Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд сан”-гийн 10 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдөр нэрт найрагчийн таалал төгссөн өдөр байж таарсан нь санамсаргүй тохиолдол боловч түүний гэгээн дурсгалыг хүндэтгэх утга учрыг давхар агуулж байгаагаараа онцлогтой.
Харин маргааш түүнийг цагаатгасан өдөр тохионо. Энэхүү тэмдэглэлт өдрүүдийг угтан “Өд сан”-гийн хамт олон найрагчийн амьдрал, тэмцэл, уран бүтээлийн андуудын дурсамжаар “Гэрээслэл” хэмээх баримтат кино бүтээжээ.
Түүнчлэн яруу найраг, үргэлжилсэн үг, орчуулгын бүтээл, хөрөг дурсамжаас бүрдсэн зургаан боть номыг нь хэвлүүлж, уншигчдын хүртээл болгоход бэлэн болгосон байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.