antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2013 10 comments

Нэг тэрбум 900 сая төгрөгийн үнэтэй “ЭВДЭРХИЙ” кран

нийтлэсэн Admin

kranУлсын үйлдвэрийн газрууд дахь шахааны бизнесийн талаар цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаад “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн талаар хүргэж байна. Уг компанид нэг тэрбум 900 сая төгрөгийн үнэтэй ажилладаггүй 100 тоннын кран байгаа сураг гарсан юм. Үүнийг сурвалжлахад “Цахилгаан дамжуу­лах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 2011 оны есдүгээр сарын 7-ны өдөр зарласан тендерт “Хасу мегаватт” ХХК шалгарч 2011 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 11/57 гэрээний дагуу Герман улсад үйлдвэрлэсэн GROVE GMK 4100L маркийн 100 тоннын автокраныг нийлүүлэхээр болсон байна. Уг тендерт “Герман улсын аль нэг vйлдвэрт үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангасан кран байна” гэж заасан аж. Гэтэл уг кран нь хуучин, чанарын шаард­лага хангах нь битгий хэл эд байжээ. Хүлээж авахдаа шалгаж аваагүй атлаа “одоо яах вэ” гэж хэн нэгэнрүү буруугаа чихэх арга сэдэж суугаа бололтой.

Байгууллагын хүлээж байсан кран

Захиалагч 2009 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш үйлдвэрлэгдсэн, 14 мянган км-ээс ихгүй гүйлттэй, зургаан мянга 500-аас ихгүй цагаар ажилласан байх шаардлага тавьсан аж. Мөн дугуйн элэгдэл нь 30 хувиас ихгүй байх гэж заажээ. Удирдлагын цахилгаан татуургатай, бүрэн электрон систем, графикт дэлгэцтэй кран хүлээж авах гэж төсөөлөн гэрээ хийсэн байгаа юм. Мөн гэрээнд гэрээгээр нийлүүлэх барааны техникийн үзүүлэлт, шаардлагыг хангасан барааг нийлүүлэгч хүлээлгэн өгнө гэсэн байгаа юм. Гэтэл ирсэн кран цаасан дээр бичсэн шиг сайхан байгаагүй бололтой. Нийлүүлэгч компани анхнаасаа л гэрээнд заасан нєхцєлvvдээ биелүүлээгүй байсан байна. Тухайлбал, гэрээндээ краныг 2012 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор оруулж ирнэ гэж заасан байсан ч хугацаандаа нийлүүлээгүй бай­гаа юм.

Ирсэн кран ямар байв

Уг кран нь 2012 оны нэгдүгээр сард ирсэн аж. Гурван cap єнгєрсний дараа дагалдах хэрэгслүүд болох 75 тоннын дэгээ, ачаа өгөх гинж зэрэг зүйлс нь ирсэн байгаа юм. Гэвч гэрээнд заасан за­пас дугуй нь одоог хүртэл ирээгүй байгаа аж. Краныг авчрахад Герман улсаас ний­лүүлэгч компанийн мэргэжилтэн хамт ирж тээвэрлэхэд салгаж авсан дугуй, толь, гэрэл гэх мэт эд ангиудыг угсарч ажиллуулан хүлээлгэж өгсөн гэнэ. Түүнээс хойш ашиглаагүй байтал явах ангийн электрон удирдлагын системд нь гэмтэл гарсан учраас явах ангийн удирдлага электроноор залгагдахгүй, жолооны удирдлагын тусдаа залуурын систем нь ажиллахгүй болсон байжээ. Тиймээс тавдугаар сард Германаас мэргэжилтэнг нь дуудаж үзүүлжээ. Ирсэн мэргэжилтэн нь гэмтэл хайх багажгүй ирээд цахилгаан удирд­лагын гэмтлийг хайхад хугацаа орно хэмээн гар удирдлагад залгаж өгөөд явсан аж. Гэвч тус оны арванхоёрду­гаар сард явах анги нь дахин ажиллахгүй болсон байна. Үүнийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК “Хасу мегаватт” ХХК мэдэгдэж тэдний зардлаар дахин Германаас мэргэжилтэнг нь авчруулж үзүүлжээ. Үзлэгээр дөрөвдүгээр тэнхлэгийн хагас голны нэг тал нь хугарч нэг тал нь мушгирсан гэсэн онош тавьжээ. Цахилгаан удирдла­гын системийг засахад үйлдвэрлэгчээс мэргэжилтэнг ба­гаж, программын хамт авчрах шаардлагатай гэсэн аж. Одоогоор жолооны удирдлагын тусдаа залуурын сис­темийг оношилж засварласан байгаа гэнэ. Харин хагас гол нь ирээгүй учраас хөдөлгөж шалгах боломжгүй байгаа аж. Харин ирээгүй запас дугуйг “Хасу мегаватт” нөхөж нийлүүлэхээр болсон ажээ.

Улсын төсвийн хөрөнгийг дахиад л төмрийн хаягдал болгох уу

Гэрээний дагуу бол эхний ээлжинд урьдчилгаа төлбөрт 50 хувийг, харин бараа бүрэн нийлүүлэгдсэний дараагаар 855 сая төгрөгийг төлж үлдсэн 95 сая төгрөгийг гүйцэтгэгч тал чанарын баталгаа болгон үлдээх ба ажлыг хүлээлгэсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд захиалагчийн дансад барьцаанд үлдээнэ гэж тусгажээ. Гэтэл гэрээгээ зөрчиж 2011 оны аравдугаар сарын 28-нд гэрээ хийсэн байна. Гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт захиалагч 50 хувь буюу 950 сая төгрөгийг хийсэн аж. Түүний дараагаар тус оны арванхоёрдугаар сарын 6-нд дундын санхүүжилт болгон 300 сая төгрөгийг шилжүүлсэн байгаа юм. Ха­рин краныг хүлээн авсны дараагаар гэрээний үнийн дүн болох 650 сая төгрөгийг өгсөн аж. Харин их үнэтэй “эвдэрхий” краны ид шидийг хэзээ үзэх нь тодорхойгүй байна. Нэг тэрбум 900 сая төгрөгөөр төмрийн сэг худалдаж авахад хэтэрхий үнэтэй тусах нь тодорхой. Харин үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэрвээ кран ажиллахгүй байсаар байвал Улсын төсвөөс гарсан энэ хөрөнгийг төлүүлэх нь зүй ёсны хэрэг. Харин хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирнэ. 100 тоннын автокран нийлүүлэх гэрээг “ЦДҮС” ТӨХК-ийн захирал асан Э.Түвшинчулуун “Хасу мегаватт” ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюуш баталсан байгаа юм.

Барааг хүлээж авахад захиалагч талаас “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангамжийн алба­ны дарга Ц.Мөнхтогоо, СБХ-ийн ня-бо Б.Солонго, ТҮА-ны дарга Г.Үүрдмөнх, нийлүүлэгч талаас “Хасу мегаватт” ХХК-ийн хуулийн зөвлөх О.Амартүвшин нар байлцсан ажээ. Хоёр байгууллага гэрээ хийхдээ “Барааг хүлээн авсны дараа эвдрэл, гэмтэл, гологдол гарвал тухайн барааны техникийн тодорхойлолт, стандартыг хангаагүйн улмаас гарсан асуудлыг захиа­лагч болон нийлүүлэгчийн төлөөлөгчид хамтран шалгаж тогтоосон эсвэл мэргэжлийн экспертизийн байгууллага буюу мэргэжлийн хяналтын дүгнэлт гарвал нийлүүлэгч тал шинээр сольж өгөх ба холбогдох зардлыг хариуцна гэж” тохиролцсон аж. Харин “Нийлүүлэгч нь барааг Захиа­лагчийн заасан талбайд нийлvvлснээс хойш бараандаа гурван сарын баталгаа гаргана” гэсэн байгаа юм. Тэгэхээр гэрээнд заасан гурван cap өнгөрчихсөн учраас сэлбэт нь дутуу, шаардлага хангахгүй бараа нийлүүлсэн “Хасу мегаватт” ХХК хариуцлагаас мултрах магадлалтай болж таарлаа. Тийм учраас дутуу эд ангитай, эвдэрхий бараа хүлээж авсан хүмүүс болон тус байгууллагын дар­га асан Э.Түвшинчулуун нар хариуцлага хүлээлгэх ёстой болж байна. Ямартай ч тө­рийн хөрөнгийг цаас шиг хийсгэж, өөрсдөдөө ашигтай наймаа хийж байгаа нєхдvvдэд хариуцлагыг нь тооцож, далдуур явагдаж байгаа энэ мэт бизнесийг таслан зогсоох цаг нь иржээ. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд Төрийн өмчийн хороо “Улсын төсвөөс гарч байгаа учраас яаж ч хандсан яахав гэсэн шиг Төрийн өм­чийг үрэгдүүлж байгаа хү­мүүст хариуцлага тооцож, цаашдаа ашиглалт зарцуу­лалтанд хяналт тавьж ажиллана” гэж байсан. Тэгвэл төр өмчөө хэрхэн хамгаалахыг иргэд удахгүй харах байх. Энэ мэт төсвийн хөрөнгөөр тоглож байгаа хэргийн талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

Г.Баярцэцэг

 

 

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛ ТАЙМС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (April 24, 2013 8:36:32 pm )

    ЭнЭ арай дэндэж байнашдээ!!!энэ мэдээллийн дагуу хууль хяналтынхан ямар нэгэн арга хэмжээ авч буруутай этгээдуудийг хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй!!!энэ улсад тер засаг гэж байна уу???хэн дуртай нь хэдэн тэр бумаар нь идлээ уулаа л гэх юм…хариуцлага тооцоочээ!!!шударга еронхийлогч нь хаана байна???адгийн шаарнууд хэлэх ч уг алга!!!

  • Anonymous (April 24, 2013 8:40:10 pm )

    их хөрөнгө. Манай төрийн албан хаагч нар нэг иймэрхүү ажиллаж байгаа юм. 9 сая төгрөг үрэгдүүлсэн бол Нямдоржийн хуулиар 10 жил авна. Манай өөрсдийгөө ухаантан гэдэг хуульчдын хуулиар бол…

  • Anonymous (April 24, 2013 8:48:17 pm )

    Xasu megavat gedeg kompani erchim nuchnii buh tenderiig abdag um genelee

  • Anonymous (April 24, 2013 10:56:53 pm )

    arai denduuuu gehed denduuu denduuuu heleh ch ug oldohgui bn

  • Anonymous (April 26, 2013 12:07:44 pm )

    ene kran odoo ch ajillaj bgaa… ene uvliig amjilttai davahad ene kranaar l tom tom tr-riig zuuj ulaanbaatar hotiig gol gol hereglegchdiig tsahilgaanaar taslaagyi shuu dee. dotroosoo l iim medeelel ugch bna daa..

  • абабабаб (June 11, 2013 9:35:54 am )

    энэ баярцэцэг сурвалжлагч дандаа худлаа юм бичдэг мөнгөтэй хүний талд үйлчилдэг ******ийн ****** хүүхэн чамайг монголчууд мэднэ

  • Anonymous (July 03, 2013 7:50:10 pm )

    TVWSHINCHULUUN MONHTOGOO 2 CHIN 1 ANGI UM CHIN HIIH UMAA HENEER ZAALGAH WE DEEREES NI ERCHIM HVCHNII YAMNII TOWUUDORJ TOWIIN BVSIIN TVGEEH SVLJEENII SURGALTIIN ALBANII DARGA ENHJARGAL ENHTOR GEH METIIN TOMCHUUD CHIN BVGD NEG ANGI

  • ganaa (July 20, 2013 3:12:24 pm )

    ene kran ni ajillaj l bga sh de.ene zurag chini baishin kranii zurag bna sh de……humuus bas ingej muuhai gutgej bolohgui e .manai damjuulahaar l neg yarij l bga sh de Ug zahiral zaluu bol hun chanartai sain l huu bna le.

  • Баасаа (September 03, 2013 3:02:27 pm )

    Энэ сурвалжлагч хэний захиалгаар ийм юм бичиж байгаа юм болдоо. Энэ 100 тн кран чинь зүгээр ажлаад байгаа юмыг байшин краны зураг тавичихаад худлаа бичээд байх юм. Хүнээс мөнгө авч болно. Хүний нэр төрийг худлаа худалдаж мөнгө олж болохгүй байхаа. Өөрөө сайн бодож байгаа биздээ

  • Carroll B. Merriman (September 12, 2013 12:43:16 pm )

    I simply want to mention I’m new to blogging and site-building and actually loved you’re blog site. Likely I’m planning to bookmark your blog post . You absolutely come with tremendous articles. Thank you for revealing your web-site.

antalya rent a car