antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2013 Comments are off

“Ялалтын баяр”-ыг шууд дамжуулна

нийтлэсэн Admin

баяр  Дэлхийн II дайны төгсгөлөөр холбоотон гүрнүүд Германы вермахт, Японы квантуны армийг буулгаж авсны 68 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ өдрийг манай гаригийн олон улс орнууд өнөө хэр тэмдэглэсээр байдгийн нэг нь ОХУ билээ. Энэхүү дэлхий нийтийн анхаарал татсан үйл явдлыг цаг алдалгүй хүргэдэг “Ийгл Ньюс” телевиз Аугаа эх орны дайны ялалтын түүхт 68 жилийн ойн цэргийн парадыг өглөөний 10.00 цагаас /Улаанбаатар цагаар 14.00 цаг/ Улаанталбайгаас шууд дамжуулан хүргэх юм байна.
Энэ  жилийн цэргийн парадыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хурандаа генерал Владимир Чиркин командалж, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүлээн авах юм. Ёслолын арга хэмжээнд Карел, Ленинград, Балти, Беларусь, Украйны фронтын ялалтын тугийг Улааны талбайд авчрах ажээ. /Хамгийн анхны парадыг ЗХУ-ын хоёр удаагийн баатар, маршал К. Рокоссовский командлаж, ЗХУ-ын дөрвөн удаагийн маршал Георгий Жуков хүлээн авч байлаа 1945-06-22/ Жагсаалд Оросын тэнгис, агаар, хуурай, пуужинт, сансарын анги болон Москвагийн цэргийн хүрээний байлдагч, офицерууд оролцох бөгөөд ойролцоогоор 100 гаруй зэвсэг, техникийн нэгжүүд явж өнгөрөх ажээ.

2001оны мэдээгээр, Аугаа их эх орны дайндзөвлөлтийн 6,8 сая цэргийн албан хаагч амь үрэгдэж, 4,4 сая хүн олзлогдсон болон сураггүй болжээ. Нийтдээ 26,6 сая хүн амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car