Монголчуудыг ядуурлаас гаргаж, архины хэрэглээг нь багасна гэвэл мөддөө бүтэхгүй юм шиг байна. Тэр цагийг хүлээж суутал цөөхөн хэдэн монгол маань цөмөөрөө архичин болчихвол яана. Наана нь хуулиа чангалж, журмаа төгөлдөржүүлье
Хаа очиж тамхины чамбай хууль гарчихлаа. Хэрэгжүүлж чадвал хууль гууль болчихдоггүй юм байна гэдгийг энэ хууль нотлож байх шиг санагддаг. Хугас өдөр гудамжаар таваргахад тамхи зуусан хүнтэй тааралдсангүй, олзуурхаж л байлаа. Харин архи сэнгэнүүлж, араа шүдээ хавирагсад бол таван алхам тутамд л зам хөндөлсөн байна.
Бидний амьдралын жирийн дүр төрх болтлоо хоногшиж, дотноссон илэрхийллийн нэг нь энэ архидалт. Дөч хүрээд дөнгөж амсч байсан архи хэмээх идээ эдүгээ амны нь салиа арилаагүй дунд сургуулийнхны дурлаж хүртдэг “ундаа” болжээ. Архичид залуужлаа залуужлаа гэхэд нас, намбаны хил хязгаараас дэндүү хол давчихаад байгаа нь энэ. Үүнийгээ бид үндэсний эмгэнэл хэмээн “өхөөрддөг”. Ярихаас хэтрэхгүй байгаа болохоор л өхөөрдсөнөөс өөрцгүй санагдаад байх юм. Сүүлдээ ярихаа ч бараг больсон. Дуугүй байх нь хүлээн зөвшөөрсний тэмдэг гэсэн үг бий. Архидалттай эвлэрч, найзан дундаа уусч сүлэлдээд ирэхээрээ амаа хамхиж байгаа нь энэ байх гэмээр.
Харин архины сэдвээр эргэн санах шалтгаан нь мөнөөх Тамхины хуулийн хэрэгжилтээс үүдэж байгаа юм. Тамхиа чангалж болсон юм чинь архидалтыг бас хазаарлаж яагаад болохгүй гэж. Нуур шиг архинд чулуу шиг живж байгаа монголчуудаа эрэг дээр гаргаж яагаад болохгүй билээ гэсэн итгэл төрснийх. Архийг цай, кофены дайтай хэрэглээнээс яаж шахах вэ. Үунд л учир байна. Үнэ мөнгийг нь хэд хэдэн удаа нэмсэн. Ингэснээр хэрэглээг нь бууруулж чадсангүй, харин үнэлэмжийг нь дээшлүүлж, хоногийн хоолны махгүй хэрнээ архиа түрүүлж авдаг араншинг дэвэргэж орхив. Архи уухгүй бол ажил бүтэхгүй тийм цаг үе байсан уу гэвэл байсан. Одоо тэр цаг ард хоцорсон. Шил архины халуунд сэтгэл нь хөдөлж шийдвэр гаргадаг хүн байхгүй болсон. Харин архидалт ажлын байрнаасаа ахуйн хүрээ рүү нутаг сэлгэв. Тэндээсээ албан ёсны архидах газар-баар, ресторанд шилжиж, тэнд бут авч байна. Манай улсын насанд хүрсэн хүн амын 51.2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн аймаар баримт байдаг.
Өөрөөр хэлбэл, үүнийг уншиж суугаа та бид хоёрын нэг нь архи хэтрүүлэн хэрэглэгч. Бас нэг тоо дурдая. Монголчууд өлгийтэй нялхсаасаа эхлээд өтөл буурайгаа хүртэл жилд наанадаж 20 шил архи цааш нь харуулдаг гэнэ. Үүний үр дагавар нь бидний дундах бие, сэтгэл зүйн хувьд архинаас хамааралтай болчихсон тэр олон элэг нэгтнүүд маань. Нэгээс мянга хүрдэг жишгээр нэг л мэдэхэд нийгмээрээ амьдралын жолоо цулбуураа архинд булаалгачихсан байхад гайхаж гаслаад байхааргүй дүр төрх бий болчихоод байна. Аливаад учир шалтгаан, уг язгуур гэж бий. Энэ өнцгөөс нь харвал архины хэрэглээ хавтгайрах шалтгаан нь юу вэ. Хамгийн том хүчин зүйл нь ядуурлын үр дагавар. Ядуу амьдралын гутрал, ажилгүй иргэдийн сэтгэлээтайтгаруулах гол арга нь мөнөөх архидалт болсон.Тэгээд тэр нь амьдралын хэв шинж болон тогтож байна. Хотоос холхон сумын төвд очоод хараарай. Хашаа байшингийн булан бараадаж будаа тариан дээр цугласан бор шувууд шиг суугаад танилууд аяга тойруулан өдрийг өнгөрөөж буй. Захын хорооллын гудамжны үзүүрт, эсвэл хотын төвийн орцны үүдэнд өглөө эртлэн цугларч ганц юмны мөнгө босгож, өдриин жаргалаа эхлэх гэж ядаж байгаа өрөвгөрүүдийг нэг хараарай. Тэд ажилгүй, ядуу, хүсэл зорилго үгуй. Нийгмийн шуурганд уруудаж, амьдралын итгэлээ аль хэдийнэ гээгсэд. Тэдний ганц тайтгарал нь архи.
Монголчуудад гарын доорхи юм гэвэл өнөөдөр архи л байна. Таван алхмын цаана л архи ёоз дуүзээрээ байна. Тансагийг нь биш юмаа гэхэд хямдыг нь хүртэх өргөн сонголттойгоо. Монголчуудыг ядуурлаас гаргаж, архины хэрэглээг нь багасна гэвэл мөддөө бүтэхгүй юм шиг байна. Тэр цагийг хүлээж суутал цөөхөн хэдэн монгол маань цөмөөрөө архичин болчихвол яана. Наана нь хуулиа чангалж, журмаа төгөлдөржүүлье. Тэгээд яг тамхины хууль шигээ хэвшүүлж хэрэгжүүлбэл эх орны иргэд, ирээдүйдээ хийж байгаа том хөрөнгө оруулалт болно. Үүнийг олон хүн уухай хашгираад дэмжинэ. Архи уухгүй л бол уйдаад байж сууж чадахгүй болсон тэр хүмүүсийг хатуу хараа хяналт дор эх орны бүтээн байгуулалт руу хугацаа заан илгээвэл таарна. Ажлын амтанд ороод ирэхээр архиа аяндаа мартана, түрийвч дүүрэн мөнгөтэй болохоороо архи биш, амьдрал харагдаад ирнэ шүү дээ.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 24, 2013 7:38:40 pm )
тийм ээ архины үйлдвэрийн эзэд олон эх, хүүхдийн нулимс зовлонгоор мөнгө олж байна даа зарим нь бүр УИХ-ын гишүүн гээд боддоов Одоо энэ бхя-НЫ ХАРЬЯА АР ТАЛ ХАНГАЛТЫН 310-Р АНГИ ГЭЖ АРХИЧНААР ДҮҮРЧ ОЛОН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРЫН ҮР ХҮҮХЭД, ХАНЬ ИЖИЛ ЗОВЖ БАЙНА. еРӨНХИЙ САЙД ТА 310-Р АНГИЙН АРХИЧИД ДЭЭР ОНЦГОЙ АНХААРЛ ТАВЬЖ ӨГНӨ ҮҮ.
-
Anonymous (April 24, 2013 8:25:17 pm )
ard tvmen arxin dalaid jiwex ni xend ashigtai we ?
-
Anonymous (April 25, 2013 7:24:19 am )
ene neg yum odoo arhinii yildveriin ezed geed yu soliorood bgaa yum be. ezed end yamar hamaatai yum. huulia changatgaad irged oorsdoo l arhia uuhaa bolichihvol boloo yum bish uu
-
Anonymous (April 25, 2013 8:46:56 am )
монголчуудыг хөөргөж архинд оруулж зүйл дуусгах гадны бодлого хэрэгжиж байгааг ухаараачээ хүмүүсээ
-
Anonymous (April 25, 2013 8:58:07 am )
Луйварчин Батхуугээс асуу энэ нийтлэлийн гарчигиийг яг Батхуу унших болуу ичих нуургуй амьтан ширэн нууртэй шилэн нудтэй хулгайч олон монгол айлд гай тарьж байгаа хундээ тэр монго нь оорт нь маш зохиж хоол болон ид вгуурс баялаг болон шингэж байгаа юм даа
-
Anonymous (April 25, 2013 11:22:40 am )
Uneheer ene archiving jyramd oruulsan deer arai denduu yum ene baliar Ari uildverlegchiig byrhan hatyy shiitgeesei gej gyij baina
-
Anonymous (April 26, 2013 10:02:20 am )
arhinii huuliig changatgamaar ym neg sumand neg l arhinii delguur baihad bolno
-
Anonymous (April 26, 2013 1:52:34 pm )
долоо хоногийн ядаж 2-3 хоногийг архигүй өдөр болгож .эрүүлжүүлэх байр наркологийн төв зэрэг газруудыг жинхэнэ утгаар нь ажилд нь оруулахын хамт өөрөө сайн дураараа архинаас гарч чадахаа больчихсон архинд донтсон иргэдээ хөдөлмөр эмчилгээгээр эрүүлжүүлэх арга хэмжээ авья Албадан хөдөлмөр хийлгэж архины эмчилгээ хийлгэдэг газруудыг байгуулмаар байна Архидан согтуурагчдын ард өчнөөн хүн хохирч байхад зөвхөн архичны эрх ашгийн төлөө хүний эрх гэж явцуурахаа болимоор байна Архины бизнесийг дэмжиж архичдыг хүний эрх эрх чөлөө гэсэн халхавчийн дор дэмжиж өөгшүүлдэгээ болих хэрэгтэй Архидан согтуурсанаас болоод өчнөөн ноцтой гэмт хэрэг гарч үүнээс болж гэм зэмгүй олон арван хүн хохирч байгааг анхаарч болдоггүй юм байх даа
-
Anonymous (April 30, 2013 12:01:35 pm )
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (April 30, 2013 8:46:35 pm )
Зочин Архи уйлдвэрлэгчдийг хориглохоос эхлээд уйлдвэрлэлд нь хяналт тавих торийн тод бодлого хэрэгтэй. яг унэндээ архидан согтуурахтай огт тэмцэхгуй байна шуудээ. Монголын хувьд архи бол цаазын ял болсон. Маш олон хун цаазын ял авч зовлонд унаж байна цаазын ялгуй орон болж чадаагуй байна шуудээ Архи худалдаж америкчуудын аргыг манай дарга нар бугд мэдэж байгаа. Ганцхан хэрэгжуулэх хусэлгуй байна. Архидуулж байгаа нь дарга нарын бизнес дарга нар жаахан хун чанар гаргамаар байгаа юмдаа
10 Comments