antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2013 67 comments

Сэтгүүлчээ зодсон ТВ-ийн захирал анх удаа ярилцлага өглөө

нийтлэсэн Admin
4299c18b0c78c45fbig– Б.ГАНЗОРИГ: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ ГЭДЭГ НИЙГЭМД ЯМАР ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗЭВСЭГ ЮМ БЭ ГЭДГИЙГ ӨӨРӨӨРӨӨ МЭДЭРЛЭЭ –

Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн захирал сэтгүүлч, зураглаачдаа зодож танхайрсан гэх хэрэг өнгөрсөн оны зургадугаар сарын 28-нд буюу УИХ-ын сонгуулийн өмнө гарсан билээ. “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг нарыг гурван шатны шүүхээр гэм бурууг нь хэлэлцэж, 3.5 жилийн хорих ял оноосон байдаг. Б.Ганзориг нартай холбоотой тухайн үед болж өнгөрсөн үйл явцыг ажилчид нь камераар бичлэг хийж, олон нийтэд цацсан билээ. Олон нийт дээрх бичлэгийг үзээд В.Ганзориг гэх залууг бүгд үзэн ядсан. Харин 30 насны босгыг дөнгөж алхах гэж яваа, хоёр хүүхдиин аав болсон энэ залуу ямар учраас ажилчдаа зодох болов гэдгийг тухайн үед хэн ч хөндөж тавиагүй. Энэ талаар асууж, хэргийн цаад учрыг мэдэх гэж оролдсон нэг ч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч байгаагүй тухай тэрбээр ярьж байна. Сэтгүүлчид зөвхөн нэг талыг барьж захиралдаа зодуулсан гэх сэтгүүлчдийн “үгээр” олон нийтэд мэдээлэл хүргэсэн гэхэд болно. Хохирогчид гэгдэх хүмүүс өөрсдийгөө “Ямар ч гэм буруугүй, зүгээр ажлаа хийж байгаад зодууллаа” хэмээн ярьсан бичлэг интернэтээр цацагдаж байв.

Тухайн үед юу болсон талаар Хөвсгөл аймгийн жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзоригтой ярилцлаа.

– АЖИЛЧИД НЬ ЗАХИРАЛДАА МЭДЭГДЭЛГҮЙ НУУЦ ГЭРЭЭ БАЙГУУЛСНЫ УЧИР –

-“Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хэзээнээ томилогдсон бэ. Үүнээс яриагаа эхлэх үү?

– Би өнгөрсөн жилийн зургадугаар сарын 28-нд болж өнгөрсөн хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихаас жаахан айгаад байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг нийгэмд ямар хүчтэй нөлөөлдөг зэвсэг юм бэ гэдгийг өөрөөрөө мэдэрлээ. Сэтгүүлч хүн мэдээллийг тэнцвэртэй хүргээгүйн хор уршиг нийгэмд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг олон нийтэд хүргэмээр байна. Би өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж байгаа. Үүнийгээ танай сониноор дамжуулан хүргэмээр байна. Гэхдээ олон нийтэд тухайн үед болсон үнэн бодит мэдээлэл хүрч чадаагүйд харамсалтай байна. Ажилчдаа зодсон гэх хэргийн талаар нэг талыг хэт барьсан мэдээлэл цацагдсан. Энэ талаар дараа нь ярьж болно биз дээ.
– Болно.
– Өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлчээр “Хөвсгөл ” ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захиралд томилогдсон. “Хөвсгөл ньюс” ХХК-ийн ерөнхий захирал миний ажлын чиг үүргийг    танилцуулахдаа Хөвсгөл аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй “Скай” телевизийг хариуцан ажиллах ёстойг хэлсэн. Өөрөөр хэлбэл нэмайг “Скай” телевизийг гардан ажилла гэсэн үүрэг удирдлагын зүгээс өгсөн гэсэн үг.  Ингээд ажлаа хүлээн авсны дараа тухайн үед Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн захирал байсан Ж.Эрдэнэцэцэгтэй уулзсан юм. Өмнө нь бид хоёр биенээ огт    таньдаггүй байсан болохоор мэнд мэдэлцээд, цаашид хамтарч ажиллах талаараа ярилцсан. Гэтэл өөдөөс “Би “Скай” телевизийн 50 хувийг эзэмших саналтай байна. Чи цаадуулдаа хэлээрэй” гэсэн. Тухайн үед нэлээд балмагдаж байгаад ерөнхий захиралд саналыг чинь хэлнэ гэж хэлсэн. Бас та нэг ч тоног төхөөрөмж болон хөрөнгө оруулалтад хувь нэмэр оруулаагүй болохоор бүтэхгүй санал болов уу. Танд шаардлагатай бүх цалин, хөлсийг өгч байсан юм байна лээ ш дээ. Хангалттай цалин өгсөн болохоор та үүрэгт ажлаа л хийж байсан гэсэн үг гэж хэлсэн. Гэтэл жаахан дурамжхан байдалтай байж байгаад явсан. Ингээд дөрвөн сарын үед Хөвсгөл аймгийн төв болох  Мөрөн хотод очиж “Скай” телевизийн үйл ажиллагаатай танилцсан. Ерөнхий захирал “Скай” телевиз гурван жил гаруй үйл ажиллагаа явуулахдаа нэг ч төгрөгийн орлого өгч байгаагүй. Бас алдагдал байхгүй, балансаа бариад л байдаг юм. Хүмүүсийн хэлж байгаагаар телевизэд орсон орлого дундаасаа алга болоод байх шиг байна. Үүнийг сайн судалж үзээрэй. Захирлаар нь ажиллаж байгаа Ж.Эрдэнэцэцэг анх амьдрал жаахан тааруу хүн ирж байсан. Одоо жийп аваад уначихсан. Эд хөрөнгөтэй болсон байна лээ гэж хэлсэн юм.
Үнэхээр Хөвсгөл аймагт очиж “Скай” телевизийнхээ үйл ажиллагаатай танилцахад телевизийн захирлаар ажиллаж байсан Ж.Эрдэнэцэцэг нэлээд бийлэгжүү хүн болох нь танигдсан “Скай” телевиз зар сурталчилгаагаараа нэлээд ашиг олдог болох нь тодорхой байсан. Тэгсэн мөртлөө ажилчидтайгаа хамтарч ажиллах нэг ч гэрээ байгуулаагүй. Хэдэн төгрөгийн цалин авдаг нь тодорхой бус байсан. Орлого хэрхэн орж буйг хянаж үзчихээд Ж.Эрдэнэцэцэгт ажилчидтайгаа гэрээ байгуул гэж үүрэг өгөөд буцсан юм. Тэр ажилчидгайгаа маргааш гэхэд гэрээ байгуулна гээд гэрээний эхийг аваад үлдсэн. Гэтэл зургаан сард ирэхэд гэрээ байгуулаагүй сууж байсан. Тухайн үед УИХ-ын сонгууль эхэлчихсэн байсан болохоор аль нэг нэр дэвшигчтэй хамтарч ажиллах хэрэгтэй юм байна хэмээн үзээд Л.Мөнхбаатартай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл сонгуулийн үеэр тэгж ажилладаг. Түүний жишгээр л ажилласан. Ингээд Хөвсгөл аймагт нэр дэвшиж байсан Л.Мөнхбаатарын талаарх мэдээ мэдээллийг түлхүү гаргахаар болж оргил  цагтаа буюу мэдээний цагаар оруулахаар болсон юм. Гэтэл эфиртээ хуваарийн дагуу зоож орхиод өөр ажил хөөцөлдөөд явахаар эсрэг талын хүмүүсийн суртчилгаа миний оруулах гэж байсан цагт орчихоод байсан. Энэ явдал гурван ч өдөр давтагдсан. Ажилтнууддаа Л.Мөнхбаатартай хамтарч ажиллаж байгаа гэдгийг хэд хэдэн удаа хэлсэн. Тэгээд ямар учраас эфирт зоосон нэвтрүүлэг, мэдээг өөрчлөөд байгааг асуухаар янз бүрийн тайлбар хэлээд байсан. Нэг өдөр нь мартчихсан байна лээ гэхэд маргааш нь андуурчихсан байна гэх жишээтэй. Тэгэхээр нь эфирийнхээ оргил цаг дээр хамтарч ажиллаж байгаа хүнийхээ мэдээг тавьчихаад өөрөө яс харж сууж байгаад гурав хоног гаргачихлаа. Уг нь бол ажилчдадаа үүрэг өгөөд явах байсан. Даанч редакцийнхан эсрэг ажиллаад байгааг мэдэж  байсан болохоор өөрөө ажил дээрээ суудаг болсон юм. Тэгсэн нэр дэвшигч Б.Эрдэнэбатын бие төлөөлөгч болон хоёр ч нэр дэвшигчийн бие төлөөлөгч телвеизийн байранд ирж, хэрүүл маргаан хийдэг юм байна. Тэд миний сууж байсан өрөөнд орж ирээд загнаж гарсан. Гэрээ байгуулчихаад гэрээнийхээ эсрэг ажиллалаа гээд сүйд боллоо. Юу болж байгааг ойлгодоггүй. Тэгсэн өөдөөс тавдугаар сарын 17-ны өдөр байгуулсан хамтарч ажиллах гэрээг үзүүлсэн. Гэрээг Ж.Эрдэнэцэцэг бидэнд огт мэдэгдэлгүй нууц хэлбэрээр байгуулчихсан байсан нь ингэж илэрлээ. Үүнээс болоод үл ойлголцох байдал үүслээ. УИХ-д нэр дэвшигчидтэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан талаараа яагаад хэлээгүй юм бэ гэхээр юу ч хэлэхгүй байсан. Ингээд редакцийн зүгээс хамтарч ажиллах хүнээсээ уучлалт гуйгаад нөгөө хүмүүсийн сурталчилгааг эфирээрээ цацсан.

Ажил хаясан шалтгаан нь

-Таны өөрийн хийсэн гэрээ тэгээд талаар болсон байх нь ээ?
– Гэрээний мөнгө ч эхнээсээ орж ирээд байгууллагын дансанд арав гаруй сая төгрөг хуримтлагдсан. Гэтэл сонгуулийн сурталчилгаа дуусахаас хоёр хоногийн өмнө буюу зургадугаар сарын 25-нд ажилтнууд бүгд ажил дээрээ сууж байлаа. Тэд “Дансанд орсон мөнгөө яг тэнцүү хувааж авна. Хэрэв тэгэхгүй бол бид ажиллаж чадахгүй” гэж хэлсэн. Яг эгзэгтэй, хүнд хэцүү цагт гурван жил цалингаа авч аж амьдралаа болгож ирсэн газар руугаа ямар ч хүн чанаргүй нулимж байгаа нь харагдсан.
Тэгэхээр нь эв зүйгээ олж асуудлаа шийдэх талаар ярилцсан. Тэгээд нэг хүн сард хэдэн төгрөгийн цалин авч байгааг асуусан чинь хамгийн бага нь 800 мянган төгрөг авдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь сонгуулийн дараа цалин, урамшууллын мөнгө өгнө санаа зоволтгүй гэж хэлээд түр гарсан. Тэд өмнө нь хэдэн төгрөгийн цалин авч байсан нь тодорхойгүй байсан болохоор яах учраа олохгүй асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж бодохоор ажлаасаа түр гарсан минь тэр. Тэгээд эргээд ороод ирсэн чинь ажилчид бүгд хаашаа ч юм бэ алга болчихсон байсан. Телевизийн Эрдэнэцэцэг, нягтлан хоёр л сууж байсан.
– Ажилчид чинь бүгд дансанд орж ирсэн мөнгөө тэнцүү хувааж авна гэж уурлаад ажлаа хаясан хэрэг үү?
– Тэгсэн Тэд өөрсдийгөө бараг л “Скай” телевизийн эзэд мэт зан гаргаж байсан. Телевиз байгуулах гэж хөрөнгө мөнгө гаргасан хүмүүст ашиг болж орж ирж байгаа мөнгийг дур мэдэн захиран зарцуулах гэж оролдож эхэлсэн. Ажил олгогч байгууллага буяны байгууллага биш гэдгийг хэлж байсан. Үүнийг тэд ойлгохыг хүсэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, бидний хөрөнгө мөнгөө гарган байж босгосон телевизийн эфир, тоног төхөөрөмж хэдэн сэтгүүлч, ажилчдын мөнгө олдог хэрэгсэл болсон. Өөрсдөө эзэн мэт аашилж байсныг олон хүн ярьдаг. Энэ нь жинхэнэ эзэд редакциа хариуцах найдвартай хүнгүй орхисонтой холбоотой. Эзэнгүй орхисон газарт тэд дураараа аашилдаг байсан юм билээ. Тэгээд дураараа аашилсан хүмүүсийг хазаарлаж эхлэхээр бидний эсрэг ажиллаж байгаа нь энэ. Зургадугаар сарын 25-ны өдөр ажилчид бүгд ажил хаялаа. Сонгуулийн сурталчилгаа бужигнасан өдөр манай телевиз Солонгосын олон ангит кино гаргаад суугаад байдаг. Намайг залгахаар бүгд утсаа авахгүй салгаад байсан. Тэгээд телевизийн дансанд байгаа бүх мөнгийг хувааж өгөхөөр болж тэднийг ажилд нь оруулсан.

– ХЭРЭГ ГАРАХ ҮЕД ЮУ БОЛСОН БЭ –

– Тэднийг ажил хаяхыг хэн нь зохион байгуулсан юм бол?
– Нэг л хүн зохион байгуулаад байсан юм билээ. Тэр нь телевизийн захирал. Түүний зохион байгуулалтаар миний эсрэг бүх ажилтан боссон байна лээ. Ажил хаях үед юу болсныг дараа нь мэдсэн. “Скай” телевизээ өөрсдөө авах санаатай байсан шиг байгаа юм. Түүнээс болоод л та нар ажил хаявал энэ телевиз байхгүй болно. Тэгээд бидэнд дансанд байгаа мөнгөө бүгдийг нь өгнө. Бүр цаашилбал хувь эзэмших асуудал ч яригдана гэж Ж.Эрдэнэцэцэг ажилчдадаа ухуулж, ажил хаялт зохион байгуулсан юм билээ. Ажилчдаа сүүлдээ гуйж байгаа юм. Би залуу хүн туршлага дутуу байж магадгүй. Телевизийн удирдлага болж ирэхдээ та нартай нэг ч удаа муухай харилцаж байгаагүй гэдгээ ч хэлсэн. Ажилт хаялт, нууц гэрээ гээд л дургүй хүргэсэн олон асуудал гарч байсан ч тэдэнтэй би муухай харилцаж байгаагүй.
– Тэгээд юу болсон бэ. УИХ-ын сонгуулийн шөнө буюу зургадугаар сарын 28-ны орой ажилчдаа яагаад зодох болов. Дээрх зүйлс нөлөөлсөн гэж үзэж болох уу?
– Би тэдэнд тийм муухай зан гаргаж толгой руу нь цохисондоо одоо ч гэсэн харамсч явдаг. Нөгөө ажил хаяж алга болоод байсан хүмүүс сонгуулийн үеэр эрчимтэй ажилласан. Нэр дэвшигчийн талаарх мэдээлэл цацагдахгүй болчихсон сул чөлөөтэй үед ч гэсэн ажил дээрээ бөөгнөрч суугаад л Даваасүрэн өнгөтэй байна даа, гарах байх гээд намайг орж ирж байгааг үл тоосон байдалтай яриад байсан. Би тэр үед нь сонгууль дуусгаад л хот руу явах талаараа бодоод явж байсан. Ингээд Л.Мөнхбаатарын штаб дээр нэлээн орой очлоо. Хотоос ирсэн хүмүүс архи задалчихсан сууж байсан. Надад хийгээд өгөхөөр нь нэг татчихсан. Түүнээс дахиж ерөөсөө уугаагүй. Тэр үед хөдөө орон нутгаас мэдээ ирж Л.Мөнхбаатар нэр дэвшигч дээгүүр гарч байгааг хэлсэн. Гэтэл Мөрөн дээр их олон хүний саналаар унасан байсан. Үүнээс болоод тэнд байсан хүмүүс над руу хамтарч ажиллана гэж хэлчихээд эсрэг ажилласан гээд асаж эхэлсэн. Өөрийн эрхгүй уур хүрээд байсан. Би тэдний төлөө загнуулна. Бас дээрээс нь доромжлуулна. Өөрийнхөө эд хөрөнгийг ашиглаж байгаа юм шиг аашилна. Дураараа мөнгө нэхнэ гэж бодогдоод өөрийн эрхгүй л уур хүрсэн.
Тэндээсээ гэр рүүгээ үеэл эгч, ах, нэг найзтайгаа гарч, харих замаараа телевизийн байраар орсон. Ажилчид ихэнх нь сууж байгаа харагдсан. Тэгээд тэдэнд багтарч байсан уураа гаргачихсан юм. Би үнэхээр алдаа гаргасан. Гэхдээ би нэг зураглаач залууг хоёр удаа цохиж нэг удаа өшиглөсөн. Бас нэг залууг заамдаж аваад цохисон. Түүнээс хэвлэл мэдээлэл дээр гараад байсан шиг газар унагаж дэвслээд, гавлын ясыг нь цуу цохисон асуудал байхгүй. Анх Ж.Эрдэнэцэцэгийн өрөө рүү орж ам муруйхад тэр өөдөөс салаавч өгсөн юм. Үүнээс болоод л уур дээд цэгтээ хүрчихсэн байх. Хамт явж байсан эгч маань Ж.Эрдэнэцэцэгийг нэг удаа алгадсан юм. Тэр нь над руу салаавч өгснөөс болсон хэрэг. Мөн эгч рүү дахин дахин салаавч гаргаад хэл амаар доромжилсон. Эгч Ж.Эрдэнэцэцэгийг алгадахад өөдөөс нь дайрсан. Нөхөр нь эхнэрээ өмөөрөөд сууж байсан ширээ рүү нь өшиглөчихсөн байсан. Ийм л юм тухайн үед болсон. Цагдаа ирээд намайг аваад явсан. Аймгийн цагдаа дээр очоод драгер үлээлгээд согтолт бага байна гээд явуулсан. Цагдаагийн газраас гараад шууд гэртээ хариад унтсан. Өглөө нь сэрэхэд бөөн сенсаацийн эзэн болчихсон байсан. Зураглаач Цэдэндамбаа бусад ажилчид намайг орж ирэнгүүт гурван камер асаагаад бичлэг хийсэн юм билээ. Бичлэг хийж байгааг тухайн үед огт мэдээгүй байсан. Намайг тэгж их уурлаж цохиж авч байхад юу ч дуугарахгүй бүгд доошоо хараад суугаад байсан нь бичлэг хийж байгаатай холбоотой байсан гэдгийг сүүлд мэдсэн. Цагдаа явсны дараа ажилчид нэгнийхээ гэрт очиж бичлэгээ монтажлаад CD дээр хуулаад эх бичлэгээ устгачихсан байсан. Нэг цохисон үйлдлийг гурав болгоод давталт өгөөд бичсэн байсан. Бас дууг нь өндөрсгөөд монтажиндаа оруулчихсан нь намайг яг араатан шиг аашилж байгаа дүр төрхтэй болгож харагдуулж байна лээ. Тэгээд Цэдэндамба гэх нөхөр Youtube.com сайтад байршуулчихсан байсан. Би тухайн үед бичлэг дээр байгаа шиг тийм аймаар зүйл болоогүй гэдгийг хэлмээр байна.
– Гэхдээ та зураглаач нарынхаа гавлын ясыг цууртал, жирэмсэн эмэгтэйн хэвлий дэх хүүхдийг зулбатал зодсон юм биш үү. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэгж гараад байсан?
– Тухайн үед би ажилчдынхаа хамраас дусал ч цус гаргаагүй. Бас эмэгтэй хүмүүс рүү нэг ч удаа дайрч, зодох битгий хэл гар далайгаагүй. Мөн хоёр зураглаачийн биеийн байдал маш хүнд болж эмнэлэгт хэвтсэн гэх худал мэдээлэл бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Үнэн хэрэгтээ тэд гэмтсэн байж магадгүй хэмээн үзээд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан байдаг.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд болон хөнгөн хэлбэрээр ямар ч бэртэл гэмтэл байхгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Дахиад л ажлын хэсэг томилуулан шүүх эмнэлэгт хандахад мөн л шүүх эмнэлэг огт бэртэж гэмтсэн зүйл байхгүй гэх дүгнэлт дахин гаргасан. Үнэхээр хүн аймаар болтол зодсон бол өөр хэрэг. Хоёр удаа цохиод өшиглөсөн асуудал байгаад байдаг. Тийм болохоор яалаа гэж гэмтэж бэртэх юм билээ. Ингээд байж байтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөөн шуугиан болсон. Сонгуулийн дараа байсан болоод бас миний хийсэн зүйл улс төртэй холбоотой болж хувираад бөөн асуудал босч ирсэн. Ажлын байран дээрх үл ойлголцол улс төр, сэтгүүлчдийн эрхийн асуудал болон өндрөө авч эхэлсэн. Монгол орон даяар, хүн бүр миний танхайрсан бичлэгийг үзсэн. Сонин сэтгүүл, телевиз, сайтууд бүгд энэ талаар гол сенсааци мэдээгээ болгон цацсан. Үүнээс болж бөөн дарамт ирж байгаа юм. Нэг өдрийн дотор утсанд маань мянга гаруй дуудлага ирсэн. Утсаа авахгүй болохоор мессеж бичиж дарамталсан. Гадаадаас хүртэл миний утсыг олоод залгасан байсан. Тэдний буруу биш л дээ, тухайн үед бодит мэдээлэл тэдэнд хүрээгүй учраас тийм байдалтайгаар хандаж байгаа нь тэр. Ж.Эрдэнэцэцэг Монголын сэтгүүлчдийн эвлэлгэй хамтарч мэдээлэл хийсэн. Хэвлэлийн бага хурлын үеэр намайг гүтгэсэн олон худал мэдээлэл сэтгүүлчдэд өгсөн байдаг юм. Тэр дотор хоёр зураглаачийн гавлын ясыг цуу цохисон гэх ямар ч ор үндэсгүй мэдээлэл байгаа юм Үүнээс болоод л би гэдэг хүн харгис хэрцгий амьтан    болж хувирсан Аймгийн цагдаад эрүү үүсгэн шалгаж эхэлсэн.

ХОХИРОГЧИД ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН НЬ

– Хохирогчид цагдаад юу гэж мэдүүлсэн байдаг вэ. Цагдаа нар хоёр хүний гавлын ясыг цууртал цохисон гэх мэдээлэл худлаа гэдгийг мэдэж байсан биз дээ?
– Мэдэж байсан. Би цагдаад бичлэгийг монтажлан засвар хийгээд намайг хэрцгий болгоод байна. Тиймээс ажил дээрх камерын бичлэгийг нотлох баримт болгох санал тавьсан. Бас мөрдөн байцаалт   дөнгөж эхэлж байхад хэргийн талаар худал мэдээлэл санаатайгаар цацаад байгааг зогсоож өгөхийг хүссэн. “Скай” телевизийн байранд найман камер ажилладаг байсан. Бичлэг нэг компьютерт  хадгалагдаж байсан. Тэгсэн нөгөө бичлэг хадгалагдаж байсан компьютерийн процессор алга болчихсон байсан. Хэрэг гарах үед байсан юм. Хаашаа алга болсныг хэн ч мэдэхгүй байсан. Үүнийг хэрэг мөрдөж байсан цагдаад хэд хэдэн удаа хэлж шалгаж өгөх хүсэлт гаргасан. Гэвч шалгаж өгөөгүй. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл гараад байгааг шалгаад “Жаахан давсалсан юм байна, гэхдээ цохиод авсан чинь үнэн биз дээ” гэж хэргийг мөрдөж байсан цагдаа хэлсэн. “Үгүй наадах чинь цохиж авсныг бүр гэмтэл учруулж гавлын  ясыг  нь цууртал цохисон болгоод байна ш дээ” гэхээр “Яасан их хэл амтай юм бэ” гээд загнаад байсан. Энэ талаар хэд хэдэн удаа гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй. Цагдаа нарт “Скай” телевизийн ажилтнууд аймшигт кино зохиол шиг зүйлс ярьсан байсан. Бүгд цагдаад мэдүүлэг өгөхөөсөө өмнө  юу  ярих  вэ, гэдгээ тохирсон байсан. Бүр огт байхгүй байсан хоёр ажилтан байсан болж ирээд мэдүүлэг өгсөн байв. Хоорондоо тохиролцсон мэдүүлэгт газар унагаж байгаад дэвссэн, эмэгтэй хүнийг багалзуурдаж аваад хана руу шахсан гээд л их олон худал зүйл байсан. Хохирогч гээд байгаа нөхдүүд бүгд дуу нэгтэйгээр дайраад байхаар хэрэгт сэжиглэгдэж байгаа би хүчин мөхөстдөг юм билээ. Гэхдээ тэд сүүлдээ цагдаад худлаа мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
– Тэгээд хэрцгий ааш авир гаргаж хүн дэвсээгүй гэдгийг нотлох бичлэгтэй компьютерийн процессор олдоогүй юу?
– Хэрэг гарсны дараа наадам болж, түүнтэй залгаад хэрэг мөрдөж байсан цагдаа амралтаа аваад эргэж орж ирсээр байтал есдүгээр сар гарчихсан. Хэргийг мөрдөн байцаалт дуусах дөхөж байтал мөрдөн байцаагчийн өрөөнд нөгөө хайгаад байсан компьютерийн процессор байдаг байгаа. Тэр даруйд нь шалгаж үзсэн яг хэрэг гарах үеийн бичлэг устгагдсан байсан. Хохирогч нараас хэргийг мөрдөж байсан цагдаа ямар учраас бичлэг устсан талаар асуухаар тэр өдөр цахилгаан тасарсан гэж худал мэдүүлсэн. Ингээд нөгөө компьютерийг надад хүлээлгэж өгсөн. Тэр даруйд хотоос найзыгаа дуудаж устсан файлыг нь сэргээх гэсэн боловч дахиж сэргэхгүй программаар устгачихсан байсан. Ингээд нотлох баримт миний эсрэг ажиллаж байгаа хүмүүсийн гараар ороод дууссан.
– Тухайн үед Монголын сэтгүүлчдийн эвлэл Ж.Эрдэнэцэцэг нар хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд хууль хяналтынхан хэргийг хурдан дуусгахгүй байгаа нь цаанаа учиртай. Захиралдаа зодуулсан ажилчдын биеийн байдал хүнд хэвээрээ байгаа гэж ярьж байсан байх шүү?
– Монголын сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн Б.Галаарид Ж.Эрдэнэцэцэг нар хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд хууль хяналтынхан хэргийг хурдан дуусгахгүй байгаа нь цаанаа хээл хахуулийн асуудал байж магадгүй. Б.Ганзориг бидэнд хахууль өгөх гэж оролдсон гэж ярьсан. Хохирогч гээд байгаа нөхдүуд бүгд миний эсрэг худлаа мэдүүлэт өгч байсан. Ер нь худлаа мэдээллээс болж шоронд орох магадлалтай юм байна гэж үзээд тэдэнтэй уулзсан юм. Мөн 12 сая гаруй төгрөгийг шүүх хурлаас өмнө сэтгэл санааны нөхөн төлбөр болгож орон сууцаа зараад өгсөн. Тэр үед яагаад бичлэгт монтаж хийсэн юм бэ гэж асуухад бичлэгийг сүртэй болгох гэж давталт өгөөд дууг чинь өндөрсгөөд янзалчихсан юм. Хөлбөмбөгийн алтан агшин шиг л болгох гээд тийм болгосон. Эх бичлэгийг бүгдийг нь устгачихсан гэсэн. Хэрэг гарах үед байгаагүй хоёр болоод огт гар хүрээгүй хүмүүст, зодсон хоёр залуудаа сэтгэл санааны хохирол гэж мөнгө өгсөн. Тэд гомдолгүй гэдгээ надад хэлсэн. Тэд хэдийгээр худлаа мэдүүлэг өгсөн ч гэсэн шүүх хурал дээр гомдолгүй гэдгээ хэлнэ гээд явцгаасан.

– ШҮҮХ ТҮҮНИЙГ ХҮНД ЗҮЙЛ АНГИАР ШИЙТГЭХЭД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД НӨЛӨӨЛСӨН –

-Тэгээд юу болсон бэ?
– Анхан болоод давж заалдах шатны шүүхээр хохирогчид бүгд гомдолгүй гэдгээ хэлсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн тэднийг гомдолгүй гэдгийг авч хэлэлцэлгүй 3.5 жилийн ял оноосон. Уг нь хохирогчид бэртэл гэмтэлгүй гэдэг нь тогтоогдчихсон, бүгд гомдолгүй, худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байхад шүүхээс Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5-д зааснаар хүнд зүйл ангид хамааруулаад ял оноосон. Тэгээд надад 3.5 жилийн хорих ял, хүргэн ах Д.Уламбаярт Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.300800 төгрөгөөр торгох ял шийтгэж, үеэл эгч Б.Лхагвасүрэнг 3.1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулан шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5 хүнд зүйл анги. Гэтэл миний үйлдсэн хэрэг хөнгөн зүйл ангид хамааруулах ёстой хэрэг байдаг. Ийм хэрэг үйлдсэн хүн анх удаа хүнд зүйл ангиар шийтгүүлсэн нь би.
– Яагаад хүнд зүйл ангид хамааруулсан юм бол?
– Үүнийг би хэвлэл мэдээллийн салбар нийгмийн ямар хүчтэй зэвсэг вэ гэж ярианыхаа эхэнд хэлсэн дээ. Түүнтэй холбож бодож байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал, илт гүтгэсэн, нэг талыг барьсан мэдээлэл хэт их гарснаас болсон гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа маш хүчтэйгээр гарснаас болж энэ хэргийр хэрхэн шийдэгдэхээс шүүхийн нэр хүнд шалтгаалах учир шууд ял өгөхөөс өөр ямар ч арга байгаагүй гэдгийг хууль хяналтын олон хүнээс сонссон. Сэтгүүлчид гэдэг хүний адаг байдаг юм байна даа гэж бодсон. Нэг нь гүтгээд нөгөө нь түүнийг давсалж дэвэргээд л хүний амьдралаар тоглож байна. Үгээр хүнийг алж болдог эсвэл амьдруулж болдог гэдгийг тэд мэддэггүй юм шиг байна лээ.
– Хохирогчид гээд байгаа ажилтнууд чинь эргэж уулзсан уу. Юу гэх юм. Одоо хаана ажиллацгааж байгаа бол?
– Үгүй дээ, тэд надтай яах гэж уулзах вэ дээ. Харин ингэж явсныхаа төлөө тэд өөрсдийн гэсэн телевизтэй болж, одоо тэндээ ажиллаж байгаа.
– Ах эгчийгээ энэ хэрэгт оруулчихсан байна лээ. Одоо амьдрал нь ямар байгаа вэ?
– Би ч нэгэнт гүтгэгдээд дуусч гэж бодоход сайхан амьдарч байсан ах, эгчийнхээ амьдралд маш том гай болчихлоо. Хэрэв би тэр өдөр ах, эгч хоёроо дагуулж ажил руугаа ороогүй бол эгч Ж.Эрдэнэцэцэгийг салаавч гаргахад алгадаагүй бол ял авахгүй байсан. Ахад Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.300800 төгрөгөөр торгох ял өгсөн нь манай ажлын ширээг цөм өшиглөснөөс болсон. Би миний эзэмшлийн ширээ. Би эзэн нь болохоор ямар ч гомдолгүй байна гээд байхад л торгох ял оноочихсон. Үүнд үнэхээр харамсалтай байгаа.
– Одоо ар гэрийн чинь амьдрал ямар байна даа. Хоёр хүүхэд чинь хотод байгаа юу?
– Тэр өдрөөс хойш миний амьдрал орвонгоороо эргэсэн. Хэрэгт орооцолдсоноос хойш байр машинаа бүгдийг нь зарсан. Гэргий маань хоёр хүүхэдтэйгээ хадмынд амьдарч байгаа. Би өөрийгөө энхийн цагаан тагтаа шиг буруугүй гэж байгаа юм биш шүү. Монголын ард түмэнд болсон хэргийн талаар үнэн бодит байдлыг хүргэлээ. Нэг ч худлаа зүйл, бусдыг гүтгэсэн яриа байхгүй. Тэртэй тэргүй гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг болохоор худлаа яриад байх шаардлага ч байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан миний нэр төрд халдан олон нийтэд буруу ойлголт өгсөнд харамсч байна. Бас том, жижиг гэлтгүй бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэнийг олохын тулд тэр хохирч, эмнэлэгт арай ядан хэвтэж байгаа гэгдэх хүмүүсийг эрэн сурвалжилж, мэдээлэл авахыг хүссэн бол байдал өөрөөр эргэх байсан. Гэвч нэг ч сэтгүүлч тэгээгүй. Энэ хэрэг ингэтэл газар аваагүй бол би тэнсэн  харгалзахаа байг гэхэд арай бага жилийн ял авах байсан. Үүнээс гадна би гурван жилийн дараа гадаадад байж байгаад ирлээ гэхэд нийгэм, хүмүүс намайг арай өөрөөр хүлээж авах байсан. Гэвч одоо намайг эндээс гараад очиход хэн яаж хүлээж авах вэ гэдэг нь бараг тодорхой байна шүү дзэ. Шоронгоос гарахад хүн бүр зэвүүцэн хүлээн авна гэхээс айж байна. Эцэст нь, мэдээлэл бүрийг нягталж, үнэн мөнийг нь олдог сэтгүүлч Монголын сэтгүүл зүйд хэд байгаа юм бэ гэж асуумаар байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

67 Comments

  • Anonymous (April 25, 2013 10:10:01 am )

    umhii haltar muu sanaatai huvguliin sda nar huniig yaj chadaj bnaa xXXXXXXXXXXXXXXXXXXXXXX

  • Anonymous (April 25, 2013 10:13:16 am )

    Shorond oroogui bgaamuu?!??!! Yu bolj bn aa!!?

  • Anonymous (April 25, 2013 10:48:10 am )

    erdenetsetseg gedeg abgaig mednee.Ingej hun daramtalj, hunii amidralaar togloj heden tugrug olhoos uuruur amdirah chadbargui abgai. Ene nasand ni boldgiimaa gehed hoid nas, ur huuhed ni uiliin uureh baihdaa. Ene zaluugiin udmiig Huvsguliinhen mednee. Huniig udmaar ni shinj gedeg. Zaluu hun uuriin buruugaas l bolson baih. Yahbee er 1 aldaa l biz ereg 1 nuraal biz. Amid yabahad altan ayagnaas us uuna.

  • Anonymous (April 25, 2013 10:55:58 am )

    hunii mus judag heterhii evdersenii neg jishee hairan zaluu nasig n awaad yawchihlaa daa

  • Anonymous (April 25, 2013 10:56:23 am )

    Araichdee humuus min yasan ch muuhai yumdee .hunii aldaan deer heterhii tulhchihsen yum bishuu.olon asuudal bsniig shuuj tungaaj bj hunii amidraliig shiidmeer yumaa.tuhain yued ene zaluugaas ch gesen yariltslaga avah eostoi bsan shdee .dan gants hohirogchdoos yariltslaga avaad sonin setguul tv geer gargaad bsan .haramsaltai l yumdaa.ehner 2 balchir huuhdiig n bodoj uzehguidee het neg taliig barisan medeelel tsatsaj humuusiig buhimduulj tuurugduulsen bn.ter gutgech humuus hunii zovlon deer ajiltai huviin umchtei boljdee

  • Anonymous (April 25, 2013 11:14:45 am )

    baliar yumaa humuus teren dotroo hudlaa yarij hunees mungu avsan setguulchid ichij amidaraasai. er ni hun uuriinhuu uriig tarij yavdagiin shte. uuliin ur gej hetsuu yum bdagiig meddeggui l humuus bna da

  • Anonymous (April 25, 2013 11:16:08 am )

    huurhii amitan, manai huuli neg l bishee, huniig er ni l tsaash ni tulheh tal ruugaa, sanuulga uguud torgohod l boloh bj dee, hairan zaluu, ur huuhed, ger oron ni, ingeh yamar hereg bnaa.alddaggui hen bgaan be, zasaad saihan bolgohiin orond ulam l tulhej buur l aimaar bolgohiig zoridog mongoliin huulia gej…………??????????????

  • Anonymous (April 25, 2013 11:17:30 am )

    tsaash ni, tal,alddaggui gedeg ugnuud odoo muuhai ug helleg uu ain?

  • Anonymous (April 25, 2013 11:17:50 am )

    uu za za jiriin ugnuud garahgui ntr

  • Anonymous (April 25, 2013 11:19:49 am )

    Үүнийг уншаад үнэхээр сэтгэл эвгүй болж байнлээ. хайран залуу

  • Anonymous (April 25, 2013 11:31:52 am )

    neeree ene setguulch nertei hunii seguud joohon bolovsorhod yaanaa, hairan shn zaluugiin amidral, gehdee shn ireedui irne blguidee

  • Anonymous (April 25, 2013 11:32:52 am )

    ene erdenetsetseg gj emegteitei haritsaj uzsen nadad law taalagdaagui ee huniihee huwid. aimar hel amtai galzuu bairiin l awgai baina lee tgd ch mergejliin setguulch bish. ter nuguu burhanaar buuljdug ntr gd bsn huuhnii gert ochij surwaljlaad l uneheer unen gd l teneg teneg yum yariad l bsn. ugaasa sensatslah durtai yum shig sanagdsan. ene zaluugin umnuus haramsch bn.

  • Anonymous (April 25, 2013 11:35:50 am )

    Tsutsutsu hun ni hunee baichihsan ed mungunii araas uhel hanhluulsan yumnuuud 2 huuhdiig n bodoj boloogui l yum bh daa.. Shuuh n ch gj shuuh hunii ami amidarlaas iluu shuuhiin ner tur iluu bsn gejuu… Ugaasaa l mongolchuud het 1 taliig baridag shdee … Ter Erdenetsetseg gegch avgai yaavch uudluhgui …

  • Anonymous (April 25, 2013 11:46:44 am )

    gavliin yasaa tsuuluulsan zaluu odoo ineechihsen Erdene tsetsegiigee dagad l namirch ugch bgaadaa archaagui novshnud ve,nugel n nudeeree garnaa ta nariin

  • Anonymous (April 25, 2013 11:50:38 am )

    huvsguliinhun shorond higeegvi e ter ner durdigdaad bgaa emegtei shulam shig baliar zavhai avgai bdgiin

  • Anonymous (April 25, 2013 11:51:51 am )

    ene televiziin deed udirdalguud n ter erdenetsetseg gej awgaig halj boldgui yum uu hairan saihan zaluu gutguulchihsen bna sh dee

  • Anonymous (April 25, 2013 11:57:13 am )

    harin tiin uur hvn mundsan bish ter hudalch avgaig zahiralaar n songodog n l buruu bhgvi yu

  • Anonymous (April 25, 2013 11:58:51 am )

    ter er n setgvvlchiin erh chuluu ene ter gej yu dongoson ve setgvvlch mergejil ch vgvi hvn sh de

  • Anonymous (April 25, 2013 12:05:33 pm )

    http://www.youtube.com/watch?v=qcMSA9SMWzU tiim surtei yum algaa

  • Anonymous (April 25, 2013 12:06:27 pm )

    Negent hiisen heregee huleej l taarna.Ter ued yaj aashilj bailaa.Uneheer araatan shig baisan.Hojimdoj haramsaj dee.mONGOTEI BOL BOLNO GEJ BODOJDEE.

  • Anonymous (April 25, 2013 12:08:27 pm )

    emegtei ni mataad l baigaa yum shig

  • Anonymous (April 25, 2013 12:14:23 pm )

    zarim humuus arai muuhai sanaatai yumaa aragch gui yumdaa tsagdaa nar ni hurtel huuwuldaad baigaa yum chin

  • Anonymous (April 25, 2013 12:16:18 pm )

    huwsgul aimag enuugee shiidehgui bol onigoo bolj bn shuu

  • Anonymous (April 25, 2013 12:23:22 pm )

    huuyee ene zaluu yaagaad tuhain uyedee hewleliin baga hural hiij boloogui yumbe. hachin l yum. tegj oih sensatsi bolj bhad yaaj dan gants shuuh tsagdaad naidaad dulii dumbe orgiod yawj bsiin boloo. manai shuuh, tsagdaa ch bas shudarga bus yum daa. bid nar iim l niigemd amidarch bnshde. ner hundee geed hunii amidralaar togloj bolohgui shdee shuuh.
    nugel bolgon toloostei bdag gedgiig humuus meddeggui. ter humuus hiisen zuiliinhee toloo yamar neg zuilee aldaj l bgaa. orowdmoor ted eniigee medehgui yawaa

  • Anonymous (April 25, 2013 12:31:29 pm )

    Zaluu hun aldaj bolno gehdee tsaad nariin uchriig tungaaj baival zugeer ymda

  • Anonymous (April 25, 2013 12:39:29 pm )

    Gehdee l chi arai l hargis awir gargaj baisan shuu Etseg ehiinh neg l iim aimaar zantai um bailgui dee

  • Anonymous (April 25, 2013 12:53:15 pm )

    Zarim setguulchded bas ih NO bii shuu Oyutan baihdaa aimaar arhi uuj ynz ynzin um hiij baisan umnuud odoo setguulch geed zuragtaar garaad hun shuugeed zogsoj baigaagii ni harahaar ineed hureed baihin Uuruu ymar bailaa estoi alinaa aldaj baisnaa neg sanaasai ner buhii huuhnuud Zawaan umnuud ih bii shuu Ichij zowohgui ni saihan umdaa Ichig ichig

  • Anonymous (April 25, 2013 1:04:51 pm )

    ДАРГА ЯЛАА ХОЁРЫГ ХЭВЛЭЛЭЭР АЛДАГ.гЭДЭГ ҮГ ЮУТАЙ ҮНЭН БЭ.гАНЗОРИГ ЗАХИРАЛ ЭНЭ ҮГНИЙХЭЭ БИЕЛЭЛ БОЛЖ.эР НЭГ АЛДАЖ,ЭРГЭ НЭГ НУРДАГ ХОЙНО.

  • Anonymous (April 25, 2013 1:05:26 pm )

    aLI ALIDAA L BN SHD…bITII INGEJ SHUURCH BGACH..ENE ZALUUGIIN ZUV BISH L BN..HOHIROGCHDIINHON CH ZUV BISH BN

  • Anonymous (April 25, 2013 1:25:47 pm )

    shuuh l huuliin daguu buruu zuviig ni ylgaj baih heregtei,getel shuuh ni huuliin daguu bish, ard tumnii anhaaral tatsan asuudalgeed uzemjeerei shiideed baih yum bol yun shudraga yos togtoh be dee, harin gavliin ysiin tsuurtal zodson gej hun gutgesen hevlel medeelliihen uursdiig ni shorond horivol taarna.

  • Anonymous (April 25, 2013 1:29:14 pm )

    bichlegiig ni montajlasan ni medegdej bna aa

  • Anonymous (April 25, 2013 3:12:22 pm )

    HAIRAN ZALUUGIIN AMIDRALIIG INGEJ TAM BOLGOJ BAIDAG ENE YAMAR AIMAAR AVGAI VE NEEREE YADRUUHAN AMIDRALTAI AVGAI BN SANAJ BNA SHYY

  • Anonymous (April 25, 2013 3:34:02 pm )

    Hewlel medeelliin bolowsrolgvi hvn hewlel medeeleld yu hdeg bnaa.hewlel medellees huwul taarna
    Emegte hvn baij naadtsahiin hvnii uhamsar gej yum medehgv hvn bndaa.

  • Anonymous (April 25, 2013 3:51:08 pm )

    heden ond ch bilee gadaadad setgvvlchiin mergejil ezemshsen gej yaidagiin uuruu ter ved n murun TV-d ssurvaljlagch l hiij bsan dag kk

  • Anonymous (April 25, 2013 3:52:33 pm )

    зочин: эрдэнэцэцэгийг мөнгөний төлөө хүн алахаас буцахгүй хүн гэдгийг хөвсгөлийнхөн бүгд мэднэ. даваасүрэнгийн мөнгөөр одоо ингэж л байна эргээд түүнийгээ ганзориг шиг болгоно доо. энэ ч яахав мөрөөрөө байгаа хүнийг ингэж гүтгээд байвал нэг л өдөр муу үрий нь үзнээ

  • Anonymous (April 25, 2013 3:58:37 pm )

    HU NAMIIN NAMIIN MUU NUSGAI.hUDLAA HUTSAJ BAIGAAN.yAMAR AIMAAR ZODOJ BAISAN N OLON TVMNII NUDEN DEERR IL BAIHAD.hu namiin gulugnvvd yag ingej hvmvvjij baigaan sh dee.Bvh nasaar n shorond suulgaj hashraaval taarna.

  • Anonymous (April 25, 2013 5:00:10 pm )

    ene shorond oroogui bgaamuu mongoliin shuuh tsagdaa iim l bgam daa bi hun zodson bol odoo han bga ni oilgomnjtoi jihudes hurem aimaar niigem shuu

  • Anonymous (April 25, 2013 5:58:57 pm )

    hodoonii haltaruudiig zofhod yaadiin novsh gej.ene zaluug demjij bna

  • Anonymous (April 25, 2013 6:04:15 pm )

    ANHNAASAA YG IIM BAIH GEJ HUMUUS SETGEGDEL BICHIJ BSAN SHUU DEE!!! hEN HEN NI BURUUTAI GEJ YLANGUYA SETGUULCHDIIG BURUUTAI BAIH L GEJ BSAN ARAI CH DEE SETGUULCHID NEREE BODOOCHEE~!!!!!!!!!!!!

  • Anonymous (April 25, 2013 6:16:26 pm )

    Ter huvsguliin yanhan huuhniig shalgaasai baliar avgai zoduulj bgaa zaluu n yawaldagch n gesen

  • Anonymous (April 25, 2013 6:19:46 pm )

    ene ERDENETSETSEG AWGAI UILIIN UREE IDLEED UHEESEE. ENE ZURAGLAACH YAGAACHGUI L BSAN GESEN SHDEE. INGEJ ZODUULSANII DARAA HUWSGUL DALAI DEER AMRAAD ARXIDAAD YAWJ BSAN BIZDEE TA NAR. hARAAL IDSEN HUNII UNERGUI HUURNUUD

  • Anonymous (April 25, 2013 7:06:53 pm )

    Tohirson yalaa l avsan bnshde.

  • Anonymous (April 25, 2013 7:31:38 pm )

    minii duu zaluu hunii omgolon zancaar sul tal deeree ajilluulsan bna l da.zugeeree er aldaa l biz ereg nuraa l biz cej ug bdag da.alivaa uneng shuuh bish burhan shuugeed ugdug yumaa.setgeliin tenheetei bai.altan gej emegteig bashir muu humuus yaj dairch doromjloj hetiidsen mungu tugrug nehej bsang sana da.ted barag muchluh shahaj bsan shu de.emegtei hun bj altan davaad l garsan.odoo ter ulam huchirheg bolson ajil uils ni uuduu bgaa.nuguu nuhud uiliin uree uureed dampuurah ni dampuurch ugui boloh ni ugui blsonshu de.setgeliin tenheetei baihad buh uym bldog yum aa.

  • Anonymous (April 25, 2013 8:36:15 pm )

    horboo ch amsuulahaa hurbel ch hairlahguidee ,erdenetcetceg guai.hunii ymaar ih huidegneed baibal ch hetcuuhen ym ch bolnodoo.

  • Anonymous (April 25, 2013 8:38:33 pm )

    sogtuu bsan ni ug ni bichlegees haragdaj bsan daa

  • Anonymous (April 26, 2013 6:27:32 am )

    adana onon setgelee changal and mini, dajgui ee garch ireed hariu bariu baidag horvoo sh dee.

  • Anonymous (April 26, 2013 10:55:29 am )

    mgt medehguigeesee bolj hund ashigluulsan, deerees ni tsohison ni l buruu daa duu mini!

  • Anonymous (April 26, 2013 11:04:13 am )

    ene erdenetsetseg gedeg awgai huwsguliig onigoo bolgoj duuslaa

  • Anonymous (April 27, 2013 12:22:11 pm )

    ямар муухай хүмүүс вэ? тийм хүмүүс хүнийг ингэж гүтгэчихээд яаж ажлаа хийгээд юу ч болоогүй юм шиг явж чадаж байна вэ? нүгэл нь нүдээрээ гарна даа.гардаг л байхгүй юу

  • Anonymous (April 27, 2013 4:14:26 pm )

    uuriinhuu hvvhedtei chatsuu zuraglaach zaluutai yavalddag l bsan dag odoo bas hamt ajildag zuralglaach zalutaigaa yavalddag l gene le ichdeggvi buzriin avgai

  • Anonymous (April 28, 2013 5:46:53 pm )

    tuhain ued zodoj b.gaa bichlegiig harj baihad zugeer l dooshoo haraad zoduulaad b.san sanaj b.na

  • Anonymous (April 28, 2013 9:53:58 pm )

    энэ тухай би сонингоос уншсан юм байна одоо та эргээд энэ хүмүүсийг хуулийн байгууллагад өгч шалгуулах эрхтэй . сэтгүүлчид өөрсдөө ийм муухай юм хийдэг болохоор байн байн шүүх энэ тэрэнд холбогдоод хэвлэлийн эрх чөлөө энэ тэр гээд өөрсдийгөө өмөөрөөд мултраад байдаг. мэргэжилээ буруугаар ашигладаг хүмүүс дунд нь их байдаг л юм байна гэж би ойлгосон. тэр авилгатай тэмцэх газрын Амарбат гэж хүнийг ямар муухай гүтгэлээ би тэр хүнийг тийм юм хийх хүн харваас биш гэж хувь хүний хувьд дүгнэдэг байсан. би энэ хүмүүсийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн хүмүүсийг тэнгэр бурхан шийтгэл оноох нь зүйн хэрэг гэж бодож байна . бас нэмээд зөндөө мөнгө авсан байгаа юм даа муухай юм хийсэн хүмүүс үр хүүхдээ ирээдүйгээ бодож нүглээ өөрсдөө наминчилж байхгүй бол болохгүй дээ сэтгүүлчид их юм уншиж мэддэг хүмүүс байдаг байлгүй дээ

  • Anonymous (April 30, 2013 1:07:22 pm )

    uu ene chinyostoi teneg zaluu bna lee sh te. ter khun zodoj daramtalj bgaa bichlegiig ni uzsen biz dee.Odoo neeh gemgui tsarailj gene. ter avirlaj bgaag ni harhad yav ch sain khun bish, yum uzeegui, nusgai yum baiz muu muudaa janjin gegheer ikh tomorch bna aa. Zohih shiitgeliig ni uguh heregeti , iim davarsan yumnuudiig uugshuulj bolokhgui sh tee

  • Anonymous (May 02, 2013 12:18:37 am )

    сэтгүүлч гэдэг хүний адаг юм байнадаа гэж бодсон. яг зөв хэлжээ нээрээ л хүний адаг шавхруунууддаа нийгмийг яаж ч худлаа шуугиулж чадна тэгээд ямарч боловсрол нияад. уур хүрчлээ чоорт

  • Anonymous (May 02, 2013 1:47:12 pm )

    UNEHEER SHUDARGA UNEN YARIJ YAVDAG SETGUULCH BVAL GARAAD IR.HARYA.HUN ZODSON NI UNEN CH HUNIIG ARAI UNGEJ HELMEGDUULJ BOLOHGUI BIZ DE.SHAL DURGUI HUREED BNA.

  • Anonymous (May 02, 2013 1:50:37 pm )

    NAADUUL CHINI BUGD JUJIG TAVISAN BNA.ZUGEER ZODUULAAD SUUJ BH HUN ODOO BH UU.BICHLEG HJ BSAN BOLOHOOR HULTSENGUI BJ DEE.SHALGUUL NAADUULAA.HUNII AMIDRALAAR INGEJ TOGLOSON MUUSAIN YUMNUUD YAJ BUTEN NOIRTOI UNTAJ HOOL NI TSAASHAA ORDOG BNAAA.

  • Anonymous (May 04, 2013 2:42:44 am )

    zvgeer hu zaluu baina dahiad bosoh tsag chamd baigaa amidr uuruu bayan ene yuch bish setgeliin tenheetei baigaaarai zaluu min shoron chin tiim ch muuhai yum bish stei amidraliin neg ahlah surguuli l gej bod ..

  • Anonymous (May 07, 2013 3:35:07 pm )

    ×èíãýñ õààí Æàìóõûã áàðüæ ºãñºí óðâàã÷äûã öààçàëæ áàéñàí áèëýý. êîìïàíè,çàõèðëûíõàà ýñðýã àæèëëàñàí óðâàã÷ûã çàõ çýýëýýñ çàéëóóëæ, àæèëã¿é,àìüäðàõ ãèøãýõ ãàçàðã¿é áîëãîõ õýðýãòýé.

  • Anonymous (May 08, 2013 12:06:29 pm )

    ymar aimaar yum bee
    odoo uhsen huneesbish hun huneesee auj yuah tsag boljdee
    bugdeeree niileed ymar muuhai uls we
    neg hunii ama;daliig heden togrognoos boloodbalalchlaashdee

  • Anonymous (May 08, 2013 4:37:27 pm )

    Ter humuus 8ur huuhed ni uiliin uree edelnee.Or huuhdiinhee amidraliig boddoggui teneg humuus bhiin.Het buruutaig tenger gesgeene.Hovsgoliinhon harah bizee

  • Anonymous (May 08, 2013 4:49:32 pm )

    dahin shuud ter erdentsetsgiig shuu hairan zaluu

  • Anonymous (May 09, 2013 10:35:56 pm )

    ER NE YAMAR neg notstoi shaltgaan bgaa baih gej tuhain ued bodoj bsan yum aa. Gehdee iim muuhai judaggui yum hiisen humuus yaj chadaj bnaa. Ene zaluu buruu yum hiisen bna. Gehdee dahiad avch uzej boldoggui yum uu. 3,5 jil shorond suuna gedeg chine yu gesen ug ve.Ugsun munguur ne uursduu tv bguulaad chadlaa gej bodoj yavaa ter humuus uiliin ur gej neg yum bdag gedegiig sanaarai ! Ene yarlitslagiig hiisen setguulched ih bayarlalaa. Hund hunii judag gej neg yum baih estoi.

  • Anonymous (May 10, 2013 11:45:45 am )

    nuguu booljuuldeg geed gargaad bsan setguulch shdee ter erdene tsetseg chini
    sayhan bas hudlaa sensats gargaad tv ger garad bsan tv9 oor

  • Anonymous (May 10, 2013 11:46:01 am )

    burhanaar
    nuguu booljuuldeg geed gargaad bsan setguulch shdee ter erdene tsetseg chini
    sayhan bas hudlaa sensats gargaad tv ger garad bsan tv9 oor

  • Anonymous (May 10, 2013 7:57:39 pm )

    Үнэндээ бол эрка мэтийн хүнээс болоод сэтгүүлзүйн салбарын нэр хүнд нийгэмд унаж байгаа шүү дээ. Эркаг хөвсгөлийнхөн мэднээ ямар зальтай, өөрийнхөө төлөө өөрийнхөө эрх ашгийн төлөө хүн алж чадах авгай, Нэг айлын амьдралыг үрэн таран хийгээд өнөөдөр энгэртээ гавьяатын тэмдэг асаасан явж байна . тэр тэмдэг бол ганзориг түүний гэр бүлийг гашуун амьдралд унгаасных нь гавьяа.ӨӨр юу ч биш.Хэвтэрт ортол зодуулсан гэх ажилчид нь өнөөдөр эв эрүүл сав саруул энх тунх эрх чөлөөтэй амьдарч байгаа. Бүр эрдэнэцэцэг гэх захиралыхаа дор ажиллаж байгаа. Үнэндээ бол хэвлэлээр цацсан бүх мэдээлэл эркагийн хувийн телевизтэй болох далд хүсэл хийгээд худал зүйл. Тйим зүйл үнэхээр болоогүй.Хэрэв болсон бол тэр тархиа цөм цохиулсан сэтгүүлч зураглаачид өнөөдөр эрүүл саруул ажлаа хийгээд явж байх уу даа. Үнэнийг олж гэмгүй хүнийг бүү хэлмэгдүүлээсэй Эрка эгч та хүний зовлонд цадах болоогүй юу

  • Anonymous (May 20, 2013 6:06:33 pm )

    burhanaar boljilo gdg mongonchimegiig yaj sensatsadsan!!!! yg l teren shig…. shvvh ner hvnde bodoh gd bvr unagatsan ym bishvv. chmg hugatsanasa omno garad iresei gj naiday. amid ywhad bvh ym bolno bvtne bizde, hvn jargal dadaggvi zowlon daadag gj vnen ymdaa. odoo ch gsn hugatsanas n omno sulalchul zvge ymsan gj bodoh ym

  • Anonymous (May 25, 2013 1:44:04 pm )

    мөнгөний төлөө амиа ч өгч чадах сэтгүүлчид бол буруу мэдээлэл цацаад ард иргэдээ алалцуулах ч юу ч биш юм б.а даа. Эрдэнэцэцэг гуай сэтгүүлчийнхээ ажлаас татгалзах зориг чамд байхгүй бол хэлэх үг ч алга даа. Уг нь монголчууд муу амьдарснаас сайн ҮХ гэдэг дээ??????

antalya rent a car