antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2013 Comments are off

Монгол Улс хар жагсаалтад ойртсоор л…

нийтлэсэн Admin

936136_365717700203797_1659444952_nМонгол Улс Олон улсын сан­хүүгийн гэмт хэрэгтэй тэм­цэх байгууллага /ФАТФ/-ын стан­дартуудыг зур­­­­гаа­­дугаар сар гэхэд хан­гаж, хууль эрх зүйн өөрч­лөл­түүдийг хийсэн байх үүрэг хүлээсэн.

Хэр­вээ сар ха­гасын дараа гэ­­хэд  амжихгүй бол ФАТФ манай  улсыг “Хар жа­г­саалт”-д оруулах нь тодорхой. Гадаадын хө­­рөн­гө оруулагчдын хам­гийн эхэнд нягтлан шал­гаж хө­рөнгө, мөн­гөө оруу­лах эсэх  гол үзүү­лэлт  бол­дог “Хар жаг­саалт”-д орчих­вол  дөнгөж сэр­гэж байгаа Мон­гол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт ноц­­той хор уршиг учрах  нь тодорхой.

Сүүлийн гуравхан жи­лийн дотор Монгол Улсад эрх мэдэлтнүүдийн үйлдсэн  авлига, хээл хахууль, төс­вийн мөнгийг хулгайлан завш­сан  бусармаг  хэргүүд  ёс­той   л сад тавьж  өнөө­дөр  Х.Тэмүүжин сайдын   алба­тууд өдөржин, шөнөжин  ажил­лаад ч  хүчрэхээ  болиод бай­гаа.  АМГ-ын дарга асан  Д.Батхуяг, “Анод” банкны  захирлууд, “МИАТ”-ын  гүйцэтгэх захирал Ц.Орхон,  Ч.Хоролсүрэн,  Тат­­­варын   ерөнхий газрын  Хя­налт шалгалт, арга зүйн  хэлт­сийн дарга  Ч.Гансүх нарын  хул­гайлж  завшсан мөнгө л гэхэд ойролцоогоор  90 тэрбум  төгрөг  болж  бай­гааг  Хууль зүйн яамны  Төрийн нарийн бичгийн  дарга онцлон тэмдэглэж  бай­сан. 10 хүрэхгүй  цагаан захтан  90 гаруй тэрбум төг­рөг   хулгайлан завшсан гэж бодохоор  Монгол Улсын  мөнгө, санхүү, банкны сал­барт ноцтой аюул тулга­раад  байгааг хаана хаана аа  анхаа­рах  цаг болжээ.

Хамгийн сүүлд дуулиан  тариад байгаа ЭМЯ-ны Төрийн  нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл л гэхэд таван аймагт 50 ортой төрөх эмнэлэг барих  хэмжээний мөнгийг тө­рөөс “дээрэмдсэн” цагаан захтай луйварчин.

Гэтэл уржигдархан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нэгэн дуу­лиантай мэдээлэл цацсан нь Тавантолгойн уурхайгаас ма­шинаар нүүрс зөөвөрлөж Цагаан хадад аваачиж асгах үүрэгтэй 17 тэрбум төгрөгийн тендерт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төр­сөн эгч Н.Наранцэцэгийн охин Г.Уянгын өмчлөлд байдаг” “Говь Повэр” ХХК ялсан тухай юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн хамт­ран амьдрагч 28-хан настай Г.Уянга гэгч энэ бүсгүй 17 тэрбумын тендерт ялсан нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн  урт  гар оролцсон байж болзошгүй хард­лагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.

Хэ­рэв УИХ-ын гишүүн Н.Номтой­­баярын  дэл­гэж тавьсан  энэ шуугиантай мэ­дээлэлд  Ерөн­хий сайд  Н.Алтан­хуяг ямар нэгэн байд­лаар оролц­сон, нөлөө үзүүл­сэн нь тог­­тоогдвол улс­төрийн ээлжит дуулиан дэг­дэх нь тодорхой.

2011 оны зургаадугаар сараас хойш  Олон улсын санхүү­гийн  гэмт  хэрэгтэй   тэм­цэх  байгууллага Мон­гол Улсыг “Стратегийн то­­­моохон дутаг­далтай орон” гэж үзээд, саарал жаг­­­­­саалтад түр оруулсан. Саа­­­рал жагсаалтаас гарч, стра­тегийн дутагдлаа засах хоёр жилийн хугацаа өгсөн.

Монгол Улсыг энэ дутагдлаа засаж, саарал жагсаалтаасаа га­рах, хар жагсаалт руу оруу­лахгүй байхын тулд ОУВС, Дэлхийн банк, НҮБ-ын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, APG /Ази, номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг/ зэрэг байгууллагууд Монгол Улсад техникийн туслалцаа үзүүлж эхэлсэн бөгөөд FATF-тай тохиролцсон арга хэм­жээний хүрээнд гол дөр­вөн хуульд өөрчлөлт оруу­лахыг шаардсан билээ. Тод­руулбал, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийт­гэх тухай хууль, мөнгө угаах, терроризмтэй  тэмцэх тухай хууль, Терроризмын эсрэг Монгол Улсын хуулиудад өөрч­лөлт оруулахыг зөв­лөсөн байгаа. Хэрвээ эдгээр зөвлөмжүүдийг хэрэг­­жүүл­бэл, Монгол Улс мэ­дээж саарал жагсаалтаасаа доо­шилж, хар жагсаалт руу орохгүй. Үүнээс гадна эдгээр шаард­лагуудыг биелүүлбэл, Монгол Улс до­тоод­доо гэмт хэргээс олсон орлоготой  тэм­цэх, хүний наймаа, ав­лига хээл хахууль, хар тамхи, зохион байгуулалттай  бусад  гэмт хэргээс олсон ор­логыг үр ашигтай ил­рүүлж, таслан зог­сооход ач хол­богдолтой болох юм. Хэр­вээ тэгж чадахгүй бол энэ оны зургаадугаар сарын 1-н гэхэд Монгол  улс  хар жагсаалтад ороход ойртож байна.
Оюу толгой, Таван тол­гойд  хүлээлтийн  байдал үүсч “Эрдэнэт”  үйлдвэр зөвхөн өр төлөх байдлаар алдагдалтай ажил­лаж байгаа өнөөдрийн хувьд Монгол Улс олон улсын сан­хүүгийн “Хар жаг­­­саалт”-д  орвол гаднаас орж ирэх мөнгө, санхүүгийн урс­гал хямралд орж  гадаа­дын хөрөнгө оруулагчид монголоос гарч явах ноцтой хүндрэл үүсэж ч болзошгүй юм. Энэ тал дээр УИХ-ын гишүүд санаачлагатай дор­ви­той  ажиллаж холбогдох хууль  тогтоомжуудыг   яаравч­­­­­­лан бат­лах шаардлага амьд­­ралаас урган  гарч байна.
Монгол Улс “Хар жаг­саалт”-д  ойртсоор л байна. Энэ бол тун базаахгүй мэдээ.

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car