antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2013 30 comments

“Universe best songs-2013” ба эх хэлний тухай бяцхан эргэцүүлэл

нийтлэсэн Admin

374718_365724356869798_276037466_nМонгол Улсын ур­лагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын байгуулсан гавьяаг дурдаад дуусашгүй, яриад яндашгүй. Олон сай­хан авьяастныг олж ил­рүүлэн урлаг соёлын замыг нь гийгүүлсэн Балхаад аав ээж, эмээ өвөө нь баярлаад хэлэх үгээ олж яддаг.

Гэхдээ тэд “аймаар” их баярладаггүй. Маш их баяр­ладаг. Авьяас нь задар­сан ач үрсийнхээ дуулахыг сонсоод “аягүй гоё” гэж хэлдэггүй. “Ямар гоё юм бэ” гэж хэлдэг.

Монгол хэл үнэхээр баян. Жилийн дөрвөн улиралд жийжүү дөрөө гишгэж, тансаг сайхан нутагтаа тааваараа нүүж, дөрвөн улирлын өнгийг харж, таван хошуу малаа өсгөж ирсэн, дэлхийд цуутай нүүдэлчдийн соёлтой, хүн төрөлхтний түүхэнд таван бичиг зохиож, түүхээ яруу найргаар бичиж үлдээсэн агуу дээдэстэй болохоор баян байхаас ч яах вэ.

Эдүгээ харин эх хэл минь өдрөөс өдөрт ядуурч, эмээлт морьгүй эр, ээмэг бөгжгүй эхнэр мэт болох гэж байгаад эмзэглэхгүй хүн гэж алга.

Энэ цагийн хэвлэл мэ­дээллийн хэрэгсэл, эр бие өсч гүйцээгүй дааган сэт­гүүл­чид, зугаа цэнгэлийн өнгө аястай хөтөлбөрүүд эх хэлээ хорлох тэрхүү хорт үрийг нь тарьж байна. Төр засаг гэх нэг дэх засаглал нь эх хэлээ хамгаалах тухай ярьж байхад дөрөв дэх засаглал нь нурааж байна.

Үүний дотор гадаадын дууг хэн сайн дуулахыг шалгаруулах гэж хэдэн сар үргэлжилж, мянга мянган үзэгчийг нойргүй хонуулдаг “UBS” теле­визийн цэнгүүнт нэвтрүүлэг орно. Санаачилсан Балхаагийн бу­руу огт биш. Тэр хүний гавьяаг би бичвэрийн эхэнд дурдсан. Түүнд төрийн шагнал ч багадна.

Харин урагшгүй хэдэн шүүгчийн тухай хэдэн үг хэлэхгүй бол нойр  хүрэхгүй болсон тул үзэг, цаас нийлүүллээ. Шүүгчид нь хэн бэ гэвэл

“Англи хэлтэй
“Аймаар” Рагу
Аль ч хэлгүй
Амархүү
Арай дөнгүүр
Ахмад Долгион” гэж хүмүүс хошигнож байна.
Монгол хэлэнд маш гоё, үнэхээр сайхан, зүйрлэшгүй, давтагдашгүй, ёстой тан­саг, тунсаг, тасархай, сэт­гэл булаам, самсаа бохи­руулсан, цөс хөөргөсөн, зүрх дэнслүүлсэн гээд түмэн сайхан үг бий. Гэтэл тэр гурав “аймаар”, “аягүй” гоё гэсэн хоёрхон үгтэй.

Рагу Раманыг яах вэ, гадаадын иргэн гэж бодъё. Усыг нь уувал ёсыг нь дагаж монгол хэлийг төгс сурахгүй юм гэхэд хэдхэн сайхан үг цээжилчихэж болно доо. Гадаадын хүн гэж л түүнийг өршөөж болох талтайгаас биш, тэрбээр бас дүлийдээ найдаж… гэдэг шиг манай охид хөвгүүдийг хөөрхөн чимхээд байх нь уур хүрмээр.

Ер нь тэгээд шүүгч хий­чихмээр Рагугийн хэ­рийн мэргэшсэн монгол залуу байдаггүй юм болов уу. Шоу цэнгээний нэвтрүүлэг болохоор дэлгэцийн чимэг нь Рагу юм болов уу даа. Гэхдээ Рагуд монгол хэлийг хамгаалах үүрэг байхгүй.

Б.Амархүү бол өсч яваа сайн дуучин. Монголчууд  түүнд  хайртай. Хөөрхөн ааштай. Авьяас­тай залуу. Манайхан хүүхдүүдээ хар нялхаас нь гадаадад сургана гээд Монголоосоо л холхон байж, англи мэт гадаад хэлээр ярьдаг болгочихвол амьд явсны хэрэг бүтэх юм шиг эндүүрч байна. Эх хэлээ мэддэггүй, Монголоороо сэтгэдэггүй хүнийг Монгол гэхэд даанч хэцүү.

Б.Амархүүгийн тухайд монгол хэлээ яагаад сайн сураагүйг бид мэдэхгүй. Харин хойд хөршид удсан л гэж сонссон. Түүнийг бу­руутгах санаа надад огтхон ч алга.

Харин нялх багаасаа гадаадад удвал хэл, ёс занш­лаа мэдэхгүй иймэрхүү эрлийздүү хүн болно гэд­гийг л хэлж байна. Зөв­хөн дуулаад л явна гэвэл Б.Амархүүгийн монгол хэл нь хангалттай байх. Харин шүүгч хийж олны өмнө бусдын тухай үнэлгээ өгөхөд арай хомсдоно.

Хамгийн гайтай нь түү­нийг харсан хүүхэд залуучууд ингэж л ярих ёстой, ингэж л биеэ авч явах ёстой мэт ойлгох вий. Манайд сайн дуучид, урлаг судлаачид олон бий. Том театрууд маань “эрдмийн” гэдэг тодотголтой. Эрдмийн театрт эрдэмтэн уран бү­тээлчид ажиллана гэсэн үг. Эх хэлээ мэдэхгүй эрдэмтэд гэж үгүй. Б.Амархүүд холын зам бий. Дуунд хайртай шигээ эх хэлээ хайрлаж, сайн сураасай.

Орос хэлтэй, Б.Долгион бас урлагийн салбарт гавьяатай хүн. Нас ахиж сайхан өтлөх тусмаа эх хэлээ хамгаалж, энэ хагас дутуу хэлтнүүдэд туслах үүрэг­тэйгээ заримдаа мар­таад байх шиг. Орой бүр эх хэлээ буруу заагаад байвал хүүхэд залуучууд ямар үлгэр дуурайл авах вэ. “Аймаар” гэдэг нь орос хэлний “страшно” гэдэг үгийн шууд орчуулга. Оросууд гоё юмыг ч, муухай юмыг ч адилхан “страшно” гэж хэлдэг.
Монгол хэлний гайхмаар, гай­хам­шигтай гэдэг үг орос хэлний “удивительное”, “прекрасное”, “замечатель­ное” гэсэн үгтэй дүй­­цүү­­лэх­дээ “аягүй” гэж хэ­лээд байгаа юм уу даа. Тэгвэл “аягүй” гэдэг үг дээрх үгстэй огт нийцэхгүй. “Аягүй гоё” гэдэг үг сүүлийн үед их тархаж байгаа нь энэ олон  телевизийн авч ирсэн том гай юм. Аягүй дуу гэж байдаггүй шиг, сайхан юмыг “аягүй” гэж хэлдэг монгол хүн байдаггүй.
Аягүй муухай эсвэл аятайхан юм гэж л бий. “Аятайхан дуу байна шүү” гэвэл өөр хэрэг. Б.Долгион энэ бүхнийг сайн мэдэж байгаа ч шоундаа автаад алдаад байгаа байх л даа.

Жил тутам 700-800 залууст, тэднийг зурагтаар харж байгаа хэдэн арван мянган үзэгчид монголоороо зөв ярихыг ийм олон хоног заа­сан бол мөн ч их юм мэ­дэж авна аа даа. Тэгвэл монголоо­роо буруу ярихыг ийм олон хоног заадгаа болиосой билээ.

Олон жилийн өмнө анх эстрад хөгжим гэж гарахад шог зохиолч И.Цэрэнжамц:
Хөнгөн хөгжмийн залуу
Хөөрүү дэврүү ааштай
Ойн шувуудын жиргээ шиг
Олон солгой хоолойтой
Ондоо гарагийн хүмүүс шиг
Огт мэдэхгүй хэлтэй… гэ­сэн шог шүлэг уншиж байсан санаг­дана. Өнөөдөр бодох нь ээ тэр ер нь үнэн хэлжээ.

Яван явсаар дуу ч биш, шүлэг ч биш “Хип-хоп” гээчийг хүртэл үздэг юм байна. Даяаршиж бай­гаа эрин зуунд ямагт дан­гаар­шиж үлдэх учиртай нэг л зүйл бий. Тэр бол эх хэл. Рагу, Б.Амархүү, Б.Долгион гурваар энэ удаа жи­шээ авсан болохоос биш тэднээс хавьгүй илүү эх хэлээ хор­лож яваа хүн олон бий.

“UBS”  телевизийн хамт олны ардын хүүхдийн авьяасыг нээж, амьдралд хөлөө олоход тусалж бай­гаа ариун үйлсэд нь ам­жилт хүсье. Та нарын олж илрүүлсэн авьяастнууд зөвхөн Монголдоо биш га­даадад дуулж шуугиан та­риасай!!!

Дашрамд хэлэхэд уралдааныг ивээн тэтгэгчид гэж баяны шинж­гүй байгууллагууд айлын буя­ны ажлын эзэд мэт инээдэмтэй, гадны хүмүүс шоолмоор бэлэг өгдгөө болиосой. Ядахдаа нүднээс далд өгдөг болоосой.

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (April 25, 2013 9:54:15 am )

    SHuumjleh geed heleh yumaa helj chadahgui,ergej bucaj nyalcganasan haashaa shuumj ve.CHaawaas

  • Anonymous (April 25, 2013 10:12:05 am )

    unen shd sanal neg bn.mongoloro ch oligtoi yarij chadahgui.dolgion nas nambatai hun bj tegj buruu yarij bolohgui shd.aygui aimaar gedeg ugnuud amni n unshlaga bolchihson,oroltsogchid mun yalgagui.yum l bol bi sandrad gej shaltgaan helne.

  • Anonymous (April 25, 2013 10:27:30 am )

    To or not to be-iin shuugchidees jishee awaasai. Ted bol mongol helnii yaruu saihniig medruuleh shig l boldog shu. Uuntei humuus sanal niilne gedegt itgeltei dgayg6

  • Anonymous (April 25, 2013 10:43:35 am )

    ХӨТЛӨГЧ ГЭЖ ЁСТОЙ ХЭРЭГҮЙ ОЛОН ЮМ БУРУУ ЗҮРҮҮ ДОНХОСДОГ ХҮҮХЭН НЭГ БАЙНА
    БУДААЧ БУДААЧ ГЭХЭЭР САХЛАА БУДЛАА ГЭДЭГ ШИГ

  • Anonymous (April 25, 2013 10:59:52 am )

    ene ragu amarhuu nar metiin eh helnii mini daisnuudiig dahin tv geer gargan uchir medehgui huuhduuded muu duurial uzuuluulen helee buzarlahiig zogsoomoor bna.

  • Anonymous (April 25, 2013 11:01:45 am )

    ene amarhuu buur sanaatai heliig maani guivuulaad ailguiteed baih yum.arai gomo bish biz deebuur l mayaglachih yum.durgui hurmeeer gej yanaa.ehleed ovoo gaigui huuhed geed bodood baisan chini bish ee.ene metiin duulchih huuhed mongoloor duuren ban doo

  • Anonymous (April 25, 2013 11:07:13 am )

    bi ter 2 hutlugch, 3 shuugchees ni bolood ene nebtruulgiig uzeh durgui bolson doo. Zubhun subgaa taaruulj oroltsogchdiin duulahiig l sonsdog

  • Anonymous (April 25, 2013 11:08:13 am )

    Энэ нээрээ монгол залуусыг дэмжих биш мөнгө хөөсөн,мэргэжлийн бус хүнээр шүүлгэсэн ёстой сонин нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн зорилго нь авъяасыг гаргаж ирэх явдал биш гэдэг нь харагддаг. Авъяастай монгол хүүхдүүдийг доош нь хийх, хэн нэгний ах дүү найзын хүүхдийг дэмжих, эцсийн бүлэгт рекламаар мөнгө олох. Дөнгөж мөрөөдөлдөө хөтлөгдөөд ирж байгаа хүүхдүүдийг хэлэх хэлэхгүй үгээр бүгдээрээ нийлж доромжлоод өөрсдөө яг юу үзэх гээд байгаа нь ойлгомжгүй. Хачин муу нь тэнцээд овоо авъяастай нь хасагдаад л явдаг

  • Anonymous (April 25, 2013 11:15:01 am )

    çî÷èí /182.160.249/¿íýí ø¿¿ ìîíãîë õýëýý ìîíãîë÷óóä áèä ë õàìãààëàõã¿é þì áîë ººð õýí õàìãààëàõ áèëýý. Äîëãèîíûã æààõàí òýíöëýý ãýõýýð ¿õýõýýð èõ ãàéõäàã

  • Anonymous (April 25, 2013 12:06:07 pm )

    сайхан хэлсэн байна бодох л зүйл хүмүүсээ

  • Anonymous (April 25, 2013 2:31:14 pm )

    ragu mongol hvhdvvdig doosh ni hidege boliul tarna ym l bol tembergvi aygvi gel hudla vnen ym helel amarhv bol zob l heldeg sh te vneniig sain duuchin busdig hvndeldeg dolgion guai nol nasara l harj sondoj ybsan hvntei bid nar yi yridin harin odgerel jahan daruhan bmar bna ih nurshuu hvmvsig zalhaj bna shvv

  • Anonymous (April 25, 2013 5:26:02 pm )

    harin time odgerel tas tas hohrol telebizin nebtrvleg hij bgaga martchihdag ym u heden zaluchud harbal bvr nurshal hohrol aygvi teneg haragdadgiin sh te zobor hvlej abarai chamd heleh ch hvn bga helehgvi muu heled ybj bga ch hvn bgs

  • Anonymous (April 25, 2013 7:08:16 pm )

    Энэ шоуны нэрийг монголчилбол “дэлхийн хамгийн шилдэг дуунууд” гэсэн утгатай. гэтэл нэвтрүүлгийг нь үзэхээр монголын хамгийн шилдэг дуучныг шалгаруулаад байгаа юм шиг нэр устайгаа авцалдахгүй ёстой нөгөө орос хятад нь мэдэгдэхгүй нөхөр гэдэг шиг холион бантангийн шоу болж байна.Хөтлөгч нар нь улиг домог болсон хэдэн асуултаа давтаж “чиний стил имеж гоё болжээ” гэх зэрэг утга учиргүй юм ярьж,ундаа чихэрний реклам нь хэтэрсэн зар сурталчилгааны шоу болж байна.Шүүгчээсээ олон ажиглагчтай, гадаад дотоод нь мэдэгдэхгүй шүүгчтэй энэ балай ажлаа болих хэрэгтэй.

  • Anonymous (April 25, 2013 7:10:37 pm )

    zaaval tom yum ogoh estoi yumuu baiguullaga uuriinhuu buteegdehuunee reklamdah gj iveen tetgedeg yum bishuu ichmeergui yum ugnu gd yu uguhiig heleh uu

  • Anonymous (April 25, 2013 9:43:06 pm )

    ER NI SHUUGCH HOTLOGCH NAR NEGIIG BODOJ 2-IIG TUNGAAH HEREGTEI SHUU DEE DEEREES NI 2 HOTLOGCH ARAI BISH EE OORSDIIGOO REKLAMDAAD DEEREES NI TEMTSEEND OROH GEJ BAIHAD NI DUULUULAAD ARAI DENDUU TEGEED BAS ILT HUMUUSIIG DUGAARLAJ HARITSAJ BGAA NI ARAI CH DEE ONGO MONGONII HORVOO GEDGIIG JINHENE ICHIHGUI UZUULJ BGAA YUM DAA BOLIMOOR L YUM DAA SEHEETEN SETGUULCHUUD BIZ DEE ARAI CH DEE ARFAI CH DEE…

  • Anonymous (April 26, 2013 1:32:19 am )

    chixinv chimeg bolugsan ay lguut saixan MONGOL XEL chin zorigt owog deedsiin mini ow ix erdene. sonsox bvrt yruu tansagiig baxdan bishirch sod ix bilegt tvmen yuugaan bishirmvv. gj sonsson uu . osoxoos sursan vndesnii xel martaj bolshgvi soyol . vxtel orshix olgii nutag salj bolshgvi ex oron .gj sonsson uu . ene shouniixan ch ix l gawiya baiguulj bnda.

  • Anonymous (April 26, 2013 10:51:16 am )

    harint iimee ter goomoo hooloitiig yarij baigaag ni sonshoor dyrgyi hyreed bh ym ayilgyyt saihan mongol helminyy

  • Anonymous (April 26, 2013 11:22:16 am )

    mash zuv sanaag gargasan baina.mongol ahui ustaj baigaa bolohoor mongol hel maani muhuh geed baina.setguulchid mash ih anhaarah heregtei alia medehgui yaridgaa bolih heregtei jaahan mongoloo sudlaachee.

  • Anonymous (April 26, 2013 11:48:32 am )

    IH BUURUNHIILSEN NIITLEL BOLJ HUTLUGCH BUSGUIG BOL DEMJDEG SHUU CHADVARLAG SHUU

  • Anonymous (April 26, 2013 1:13:41 pm )

    Hutlugch busgui hi sonin bodloggui davtagdmal yariatai hereggui iluuc ug yaria hi oruuldag. Uzemj n Saipan bolovch arai l uurtuu dugnelt hiiguushtei. Za busdaar Bol shuugchdiin yarianii tuhaid ihenh humuustei sandal Nile bna. Gehdee shudarga shuuj baih shig sanagddag, unen yum icing humuus sonsood garah lmheregtei shuu dee, June ch nevtruulgiin neg zangilaa orshij, humuust mergejliin oilgoltiig ugh bgaa shuu dee. Tehgui neg bolson boloogui unen hudlaa yum hell gergaad bval uzegchid ch duuchind tavigdah shaardlaga gej yumiig oilgohgui under baih.

  • Anonymous (April 26, 2013 8:02:10 pm )

    ene 3 shuugch shuuh bish uursniigii l ovoilgoj duviilgusun humuus.Ymarch medleg bolovsrolgui, medremjgui,denduu buduuleg,deerelhuu…Ene nevtruulgiig eruusuu bolimoor yum.Esvel unen shuuj chadah chadvartai,unench humuuseer solih ni zuitei . medremjgui ene 3 huneer uchnuun olon ohid huvguudiig doromjluulj bna.Urlagiin taizand ar uvur,alagchlal,avilga baij bolohgui ariun talbar baih uchitai.

  • Anonymous (April 26, 2013 8:28:30 pm )

    hotlogchoocoo ehleed orsonch garsanch ogt hamaagui yum yaduuhan hutsaad baidagii uzegchid teneg bish oor oor ontsgoos oilgono shuugch oroltsogch 2-n guur bish IVEEN tetgegch uzegchid 2-n dundah huur bolood bdg yum ooriigoo uzeesei. (onetime) yadaj l

  • Anonymous (April 26, 2013 9:48:03 pm )

    Хэ

  • Anonymous (April 26, 2013 10:13:40 pm )

    Энэ шоу утгаа алдсан одоо болимоор юм шинэ зvйл хиймээр юмаа

  • Anonymous (April 27, 2013 11:10:09 pm )

    БИ ОРОСТ БАЙХАД НАМАЙГ ОРОСТ БАЙХАД ……………………, ОРОСЫН ТЭР ОД МИНИЙ НАЙЗ БЛА БЛА БЛА, ТЭГСНЭЭ ЯГ НЭГ ХООЛОЙГООР ДУУЛНА. БИ Л ЛАВ ЗАЛХЦАН. ЭНЭ НЭВТРҮҮЛЭГ Ч ЗАЛХМААР. ЁООХ ТЭР НЭВТРҮҮҮЛЭГЧИД НЬ ИВЭЭ ТЭТГЭГЧДЭЭ “АЛДАРШУУЛАХ” ҮЕ БҮР УНГАМААР

  • Anonymous (April 28, 2013 11:34:21 am )

    gadaad dotoodiin har shar feodaluud gej deer ueiin nomond gardag shig; gadaad dotoodiin har shar umhii gomonuud.

  • Anonymous (April 28, 2013 11:35:14 am )

    umhii ijil huistnuud

  • Anonymous (April 28, 2013 4:54:40 pm )

    saixan bichij, gexdee ner usaa nuusan hulchgar xun bna.

  • Anonymous (April 28, 2013 5:16:12 pm )

    ТЭР хӨТЛӨГЧ ГЭЭД НЭГ ОЛОН ҮГТЭЙ АВГАЙ БОЛЬЁО ЗАЙЛААЧ АЙМААР ШДЭЭ

  • Anonymous (April 28, 2013 7:59:42 pm )

    anuush odgerel 2 uursdiiguu l reklamdaad bdagaa bolimoor yumaa

antalya rent a car