antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2013 3 comments

“Ургах Наран”-гаас хальсан бохир газрын хөрсөнд шингэж дууслаа

нийтлэсэн Admin

urgakh_naran_khoroololУлаанбаатар хотоос зүүн тийш, Баянзүрхийн товчоо өнгөрөөд  замын хойд талд байдаг “Ургах наран” хорооллын бохир ус хуримтлуулдаг цооног дүүрснээс энэ өвөл бохир нь хальсан.

Үүний улмаас орчин тойрных нь газарт зузаан гэгч мөс тогтсон бөгөөд энэ бохир мөсийг хайлаагүй байхад нь ачиж, газрын хөрсийг цэвэрлэх гэж буй тухай 14 хоногийн өмнө манай сонин мэдээлсэн билээ. Гэтэл өчигдрийн байдлаар мөсийг ачиж, газрыг хөрсийг цэвэрлэх ажил огт хийгдээгүй байв. Харин ч мөс өдөр ирэх бүр хайлж, хэмжээ нь жижигрэн, бохир ус газрын хөрсөнд шингэж, тэр хавиар нэг ус шавар шалбааг болж байна.

Замын хойт талын ховилоор зүүнээсээ баруун тийш буюу Улаанбаатарыг чиглэн бохир ус гол шиг урсаж байх бөгеөд Эмэгтэйчүүдийн  хорих ангийн харалдаа урсан иржээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш дээрх хорооллоос бохир ус хальсан гэж бодохоор энд маш их хэмжээний бохир хуримтлагдсан байгаа нь ойлгомжтой юм. Энэ бохир мөсийг экскаватороор хутган, машинд ачиж хогийн цэгт хүргэх ажлыг уг нь “Ургах наран” хорооллын эзэмшигчид нь эхлүүлсэн.

Гэвч мөнгө байхгүй учир ажлаа зогсоож, улмаар Баянзүрх дуүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга “Хотын даргын шуурхайд танилцуулаад, эхний ээлжинд төсвөөс мөнгө гаргаж, мөсийг ачуулан газрын хөрсөө цэвэрлэж, мат амьтан, хүнээ аварна. Дараа нь хариуцлага алдсан хүмүүсээр мөнгийг нөхөн төлүүлэх бодолтой байна” гэж 14 хоногийн өмнө мэдэгдэж байсан ч энэ нь бүтээгуй бололтой.

‘Ургах наран” хорооллыг анх барихдаа бохир усны төвийн системд холбоогүй, тиймээс тэрүүхэн тэндээ бохирын цооног гаргаж, бохир усыг зөөвөрлүүлэн аргалж байсан ч ачааллаа даахгүй энэ өвөл хальсан юм. Бохир усны замд нийслэлчүүдийн ундаалдаг усны гүний худаг, Туул гол бий. Энэ янзаараа “Ургах наран”-гаас хальсан бохир нийслэлийн 1.2 сая иргэний эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй гэх баталгаа байхгүй боллоо.

 

Ц.ЭРДЭНЭ

 

ЭХ СУРВАЛЖ:ӨДРИЙН ШУУДАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (April 25, 2013 5:25:46 am )

    uu yamar zavaarcan gazar ve ene bair buun gai chirlee exneecee caixan gazar buzarllaad ene bair bariulcan ulcuudad arga xemjee avaa chee

  • Anonymous (April 25, 2013 5:26:40 am )

    ezemshij baigaa ulcuud ni teneg yum aa cain xuutsulduu ch

  • Anonymous (April 27, 2013 1:39:13 pm )

    БОЛЬЁ ОО

antalya rent a car