antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2013 3 comments

АМГ-ын дарга асан Д.Батхуяг 15 компанид 17 тэрбум төгрөгийн хохирол учруулж, 1000 гаруй хүнийг хохироогоод байна

нийтлэсэн Admin

amg_bathuyag-middleАМГ-ын экс удирдлага болох Д.Батхуягийг албан тушаалаа урвуулан

ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчин,  108 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад олгосон болохыг хуулийн байгууллагынхан тогтоогоод байгаа. Улмаар түүний хууль бусаар олгосон гэх лицензийг цуцалж, төрийн мэдэлд шилжүулэх шүүхийн шийдвэр гараад байгаа юм. Тэгвэл өчигдөр эл шийдвэрээс болж хохироод буй гэх 15 гаруй компанийн төлөөлөл нэгдэн мэдээлэл хийв.

Юуны өмнө тэд хууль хяналтын байгууллагын ажилтнуудаас болж хохирч буйгаа онцолсон бөгөөд хайгуулын ажлын зардалд 17.4 тэрбум төгрөг гаргаж, Кадастрын албанаас арав гаруй шат дамжлагаар шалгуулж байж лицензээ авсан атал хохирогч болоод байна гэсэн.

Энэ тухай өмгөөлөгч Ж.Энхчулуун “Ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, дуусгаварболгосонтохиолдолд эдгээр зөвшөөрлийн талбайд дахин сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно гээд заачихсан. Ийм хуулийн зохицуулалт шинээр орсон. Энэ зохицуулалтыг 2009 оны нэгдүгээр сарын 8-наас мөрдсөн. 2009 онд оруулсан энэ өөрчлөлт өмнө нь олгосон тусгай зөвшөөрлүүдэд үйлчлэх ёстой.

Тодруулбал, 2007, 2008 онд олгосон тусгай зөвшөөрөлд дээрх өөрчлөлт хүрч үйлчлэхгүй. Гэтэл шүүх ийм шийдвэр гаргалаа. Бид тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоос өмнө тухайн үед үйлчилж байсан хуулийн хүрээнд авсан лицензийн асуудлыг ярьж байгаа. Хууль бусаар олгосон гэх 108 лицензийн хэдийг хэзээ олгосныг хуулийнхан нарийвчлан шалгаж тогтоох ёстой байсан. Гэтэл тэгсэнгүй, нэгийг нь ч асуугаагүй, шалгаагүй. Үүнээс болж өнөөдөр 15 компанид 17 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1000 гаруй хүн хохироод байна” гэв.

 

 

Л.ГЭРЭЛ

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (April 25, 2013 10:21:27 am )

    ¨ñòîé ìóóõàé õ¿í ø¿¿. Þóí öàääàãã¿é èääýã þì áý? Çýâ¿¿ õ¿ðìýýð.

  • Anonymous (April 25, 2013 1:01:20 pm )

    Энэ улсуудын идсэн, завшсан мөнгөний тоо дандаа л 17 тэрбум гэдэг тоо гараад байх юм. Муу ёрын 7 гэсэн тоотой юм болохоор баригдаад байгаа юм бишүү. 15 тэрбум байсан бол зүгээр өнгөрөх байж. 2 тэрбумыг хасчихгүй дээ.

  • Anonymous (May 08, 2013 11:25:32 am )

    ид ид уу уу

antalya rent a car