antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2013 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

a6c008a9f4340c96big09.00 цагаас “Өмчтэй Монгол Залуу” залуучуудад зориулсан орон сууцны нээлттэй хэлэлцүүлэг Иргэний танхимд болно.

09.00 цагаас НИТХ-ын хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Ахмадын орон сууц 4000 хөтөлбөр болон нийслэлд шинээр баригдах 80 бага сургуулийн байршлыг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

11.00 цагаас Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг ”ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР”-ын нээлт болно. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва болон Засгийн газрын гишүүд, агентлагын дарга нар оролцоно.

11.30 цагааас Орон сууцны тусламжид хамрагдаж чадаагүй зарим ахмад дайчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд олгоно.

09.00 цагаас Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Д.Содномзундуй агсаны нэрэмжит ”Ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээн” Аврагч спорт хороон дээр эхэллээ.

11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Монгол охин 20 жилийн хичээнгүй хөдөлмөрийнхээ үр шимээр уран нугаралтын төрлөөр Дэлхийн геннисийн номонд багтаж дээд амжилт тогтоосон талаарх мэдээллийг багш, эцэг эхийн зүгээс хийнэ.

12.00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Амьд хөгжмийн “Coke’n beat” наадмын талаарх мэдээллийг сонирхоорой.

-УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дэд даргыг сонгох тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ дахь АН-ын бүлгээс Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад дэвшүүлж, өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шатанд МАН-ын бүлэг завсарлага авсан билээ. Мөн өнөөдөр хуралдах УИХ-ын ээлжит чуулган дээр Өвөрхангай аймагт 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Д.Зоригт УИХ-ын гишүүний тангараг өргөх болсон байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car