antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2013 2 comments

“Монгол-Германы хамтарсан уул уурхайн сургууль” байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ

нийтлэсэн Admin

0572Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнөөдөр ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Бернхард Хайтцер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён Бернхард Хайтцер Монгол Улсад зохион байгуулагдсан Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийг II хуралдааны тэргүүлэгчээр оролцсон.
Уулзалтын үеэр хоёр тал тодорхой хэд хэдэн асуудлаар санал солилцлоо. Тухайлбал Уул уурхайн сайд О.Эрдэнэбулган “Монгол-Германы Уул уурхайн их сургууль байгуулж, уул уурхай, нефть, нийгмийн хариуцлага, байгаль орчин зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх. Мөн ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр Германы дэвшилтэт технологийг Монгол Улсад нутагшуулах, Багануурын нүүрсний уурхайн технологийн шинэчлэл зэрэг асуудлыг шийдэхэд хоёр тал хамтарч ажиллах саналтай байгаагаа” илэрхийлэв.
Ноён Бернхард Хайтцер хэлэхдээ “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтын хүрээнд коксжих нүүрс, металлургийн үйлдвэр барих, нүүрс шингэрүүлэх төсөл, газрын ховор элементийн судалгаа хийхэд хоёр улс цаашид хамтарч ажиллах боломжтой” гэдгээ уулзалтын үеэр онцлов.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 08, 2013 7:44:35 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

antalya rent a car