antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2013 4 comments

Гадаад харилцааны сайд Л.Болд нээлттэй ярилцлаа

нийтлэсэн Admin

big_47a810410567557a6f2ef4ec2b18ae30_xlГадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа. Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой олон томоохон үйл явдал өрнөсөн өдрүүдийн дараах энэ уулзалт сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авах таатай боломжийг сэтгүүлчдэд олгосноороо онцлог юм.

Ардчиллын болон хөгжлийн түүхэнд “Монголын туршлага” гэдэг шинэ хэллэг бий болгосон, “Гуравдагч хөрш”-ийн бодлогоороо ялгардаг болсон, олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж буй зэрэг хэд хэдэн чиглэлээр манай улс дэлхий нийтэд үнэлэгдэж байгааг Л.Болд сайд тэмдэглэлээ. Түүнчлэн, өнөөдрийг хүртэл Монгол Улс хөгжлийн тусламж хүлээн авагч орон байсан бол одоо хөрөнгө оруулалт хүлээн авагч улс гэдгээ гадаад харилцаагаараа дамжуулан дэлхий нийтэд нотлон харуулж байна гэлээ.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг. Шинэчлэлийн Засгийн газар энэ бодлогын замгамж чанарыг хадгалахын зэрэгцээ гадаад орнуудад ажиллаж, амьдарч буй иргэдээ хамгаалсан, тэдэндээ ойртсон үйлчилгээ үзүүлэхийн тулд дорвитой шинэчлэл хийж эхэлсэн гэж Л.Болд сайд онцолсон. Энэ хүрээнд дипломат төлөөлөгч, консулын газрынхаа тоог нэмэх, оновчтой газар байрлуулах, үйлчилгээний байгууллага болгон өргөжүүлэн зохион байгуулах зэрэг ажлыг шат дараатай хийж байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх, ялтан шилжүүлэх ажил зохион байгуулж, цахим хэлбэрээр мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх тусгай шугам ч нээжээ. Одоо 39 оронд ажиллаж буй дипломат төлөөлөгчийн газрынхаа тоог энэ жилдээ багтаан 45 болгон нэмэх, Монгол Улсын иргэдийг аль болох олон оронд визгүй зорчуулахаар хэлэлцээ хийх ажлууд ахицтай байгаа аж. Үүнээс гадна газар өмчлөх, нийгмийн халамж тэтгэмжид хамрагдах боломжийг гадаадад буй монгол иргэддээ олгож, үүгээрээ дамжуулан тэднийг бүртгэлд бүрэн хамруулж, үнэн зөв мэдээллийн сантай болохоор зорьж байна.

Бодлого, үйл ажиллагааны гол гол чиглэлээ ийнхүү танилцуулсны дараа Гадаад харилцааны сайдаас сэтгүүлчид сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Хэдхэн хоногийн өмнө АОХН-ийн Сайд нарын VII бага хурлыг амжилттай зохион байгуулсан нь Монгол Улсын гадаад нэр хүндийг ихээхэн өсгөсөн, гол гол түнш орнуудад манай иргэд визгүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчсоноор гадаад харилцааны үр шим иргэдэд хүрч байгаа, бүтээн байгуулалтын чухал салбаруудад авч ажиллуулах гадаадын ажиллах хүчний квот, тоог бууруулж байгаа гэх мэт сэдэв энэ үеэр голчлон хөндөгдсөн юм.

Одоогийн байдлаар Шинэчлэлийн Засгийн газрын 12 сайд хариуцсан салбарынхаа асуудлаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөөд байна. Дараагийн лхагва гарагт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун сэтгүүлчидтэй уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (May 08, 2013 10:55:38 pm )

    ene hund itgel alga

  • Anonymous (May 08, 2013 10:56:19 pm )

    hogiin novsh

  • Anonymous (May 08, 2013 10:56:52 pm )

    oodgui amitan

  • Anonymous (May 09, 2013 4:09:39 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

antalya rent a car