийм арга хэрэглээд таван хүний амийг золиосонд нь өгсөн биш үү. Үүнийг ард түмэн мартаагүй ч улстөрчид мартчихаж. Ийм байдал дахин үүсгэхгүйн тулд иргэд өөрсдөө тэмцэх ёстой. Болж өнгөрсөн хойно нь биш, одоо тэмцэх учиртай. Түүнээс гадна зөвхөн зарчмын асуудал, харьцаанд биш шийдчих сэн гээд байгаа зохион байгуулалтын асуудал дунд маргаан гарвал сонгогч гомдол гаргах эрхийг ч хязгаарласан заалт бий. Энэ мэтээр уг хуулийг шүүвэл иргэдийн сонгох эрх зөрчигдсөн зүйл цөөнгүй. Оройтоогүй дээр нь үүнийг засахын тулд Сонгуулийн хуулийн дээр сандайлчихаад буй МАНынхны эсрэг жагс, үгээ хэл. Тэгж яривал МАН заавал эрх баригч байх албагүй биз дээ.

Таван УИХ-ын дөрөвт МАН эрх барьсан. Тэглээ гээд юу өөрч лөгдсөнийг сонгогчид харж л суугаа. Тиймээс ч тэд сон голтоо өөрийнхөөрөө л хийж таараа. Хуулийг эрх ашигтаа нийцүүлэхээр улайрч бай гаа МАНынхан ичих ёстой. Шударга замаар өрсөлдөхөөс айсныхаа төлөө МАН ичиг. Тиймээс тэднийг ичээж, сонгох эрхийнхээ төлөө тэмцсэнээр ирээд үйгээ аврах тэмцэлд нэгдье. Бүхэл бүтэн улсын иргэдийн сон гох эрхийг ганц нам ший дэх ёсгүй. Өөрч лөлт шинэчлэлтэд чөдөр тушаа болж буй МАН-ынхан больё оо. Тө рийн эрх барих дээд бай гуул лагын бүрэлдэ хүү нийг ард түмэн сон годог болохоос нам сон годоггүй. Хамтарсан Засгийн га зар байгуулсныхаа үүр гийг бие лүүлэн Сон гуу лийн хуу лийг өөр чилж, сайж руулан бат лах нь ч энэ Пар ламентын үүрэг биш гэж үү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car