antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2013 Comments are off

Өнгөрсөн онд 13 эмнэлэг шинээр ашиглалтад оруулжээ

нийтлэсэн Admin

ad30c04386957a53big   Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.05.08/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцлээ. 21 зорилт, 145 арга хэмжээтэйгээр баталсан үндсэн чиглэлийн нийт зорилт, арга хэмжээний биелэлт 2012 оны жилийн эцсийн байдлаар 74.3 хувьтай гарсан хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гишүүдэд танилцуулсан. Нийт 320 км замыг барьж, 13 эмнэлэг, хоёр эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулжээ. Нийт малын тоо, толгой өсөн 40.9 саяд хүрсэн тухай сайд мэдээлсэн. Нийт 145 арга хэмжээнээс 27 арга хэмжээ бүрэн биелж, 47 арга хэмжээ нь 90, 36 нь 70, 18 нь 50, 14 нь 30, нэг нь 10 хувийн биелэлттэй бол хоёр нь хангалтгүй биелэлттэй гэсэн тайлан гарсан байна.
Байнгын хороод чиглэл чиглэлээрээ үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн бөгөөд 2012 оны үндсэн чиглэлийн биелэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл болон УИХ-аас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдгээрийг нэгтгэн боловсруулсан санал дүгнэлтээ Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав. Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн Аудитын газраас Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээний тоо өмнөх жилүүдээс цөөрсөн хэдий ч шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, санхүүгийн эх үүсвэр тэр бүр оновчтой тодорхойлогдоогүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Түүнчлэн Үндсэн чиглэлийн 145 зорилт, арга хэмжээний биелэлтийг тогтоосон шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүнтэй нь харьцуулан үзэхэд хэрэгжсэн 17, хэрэгжилт дутуу 120, хэрэгжээгүй 8 арга хэмжээ байна. Үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байгаа нь төсөв, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажаагүй, хэрэгжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа хангалтгүй, бэлтгэлийг бүрэн хангадаггүй, цаг хугацаа, хүчин чадал, нөөцийг оновчтой тооцдоггүй, шийдвэр тогтвортой хэрэгждэггүйтэй гол төлөв холбоотой байна хэмээн үзжээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар болон хувийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх арга зам, загвар тодорхойгүй, хэрэгжилт хангалтгүй, хариуцан хэрэгжүүлэгч байгууллагууд үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээг санхүүжүүлсэн эх үүсвэрийн зарцуулалт, гүйцэтгэлийг тооцохгүй, биелэлтийг үнэн зөв, бодитой тайлагнахгүй байна хэмээн дүгнэлтэд дурдсан байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт үндсэн чиглэлд тусгагдсан макро эдийн засгийн үзүүлэлтүүд биелээгүй байгаа нь ямар шалтгаантай болохыг тодруулаад, инфляци өсөж, ядуурал нэмэгдэж, ажилгүйчүүдийн олшроод байгааг мөн сануулсан. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ДНБ-ий өсөлт 12.3 хувь буюу Азидаа өндөрт тооцогдохоор гарсан ч ард иргэдийн амьдрал хүнд хэвээр байна хэмээн хэлж байлаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, 2012 он сонгуулийн жил байсан гэдгийг дурдаад энэ жил зарлага өсөөд, оруулахаар төлөвлөсөн орлого нь тооцсон хэмжээнд хүрээгүй гэж тайлбарлаж байв. Ажилгүйдлийн тоо өндөр гарсан шалтгааныг сайд мэргэжлийн зөрүүгээс шалтгаалж байгаа гээд залуучууд голдуу нийгмийн чиглэлээр суралцан төгсөж байгаа ч тэр мэргэжлийн ажлын байр нь ханачихсан байгаатай холбоотой гэж хэллээ. Үнэндээ уул уурхай, инженер техникийн ажилтнууд шаардагдан, тийм ажилчдыг гаднаас авсаар байгаа хэмээн нэмж хэлсэн.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үндсэн чиглэлийн гүйцэтгэлийг жилээр биш улирлаар тайлагнан хэлэлцдэг байвал зүйтэй гэсэн саналтай байсан бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах саналаа 2013 оны тавдугаар сард багтаан УИХ-д оруулж шийдвэрлүүлэх үүргийг Засгийн газарт өгөх тухай заалтыг тус Байнгын хорооноос боловсруулсан УИХ-ын тогтоолын төсөлд нэмж тусгуулах санал гаргасныг хуралдаанд орлцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд 2012 оны үндсэн чиглэлийн биелэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car